Нийслэлийн Боловсролын газар шаардлага хангаагүй цэцэрлэгт зөвшөөрөл олгожээ
2019-04-04

Нийслэлийн Боловсролын газар цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулах стандартын шаардлага хангаагүй газарт тусгай зөвшөөрөл олгожээ. 

 

“АМИН-ИРЭЭДҮЙ” гэх цэцэрлэг нь хувийн эзэмшлийн 2 давхар сууцанд үйл ажиллагаа явуулдаг байна. Цэцэрлэгийн нэг давхарын үүдний өрөөнд айл амьдардаг. Цэцэрлэгийн гадна хүүхдийн тоглоомын болон биеийн тамирын зориулалтын талбайгүй, биеийн тамирын, хөгжмийн заалгүй, бага насны хүүхдийн насны онцлогт тохирсон сургалтын хэрэглэгдэхүүн дутагдалтай. Мөн цэцэрлэгийн 2 бүлгийн багш бага ангийн багш мэргэжилтэй, бүлгийн багш А нь эрхлэгчийн ажлыг хавсран гүйцэтгэдэг аж. 


Тус цэцэрлэг нь галын аюулгүй байдлыг ханасан тухай мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулаагүй, барилга байгууламж, эзэмшил газар нь цэцэрлэгийн стандарт шаардлага хангаагүй, байрны шат, бага насны хүүхдийн онцлогт тохироогүй, эрүүл, аюулгүй, хамгаалагдсан, ээлтэй орчин нөхцөл бүрдээгүй байгаа нь Боловсролын тухай хууль, Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль, Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтын орчин.Ерөнхий шаардлага MNS 6558:2015 стандарт, БСШУС-ын 2008 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Хүүхдийн цэцэрлэгийн аюулгүй байдлын дүрэм”-ийн шаардлагуудыг хангаагүй байна. 

 

М.Болд

Shuud.mn
Сонин хачин