Ой тогтоолтын улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
2019-04-05

Ой тогтоолтын улсын аварга шалгаруулах оюуны спортын 9 дэх удаагийн тэмцээн өнөөдөр эхэллээ. Тус тэмцээнд нийслэл, орон нутгаас шалгарсан шилдэг 108 тамирчин харааны болон сонсголын ой тогтоолт шалгасан 10 төрлөөр бага, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдөж аваргуудаа тодруулах юм.

 

 

Энэ удаагийн тэмцээнд Олон Улсын Мастер 9, Их Мастер 3, Олон Улсын Их Мастер 4 буюу нийт 16 олон улсын цолтой тамирчид оролцож байгаа ба Гиннесийн дээд амжилт эзэмшигч эгч дүү ихэр тамирчид болох ОУИМ Н.Мөнхшүр, Н.Энхшүр, Өсвөрийн дэлхийн аварга, Ажнай корпорацийн тамирчин ОУИМ Э.Лхагвадулам, ОУИМ Э.Пүрэвжав тэргүүтэй шилдгүүд оролцож байгаа нь тэмцээнийг илүү өрсөлдөөнтэй болгож байна.

 

 

Тэмцээний шүүгчээр Олон улсын шүүгч Б.Баасандорж, Олон улсын шүүгч, ОУИМ Ө.Сэнгэсамдан нар ажиллах ба тамирчдын гаргасан амжилт дэлхийн чансаанд бичигдэх юм. Тэмцээн маргааш өндөрлөнө.

 

М.Болд

Shuud.mn
Сонин хачин
amjilt
2019-04-05