Д.Тогтохсүрэн: Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг дахин хэлэлцэнэ
2019-04-08

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нар мэдээлэл хийв. Тус бүлгийн хуралдаанаар Үндсэн  хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцжээ. Мөн Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл сонсчээ. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

 

-Үндсэн хуулийн өөрчлөлтийн чиглэлээр УИХ-ыг хариуцлагажуулах, парламентын тогтолцоог төгөлдөржүүлэх, Засгийн газрыг тогтвортой, хариуцлагатай ажиллуулахад анхаарч байна. Шүүхийн хараат бус байдлыг хангах, орон нутгийн одоогийн тогтолцоог боловсронгуй болгох талаар Үндсэн хуулийн өөрчлөлтөд тусч байгаа. Ажлын хэсэг хоёр жил гаруй хугацаанд ажиллаж байна. Өнөөдрийн тухайд МАН-ын бүлгээс мэдээлэл сонсоод дахин хэлэлцэнэ гэж үзсэн хэмээлээ. Тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав. 

 

-Ерөнхий прокурорын орлогч нарын томилгоог Ерөнхийлөгч зөвшилцөхөөр хүргүүлсэн. МАН-ын бүлгээр хэлэлцсэн үү?

 

-Прокурорын орлогч нарын томилгоог зөвшилцөх асуудал МАН-ын бүлгийн хуралдааны үеэр УИХ-д ирсэн. Тиймээс бид энэ удаад хэлэлцэж, байр сууриа нэгтгээгүй байна. УИХ, байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед байр сууриа нэгтгэнэ.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
ҮНДСЭН ХУУЛЬ:
ҮНДСЭН ХУУЛЬД ТА МЭМИЙН ХУЛГАЙЧ ХУДАЛЧУУД ГАР ХҮРЭХГҮЙ ЭЭ... ОЙЛГОВ УУ. ОЙЛГОСОН УУ. УЛСЫН ИХ ХУРАЛЫНХАА УЧРЫГ ОЛООД СУУЦГААВАЛ ИХ ЮМ. ТА НАРТ ХЭН ИТГЭХИЙМ БЭ...
2019-04-09