Бэлэн байдлын үзлэг, шалгалт хийлээ
2019-04-05

Хаврын хуурайшилтын үе эхэлсэнтэй холбогдуулан нийслэлийн Онцгой байдлын газрын Хан-Уул дүүрэг дэх Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 14, 30, 65 дугаар ангиудад бэлэн байдлын үзлэг шалгалтыг хийлээ.

 

 

Бэлэн байдлын үзлэгээр тус хэлтсийн гал түймэр унтраах, аврах ажиллагааны үндсэн болон тусгай автомашин техник, тоног төхөөрөмжийн үйлчилгээ ашиглалт хамгаалалт, мөн алба хаагчдын хүн нэг бүрийн ой, хээрийн түймэр унтраах багаж хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгасан юм.

 

Гал түймэр унтраах, аврах ангиудын техник, алба хаагч нэг бүрийн багаж хэрэгслийн бэлэн байдлыг  хангуулснаар хуурайшилтын зэрэг өндөртэй үед ой хээрийн түймэр гарсан тохиолдолд түймрийг шуурхай унтраах хариу арга хэмжээ авч ажиллах чадварыг дээшлүүлэхээс гадна албан хаагчдын үүрэг гүйцэтгэх чадвар дээшлэх ач холбогдолтой юм гэж Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин