"Эрдэнэт"-ээс 40 сая ам.долларыг гаргаж, Стандарт банкны өрийг хаалаа
2019-04-05

 

Шадар сайд Ө.Энхтүвшин нар  “Эрдэнэт” үйлдвэр, Стандарт банкны асуудлаар мэдээлэл хийлээ. Шадар сайд Ө.Энхтүвшин:

 

-Анх "Жаст" группын Ерөнхий захирал Г.Батхүү 200-2010 онд өмнөд Африкийн Стандарт банктай зээлийн гэрээ байгуулж  2012 он хүртэл хугацаанд хэд хэдэн удаа нэмэлт хийж нийтдээ “Стандарт банкнаас анх  160,1 сая ам.долларыг авсан байна.  Гэтэл гэрээний үүргээ биелүүлээгүй, мөнгөө төлөхгүй байхаар Стандарт банк  2012 онд Лондонгийн Арбитрийн шүүхэд хандсан. “Эрдэнэт” үйлдвэрээс 86,95 сая ам.долларыг нэхэмжилжээ. Учир нь “Эрдэнэт” үйлдвэр батлан даагчаар орсон юм билээ. Ингээд Лондонгийн арбитрийн шүүхээс манайхыг 51 сая ам.доллар төлөх шийдвэр гаргасан байна. Уг шийдвэрийг манай тал хүлээн зөвшөөрөөгүй. Энэ шийдвэр 2016 оны есдүгээр сарын 20-нд гарсан. Ингээд Английн дээд шүүхэд давж заалдах гомдлоо өгсөн. Давж заалдах эрхээ олж авахын тулд 51 сая ам.долларыг Стандарт банкинд байршуулсан байх ёстой юм билээ. Манайд энэ мөнгийг төлөх боломж байгаагүй.

 

Мөн Стандарт банк төлбөрөө даруйхан гаргуулах агуулгаар  Английн дээд шүүхэд хандсан юм билээ. Английн дээд шүүх Лондонгийн арбитрийн шүүхтэй адил, бүр хатуу шийдвэр гаргасан. Үүнд арбитрийн шүүхээр тогтоосон 41 сая ам.доллар, хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой Стандарт банкнаас гарсан зардал гаргуулах эцсийн шийдвэр гаргасан. Ийм учир Ерөнхий сайдын захирамжаар Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсгийг 2018 оны наймдугаар сард гаргасан. Үүнд Засгийн газрын бүрэлдэхүүн, хуульчдын  баг орсон.  Ажлын хэсэг хэд хэдэн удаа хуралдсан байна. Английн дээд шүүх “Эрдэнэт” үйлдвэрийн төлбөрийн гүйлгээг царцаах, Стандарт банкны төлбөрийн асуудлыг шийдвэрлэхгүй бол эд хөрөнгийг хурааж авах хүртэл шийдвэр гаргасан байна. Стандарт банкнаас өр төлбөрийг шийдвэрлэхгүй бол гуравдагч  этгээдэд шилжүүлэх бүүр ч хатуу шийд гаргасан.

 

Ажлын хэсэг эхний ээлжинд гаднын асуудлаа шийдвэрлээд, дараагаар нь дотоодын асуудалдаа орох саналыг Засгийн газарт оруулж, дэмжсэн. Ингээд өнгөрсөн оны наймдугаар сараас өнөөдрийг хүртэл хэлэлцээ хийсэн. Зуучлагчаар дамжуулж яриа хэлэлцээ хийсэн.    Өнөөдрийн байдлаар  40 сая ам.долларыг нэн яаралтай хийвэл асуудлыг шийднэ гэсэн. Засгийн газраас чиглэл өгч,  “Эрдэнэт” үйлдвэрийн эрсдлийн сангаас гаргаж, Стандарт банкинд 40 сая ам.долларыг шилжүүлсэн. Нөгөө тал хүлээж авлаа, асуудал шийдэгдлээ гэдгээ нөгөө тал бичгээр ирүүлсэн. Одоо гадна талдаа асуудалгүй хэмээлээ. Тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав. 

 

-"Эрдэнэт" үйлдвэр хичнээн хохирол амсаж байна вэ?

 

Шадар сайд Ө.Энхтүвшин:

 

-Хоног хоногоор хүү, алданги явж байгаа учир шуурхай ажиллах болсон. 

 

"Эрдэнэт" үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн:

 

-"Эрдэнэт" үйлдвэрийн хувьд Эрсдлийн сан байсан. Энэ сангаасаа 40 сая ам.доллараа төлсө. Энэ төлбөрийг хийснээс "Эрдэнэт" үйлдвэрийн мөнгөний бодлого, санхүүд сөрөг нөлөө үзүүлэхгүй.  Үүнээс болж "Эрдэнэт" үйлдвэрийн үйл ажиллагаанд догдолдол үүсэхгүй.

 

-"Эрдэнэт" үйлдвэрийн Эрсдлийн сан хэр хөрөнгөтэй вэ?

 

-Энэ нь компанийн нууц байдаг. Манай үйлдвэр дотооддоо ч, гадна талдаа ч өрсөлдөгчтэй. Тийм учраас энэ сангийн хөрөнгийг дотоод асуудал учир хэлэх боломжгүй. 

 

-Буруутай этгээдүүдэд ямар хариуцлага тооцох вэ?

 

Шадар сайд Ө.Энхтүвшин:

 

-Буруутай этгээдүүдэд ямар хариуцлага тооцохыг шүүхээр шийдвэрлэнэ. 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
yamar ch baisan 160 saya teleh baisaniig 40 saya telj baigaa bol sain bna. Shuuhiin shiidveriig bieluulehgui bol transaction hiigeed tataad l avchihna. MGL huulgui gazar amdraad shig bodood baij bolohgui
2019-04-07
Иргэн:
Энэ МАН-ы том хулгайчуудыг яаж ч чадахгүй нь дээ. Зүгээр л 3 саяулаа идүүлчих юм байна даа
2019-04-07
ИРгэн:
100 гаруй сая доллар шааж хувааж идсэн С.Баяр, Батхүү, Ганзориг гээд хулгайчуудын өмнөөс тэгээд төлчихөж байгаа хэрэг үү?
2019-04-07
Тэнэг Хүрэлсүхийн ЗГ татвар төлөгчдийн мөнгөөр МАН ын хулгайчдын өрийг төлж байна шдээ.Энэ Хүрэлсүх ичээч!!
2019-04-07
dampuu uls:
zugeer l 40 saya dolar aa taviad tuuchdag, tgeed sain shiidlee ch geh shig, yaahleeree iim butelgui hulgaichuud bnaa, tsaad ezdiin barivchillaad udahgui buh mungu olj avah uchir tulj bna gedeg bgaadaa, hudlaa shuu yuun hariutslaga ingeed duusaa
2019-04-07
Иргэн:
40 саяар тооцоо дууссан гэж үнэн үү, ард түмэн үүнд итгэж байгаа юу?! Үүний цаана үлдэгдэлийг нь баяжмалаар юм уу валютаар төлж байгаа юм биш байгаа гэж ард түмний сэтгэл зовниж байгаа байх. Эсвэл өр барагдуулахад зуучлагч нөхөд байгаа юу, тэд яаж ч мэдэш шүү.
2019-04-07
Ш.Батхуу гэдэг хулгайч хуурамч гарын усэг гэж тоорогдуулж байна. хуцсан хуцаагуй Лондоны арбитр баталчаад байна. ч.Ганзориг Д.Сугар С.Баяр Ш.Батхуу нарын толох хувийг тодорхой зарла
2019-04-06
О.ЭНХТУВШИН сайн ажиллажээ .Ш.Батхуу С.Баяр фсдаг хаацайлаад байвал засчихаа. тэгвэл С.Баяр хулгайч хэдийг авсныг нь хэлнэ. Ч.Ганзориг Эрдэнэтэд хоосон юм очоод 500 сая $ - той буцсан
2019-04-06
зочин:
хулгай хийгээд адаг сүүлд нь улсын мөнгөөр төлүүлчих юм даа Хятад д бол Батхүү Ганзориг Алтан нар шууд буудуулна Хуурамч гарын үсэг бишээ Нөхдүүд хүвааж аваад хаа нэг газар байж л байгаа
2019-04-06
Zavhral. Buruutai etgeediig udii hurtel olohgui bna gejuu. Buun jujig
2019-04-05
Zochin:
Uag hariutslaga tootsoj haragdaach
2019-04-05
zochin:
Elbegdorj Sahal Erdenebileg nariig barij horij uchraa olooch
2019-04-05
ZOCHIN:
JAST KOMPANIIN TER OLON UNEGUI TARAASAN OMCHIIG BUTCAAN AVCH DUUDLAGA HUDALDAAND ORUULJ ULSIIN OMCHID AVNASHUU.BAS L NEG MAFI .HUIBALDAANSHDEE.
2019-04-05
Shaardaj b na !!!:
Bathuu Ganzorig Bayr nar tuunii ger bul ehner huuhduuded ni mash ih horongo mongotei ter mongonoos Ulsiig hohirolgui bolguulahiig Ard Tumen shaardaj b na !!!!!!!
2019-04-05
Жаст компани олон махны үйлдвэр бензин түгээгүүртэй байсан Тэр хаашаа алга болсон
2019-04-05
ӨМХИЙ МАН ЛУЙВАРЧИД ЗАСГИЙН ГАЗАРТ ХАМААГҮЙ ГЭЭД ХУЦААЛ БАЙСАН АЛИВ ТЭ Р ИДСЭН УЛСУУЛААР НЬ ТӨЛҮҮЛЭЭЧЭЭ ТА НАР ЧАДАХГҮЙ Л ДЭЭ ӨӨРСДӨӨ ОРООЦОЛДСОН БОЛОХООР ХЭРЭВ ТИЙМ БИШ БОЛ 49 ХУВИАС ДОР ЭНЭ ҮЙЛДЭЛ ДЭЭР ЯАЖ ШОУ ХИЙЖ БАЙГАА БОЛ
2019-04-05
Zochin:
Zuv zuv shiidverleed yav. Harin buruutai humuusees gargaj avaarai
2019-04-05
Zochin:
Uag hariutslaga tootsoj haragdaach
иргэн:
МАН-д хулгайч ч бий шударга ч бий.Ер нь бол Ц.Элбэгдорж Ми.Энхболд Т.Бадамжунай сахал Эрдэнэбилэг хужаа Д.Ганбат С.Эрдэнэ Д.Эрдэнэбат Ч.Сайханбилэг С.Баярцогт нар л 49-хувийг луйвардаж авчихаад 51-хувийн асуудлыг Английн хатан хаанд улс эх орон ард түмнээс хулгай хийсэн мѳнгѳѳ ѳргѳн барьж шүүх дээр нь ялагдуулсан яриа байгаа энэ ер нь ортой шүү.Хууль хүчнийхэн энэ хулгайчуудыг маш яаралтай баривчил.Нэгэнт тѳлѳх ѳрѳѳ тѳлѳѳд Баяр Батхүү Ганзориг Сугар нараар нь тѳлүүлж улсыг хохиролгүй болгоё.Ер нь Батхүү хуурамч гарын үсэг зурна гэж юу байсан юм.Хулгайчууд ингэж тоглохгүй шүү.Эхний ээлжинд улс тѳлѳх ѳрийг бүгдийг тѳлѳх нь зѳв.
2019-04-05
Hhh:
Цайрцан луйвар шүү хурлан шийдээчээ
2019-04-05
irgen:
JAST ba tuunii nuhud toloh blguidee
2019-04-05
Bur sursan bna sh dee... 117 say gej bna
2019-04-05
Энэ 49% ийнхан жинхэнэ муу муухайг хийж байж дээ. Одоо тэднийг бүгдийг нь ШОРОНД ХИЙ
2019-04-05
Ene pizdanii site setgegdel ustgaad baih yum
2019-04-05
Naadah chine mongoliin ard tumenii mungu shuu
2019-04-05
MAN iin hulgaich nar iim l bna daa
2019-04-05
Za iim l bna daa MAN iin hulgaich nar
2019-04-05