“Korean Air”-ийн Ерөнхийлөгч таалал төгслөө

БНСУ-ын иргэний агаарын тээврийн “Korean Air” компанийн Ерөнхийлөгч Чо Ян Хо хүнд өвчний улмаас өнөөдөр 70 насандаа таалал төгслөө хэмээн “Korean Air” компани мэдэгдлээ.
Сүүлийн жилүүдэд “Korean Air” компани Чо Ян Хогийн гэр бүлийн гишүүдийг тойрсон дуулиан шуугианы бай болоод байсан юм. Тухайлбал, өнгөрсөн жил Чо Ян Хог хөрөнгө мөнгө шамшигдуулсан, эхнэр нь компанийн ажилчдаа зодсон, охид нь ёс бус үйлдэл гаргасан гээд хэл ам дагуулсан дуулиан тариад байсан нь түүнийг огцроход хүргэсэн гэж болно.
Эх сурвалж:Koreatimes
СЭТГЭГДЭЛ БИЧИХ