Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид шинэ байрандаа орлоо
2019-04-04 16:56

Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын орон сууцны “Хууль сахиулагч-1” хотхоны “А” блок болох 61 айлын орон сууц ашиглалтад орж, өнөөдөр /2019.04.04/ нээлтийн үйл ажиллагаа боллоо. Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах уг хотхоны “Б” блок энэ оны 06 дугаар сард ашиглалтад орох юм байна.

 

 

Нээлтийн үйл ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав, Санхүү, аж ахуйн албаны дарга, цагдаагийн хурандаа Х.Доржсүрэн, Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Цогтбаяр, “Бавгар” ХХК-ийн захирал Х.Оюун болон цагдаагийн алба хаагчид, тэдний гэр бүлийнхэн оролцлоо.

 

 

Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн албаны нохой сургалтын хэлтсийн үнэрийн лабораторийн эрхлэгч, цагдаагийн ахмад Ц.Алтанцоожид шинэ байрных нь түлхүүрийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж гардуулан өгч тэдний гэр бүлд болон өнөөдөр шинэ байрандаа орж буй алба хаагчдадаа баяр хүргэж, аз жаргалтай амьдрахыг хүсэн ерөөлөө.

 

 

Барилгын ажлын хэсгийг Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Цогтбаяр ахалж, гүйцэтгэгчээр “Бавгар”  ХХК ажилласан юм.

Shuud.mn
Сонин хачин