"Peacebook" форумыг зохион байгуулна
2019-04-04

Даян дэлхий залуусын дунд энх тайван, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, арьс өнгө, шашин шүтлэг, үзэл бодол, гарал үүслээр ялгаварлахын эсрэг дуу хоолойгоо нэгтгэхэд нийгмийн сүлжээг өргөн ашиглахыг уриалах зорилгоор анх удаа PEACEBOOK Форумыг энэ сарын 5-нд зохион байгуулах аж.

 

ГХ-ны сайд Д.Цогтбаатарын санаачилгаар зохион байгуулж байгаа уг форумд Facebook, Inc. компанийн төлөөлөгчид оролцох гэнэ.  Оролцогчид сошиал медиагаар дамжуулан Монгол Улсыг дэлхий ертөнцтэй холбох, илүү үр ашигтай хамтын ажиллагаанд хөтлөх боломжуудын талаар санал солилцох аж. Мөн олон улсын судалгааны хүрээлэн, энх тайван найрамдлын байгууллага, медиа салбарын төлөөлөгчид, сошиал медиа нөлөөлөгчид нэгэн дор чуулах юм байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин