Н.Баяртсайхан Дэлхийн Банкны суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа
2019-04-05

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан шинээр томилогдсон Дэлхийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михневийг албаны хүмүүсийн хамт хүлээн авч уулзлаа.



Уулзалтын эхэнд Монголбанкнаас авч хэрэгжүүлж буй бодлогын шийдвэр, үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Мөн уулзалтаар Монгол Улсад хэрэгжиж байгаа Дэлхийн банкны “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөгжлийн бодлогын хөтөлбөр” болон Олон Улсын Валютын Сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хэрэгжилт, эдийн засагт гарч байгаа эерэг өөрчлөлтүүдийн талаар санал солилцов.

 

Уулзалтын төгсгөлд Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан Дэлхийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михневт ажлын амжилт хүсч, цаашид хамтран ажиллахаа илэрхийллээ.

Эх сурвалж: Монголбанк

Shuud.mn
Сонин хачин
Иргэд:
Болж бүтэх юу ч хийхгүй банк дампууруулах ажил хийгээд бх шиг, ер нь иргэдэд халтай ажиллаж бгаа харагдаад бгаа шүү дээ. Ямар нэгэн банк дампуурахал жирийн иргэд л хохирдог г Элбийгийн банк дампууруулж бхд мэдсэн шүү. Дампууруулах биш дэмжих ажил хийгээрэй дээ
2019-04-08
ЭНЭ НЭГ МЭДЛЭГГҮЙ БАЛАЙ ЮМЫГ БАЯРТСАЙХАНЫГ ХУРДАН ОГЦРУУЛЖ МОНГОЛ ТӨГРӨГИЙН ХАНШИЙН ЧАНГАТГАХ ЮМСАН.
2019-04-05
зочин:
Монгол төгрөгийн ханшийг чангаруулаач ээ. Тэгж байж л монгол улс хурдацтай хөгжинө.
2019-04-05