Samsung бэлэгтэй хямдралтай худалдаа
4-4

Samsung бол Өмнөд Солонгос улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 12 хувийг дангаар бүрдүүлдэг, жил бүр 224 тэрбум долларын ашиг олдог үндэстэн дамнасан корпораци билээ.

 

 

Гудамжинд гараад алхах юм бол Samsung брэндийн утсыг хоёр хүн тутмын нэг нь барьсан байгааг харж болно. Түүгээр ч зогсохгүй айл бүрт samsung гэсэн логотой технологийн хэрэгсэл дор хаяж нэг байдаг.

 

1930 -аад онд амьдардаг байсан хэн нэгнээс та Samsung гэж мэдэх үү гэвэл “Юу билээ, аан нөгөө ногооны дэлгүүр үү” гэж хариулах байх. Тиймээ та зөв сонссон, тэд ердөө ногооны худалдаа хийдэг 40-хөн ажилтантай жижиг компани байжээ. Компанийг үүсгэн байгуулсан Lee Byung-chul олон улсын том компани болохыг л хүссэнээс аль замаар явж уг зорилгоо биелүүлэхээ бүрэн шийдээгүй байв.

 

Тэрээр том, том салбарууд руу  орж даатгалын ажилтан, үнэт цаас худалдаалагч гэх мэт ажил хийсээр 1960 онд гарцаагүй өөрийн өрсөлдөх талбарыг олсон нь электрон бараа үйлдвэрлэл байлаа. Өнгөрсөнд бага ч гэсэн шургаад гарсан салбар бүрийх нь туршлага түүнд байв.

 

Ажиллах зарчмаа бага зэрэг өөрчилж “дахин давтагдашгүй шинэлэг зүйл үйлдвэрлэнэ” гэдэг уриан дор ажиллах болов.

 

1980 он. Тэд электрон бараа үйлдвэрлэлийн салбарыг шинээр бүтээж байв. Гар утас, хар цагаан зурагт, факсын машин гэх мэт амжилт дагуулсан бүтээлүүдээ ар араас нь үйлдвэрлэж, нэрээ Samsung электроникс гэж өөрчлөв.

 

Тэдний амжилтын суурь ийнхүү “бат бөх” тавигдлаа гэж түүхэн тэмдэглэлд нь бичиж үлдээсэн байдаг.

 

Samsung брэндийн албан ёсны дистрибьютер PC mall

Холбоо барих утас:  75753535, 95953535, 99903535, 93353535 
Вэб сайт:  www.pcmall.mn

Shuud.mn
Сонин хачин