"Би Ерөнхий сайдаар ажиллавал цүнх барьдаг хүүхдүүдээ сайд болгоно"

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын Ерөнхий прокурорыг томилох асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд үг хэллээ. Бие даагч гишүүн С.Жавхлан тун бухимдалтай байлаа. Тэрээр:
-Ам алдвал барьж болдоггүй, агт алдвал барьж болдог гэж үг байдаг. Хүн яах гэж ам өгдөг юм. Төрийн хариуцлагатай албан тушаалд очихдоо яагаад заавал тангараг өргөдөг юм. 2016 оны долдугаар сарын 05-ны 12:00 цагт энэ танхимд суугаа хүмүүс тангараг өргөсөн байдаг. Тангараг гэдэг цээжинд гал мэт шатаж, цээжинд хадаастай явах ёстой. Тангарагаасаа няцсан хүмүүст тааруулж “улстөрчид нь бизнесээ сайжруулж, эхнэр хүүхдээ баяжуулах” шинэ тангарагтаа болмоор байна. Томилогдож байгаа хүмүүс нь “намайг томилсон даргынхаа төлөө үхэн үхтлээ зүтгэнэ” гэдэг тангарагтаа болмоор байна. Энэ бол өнөөдрийн бодит байдал. Улсаа хөгжүүлнэ гэж худлаа ярьдагаа болих хэрэгтэй. "Нам доторх бүлгэм, жигүүрээ хөгжүүлнэ гэж тангараглах хэрэгтэй", "Би Ерөнхий сайдаар ажиллавал зөвхөн цүнх барьдаг хүүхдүүдээ сайд болгоно", "Би Ерөнхийлөгч болвол намайг шүүмжилсэн бүх хүмүүсээс өшөөгөө авна” гэж тангараглах хэрэгтэй болоод байна. Би Ерөнхий прокуророор томилогдож байгаа Б.Жаргалсайхан таныг хэн нэгний өс хонзонг авах, хэн нэгний нөлөөлөлд орох хүн биш байх гэж итгэж байна. Таны тангарагт байна. Гаднын нөлөөл үл автах гэж үг байна хэмээн эрх баригчдын үйл ажиллагааг шүүмжлэв.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ