Монголын парламентын төлөөлөгчид ОУПХ-ны Ассамблейн 140 дүгээр чуулганд оролцож байна
2019-04-08

 

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан тэргүүтэй, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, Б.Саранчимэг, Н.Оюундарь, Г.Солтан, Н.Учрал нарын бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид Катар Улсын Доха хотноо 2019 оны 04 дүгээр сарын 06-10-ны өдрүүдэд зохиогдож буй Олон Улсын Парламентын Холбооны Ассамблейн 140 дүгээр чуулганд оролцож байна.  

 

    Чуулганд дэлхийн 160 орны  парламентын гишүүд, НҮБ болон бусад олон улсын байгууллагын шинжээчид, парламентын ажилтан, зөвлөх, Элчин сайдын яамдын төлөөлөл, нийт 2000 орчим хүн хүрэлцэн ирсний дотор парламентын тэргүүн 80, дэд тэргүүн 40 оролцож байна. 

 

    УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид чуулганы эхний өдөр ОУПХ-ны Ази, Номхон далайн бүлгийн хуралдаанд оролцлоо. Бүлгийн хуралдаанаар чуулганаар хэлэлцэн батлах ОУПХ-ны дүрэмд оруулах нэмэлт, өөрчлөлт болон бусад асуудал, тогтоолын төслүүдэд баримтлах парламентуудын байр суурийг нэгтгэлээ. Хуралдаанд ОУПХ-ны Ерөнхийлөгч, хатагтай Габриэла Куэвас оролцож, үг хэлэхдээ ОУПХ-ны Ази, Номхон далайн бүлгийн Тогтвортой хөгжлийн асуудлаарх II чуулга уулзалт энэ оны тавдугаар сард Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо болох гэж байгаад баяр хүргэж, амжилт хүсэв.  

 

    Мөн хуралдаанаас ОУПХ-ны байнгын хороодын гишүүнд Ази, Номхон далайн бүлгээс нэр дэвшүүлэх үйл ажиллагаа болов. Монгол Улсын Их Хурлыг төлөөлж, ОУПХ-ны Энх тайван, аюулгүй байдлын байнгын хорооны Удирдах зөвлөлийн гишүүнээр УИХ-ын гишүүн Н. Оюундарь, Нэгдсэн Үндэстний Байгууллагын асуудлаарх байнгын хорооны Удирдах зөвлөлийн гишүүнээр УИХ-ын гишүүн Н.Учрал нар нэр дэвшжээ. 

 

    Монгол Улсаас УИХ-ын гишүүн Б. Саранчимэг ОУПХ-ны Ардчилал, хүний эрхийн байнгын хорооны Удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг билээ. 

Эх сурвалж:parliament.mn

Shuud.mn
Сонин хачин
аааааа:
яанаа хѳлдүү толгойнууд яаж бгаа бол ойлгох болуу ккк
2019-04-09
зочин:
Эд нарыг хараад Монголчууд биш хятадууд гэж харах юм байна Хятад царайтай нөхдүүд байна
2019-04-08
явах:
Эд нарыг харахаар бөөлжис цутгаад, Монголоос бушуухан явмаар санагдаад бна аа?
2019-04-08
зочин:
Энэ улсууд яаваад улс оронд яамар ашиг гарах вэ
2019-04-08
зочин:
Энэ Саранчимэг авгай хаана яамар гадаад арга хэмжээ байна тэр болгонд нагжиичаад яавж байх юмаа юу хийнэ гэж энэ авгай едер болгон татвар телегчдийн менгеер зугаалж яавдаг байнаа та нар хараарай бух гадаад арга хэмжээнд яавж байгаа яамар ч ур ашиггуй ийм юмнууд дагуулж яавж байхаар тэр ЖДУ гээс луйвардсан менгийг нь телуулээч МАН н дарга нараа
2019-04-08
Б.Пүрэвдорж::
Улсын Ерөнхий прокурор УИХ-ын хэд хэдэн гишүүдийг түдгэлзүүлэх тухай шийдвэрийг УИХ-д оруулсан боловч МАН гэмт хэрэг хийсэн хүмүүсээ хамгаалж үлдсэн. Ер нь бол ЖДҮ-ийн зээл гэж ярих ёсгүй. ЖДҮХС-гаас зээл авсан хүмүүс энэ хөрөнгийг зувчуулсан. ЖДҮ-ийн зээл Т.Бадамжунайг Хүнс, хөдөө аж, ахуй хөнгөн үйлдвэрийн сайд байхаас олгогдож эхэлсэн. Тухайн үед зээл авсан маш олон хүний материал байхгүй. Мөнгийг нь зувчуулаад алга болсон тохиолдлууд байдаг. УИХ-ын гишүүд энэ мөнгийг зээлээр аваагүй. Зувчуулна гэж авсан. Харамсалтай нь ЖДҮ-ийн асуудал дэгдсэнээр энэ хүмүүсийн хулгай луйвар ил болсон. Тиймээс бид тэднийг гэмт хийсэн хүмүүс л гэж ойлгож байгаа. Тиймээс гэмт хэрэгтнээр дүүрсэн УИХ тарах ёстой гэсэн зарчмын байр суурин дээр байгаа юм.
2019-04-08
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
Гэмт хэрэгтнээр дүүрсэн УИХ тарах ёстой
2019-04-08
хуульч:
Улс төрд нөлөө бүхий хүн албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн бол хүнд гэмт хэрэгт тооцдог. Найман жил хүртэлх хугацаагаар хорих ялтай.
2019-04-08
АТГ:
Ц.Цогзолмаа “Ширээт онон” ХХК 1 тэрбум , Н.Оюундарь “Ред стар клуб” ХХК 800 сая , УИХ-ын гишүүн Б.Саранчимэг “Сингапур хейлт кейр” ХХК 700 сая төгрөгийн зээл авсныг тус тус шалгаж байна
2019-04-08
бүгд ждүчид шт
2019-04-08
ICHMEER
2019-04-08
алиа алиа
2019-04-08
YUN BAAHAN JDU CHIN SDANUUD VE
2019-04-08
Баахан ЖДҮ-чин хулгайч нар юу хийж явна аа? Оюундарь, Саранчимэг, Учрал, Солтан нар ичиж амьдраач ээ?
2019-04-08
Увс хүн:
Энэ саранчимэг авгай ажил хиймээр юм.
2019-04-08
Dandaa hulgaich nar bn
2019-04-08
Ichmeerjum aa
2019-04-08