Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал дөрөв дэх удаагаа хойшиллоо
2019-04-05

 

Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга асан Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал эхэлсэн ч дахин хойшиллоо. Ингэснээр шүүх хурал дөрөв дэх удаагаа хойшиллоо. Энэ удаа мөн л гэрчүүд ирээгүй шалтгаанаар шүүх хурал хойшилсон байна. 

 

Тиймээс хохирогчийн ар гэрийн зүгээс гэрчүүдийг албадан ирүүлэх хүсэлтийг шүүхэд гаргалаа. Хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралд 10 гаруй гэрчийг оролцуулах хүсэлт тавиад буй юм. 

 

М.Болд

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Ene aluurchin mahan tolgoigoos bolj huuhduudiin aaw.owoo ni tengert halisan bhad aluurching hurdan shiidej tsaazlaach,ear ni aliwaa todorhoi zuild yagaad ydaan baidag um be
2019-04-05