“Эрдэнэт”-ийг барьцаалсан этгээдүүд сохор зоос ч төлөхгүй нь?!
2019-04-09

Шадар сайд Ө.Энхтүвшин, “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар өнгөрсөн баасан гаригт “Эрдэнэт үйлдвэр”-ийн “Стандарт” банкны барьцаанаас гаргасан гэж мэдэгдлээ.

 

 

“Эрдэнэт үйлдвэр”-ийн Эрсдэлийн сангаас 40 сая ам.доллар гаргаж, 100 хол давсан ам.долларын өрийг “дөчхөн” сая ам.доллараар аргалсан гэв. Олон улсын нэр хүндтэй хуульчид нэлээд хугацаанд ажиллаж ийм үр дүн гарсан гэдгийг Шадар сайд, “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал хоёр хэллээ. Ямартай ч 40 гаруй жил бидэнд “шувтруулж” байгаа ганц “саалийн үнээ”-гээ хаа байсан Өмнөд Африкийн нэгэн банкинд хураалгачихалгүй үлдсэн Засгийн газрыг “…Сайн ажиллажээ” гэж магтах хэрэгтэй биз ээ. Гэвч нөгөө талдаа энэ их ойлгомжгүй асуудал үүсгэж байгаа юм. Гадаад талаа ингээд аргалчихлаа. Цаашид дотооддоо яах вэ гэдэг тодорхойгүй байна.

 

Юу гэвэл “Эрдэнэт үйлдвэр”-ийн Эрсдэлийн сангаас төлөлтийг хийснээр Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 2009-2010 оны хооронд дөрвөн удаагийн гэрээгээр 160.1 сая ам.доллар авчихсан “Жаст”-ын Ш.Батхүү, түүний “байрны ах”, тэр үед Ерөнхий сайд байсан С.Баяр, ТӨХ-ны дарга байсан Д.Сугар, “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал байсан Ч.Ганзориг нар бас “эрсдэл”-ээс гарчихаж байх шиг байна. Тэд энэ өрийг төлөхөд сохор зоос ч гаргахгүйгээр үл барам, “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалсан, барьцаалах боломжийг олгосон гэмт үйлдлээ цайруулна гэж үзэж буй бололтой.

 

МАН эрх барьж байгаа. С.Баяр МАН-ын дарга байсан. МАН-даа нөлөө бүхий хүн хэвээр байгаа. Энэ бүхэндээ дулдуйдан “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалсан хэргийг нам даруулж, түүнийх нь “хаялга”-д Д.Сугар, Ч.Ганзориг хоёр, “Жаст”-ын Ш.Батхүү ч уснаас хуурай гарч магадгүй гэж улс төрийн хүрээнд яригдаад эхэллээ. Энэ гурван этгээд бол “Эрдэнэт үйлдвэр”-ийг Ш.Батхүүд “зээлдүүлсэн” хэргээр хариуцлага хүлээх ёстой. “Жаст-ын Ш.Батхүү ч энэ төлбөрийг төлөх учиртай. Түүнтэй өгөө аваатай хүмүүс ч хавиар нэг бий.

 

Түүний эзэмшилд байсан “Хадгаламж” банк Төрийн банкинд нэгдсэн. Ашиггүй гэгддэг ч Олон овоот гэдэг орд бас Ц.Мянганбаяр, Г.Алтан нарыг дамжсан. ШТС-ууд нь “МТ”-ийн Р.Ганзоригт очсон. Махны үйлдвэрүүд нь Монголд олон жилийн өмнөөс үйл ажиллагаа явуулж эхэлсэн гадаадын томоохон компанийн мэдэлд орсон байдаг. Хамгийн гол нь энэ бүх хөрөнгийг шилжүүлсэн үйл явц нь хуулийн байгууллагынхны анхаарлыг татдаг юм билээ. Тиймээс эрүүгийн хэрэг үүсгэхэд нь үүсгээд шалгаж байгаа боловч яагаад ч юм, шийдэлгүй өнөөдрийг хүрсэн. Үндсэндээ зургаан жил болж байна.

 

Эцэст нь “Жаст”-ын Ш.Батхүүгийн өрийг “Эрдэнэт үйлдвэр”-ээс төлчихлөө. Төрийн мөнгө гэж байдаггүй татвар төлөгчдийн мөнгө л гэж бий. Тэгэхээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн Эрсдэлийн сангийн мөнгө гэдэг ард түмнийх гэсэн үг. Ийм байтал бүр хөгийн юм тун удахгүй болж магадгүй.

 

“Алтжин”-гийн Г.Алтан Төрийн банкнаас 51 тэрбум төгрөг гаргуулахаар нэлээд эртнээс явж байгаа. Сүүлд хууль шүүхийнхэн Төрийн банк энэ мөнгийг гаргах ёсгүй гэж шийдсэн. Гэтэл энэ нь эсрэгээрээ болж, Төрийн банк 51 тэрбумыг Г.Алтанд өгөх хуулийн гарц үүсч байгаа мэдээлэл байна. Мэдээж хэрэг, Г.Алтан үүнийг ганцаараа хийнэ гэж юу байхав. Түүнд тусалдаг нэг “том гар” одоо хүчээ авчихаад байгаа юм.

 

Тиймээс “…“Эрдэнэт”-ийг барьцаалсан этгээдүүдэд Монголын ард түмэн ямар өртэй вэ” гэдэг асуултыг Монгол Улсын Засгийн газар, Монголын хууль шүүхийн байгууллагад тавих ёстой болж байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.ДАМДИН-ОЧИР

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Монгоын газар нутаг эд баялгыг хуу цөлмөгчид өнөөдөр зүгээр л хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон нэрийдлээр бүгд гэм зэмгүй цагаатгаж байх жишээний энэ нь шудраг үнэн нийцэх үү айн эдгээр этгээдүүд эх орноосоо урвагчид гадныханы гар хөл утсан хүүхэдэйнүүд тэдний даалгавараар л өөрсдийнхөө хумхай сэтгэлээр ханддаг этгээдүүд
2021-11-10
aaaa:
MAH songoj bgaa buzaruud mongoloos zailsan ued ene uls oron zuv zamaar yavna daa
2020-05-26
Зочин:
Ганзориг энэ хэрэгт хамаагүй.. Мөн ганц бараг түүхэндээ үр өгөөж ашигтай ажиллуулсан захирал Өөрөөснь өмнө хийгдсэн гэрээ байналээ гэж ойлгогдсон. Харин ч толгойг нь ашиглах хэрэгтэй
2020-05-25
Hohirogch bhgui ezengui hen ch Sanaa tavihgui
2020-05-20
Иргэн:
Хууль шүүхийн бузар авлигалчид нь Улсаа тоносон хулгайч луйварчидаа шүүж чаддаггүй ядмаг хуультай улс ХАР жагсаалтаас яаж гарах юм бэ? Манайхаас өөр улс бол эд нарыг байх газарт нь тавьсан байхгүй юу новшнууд юмаа
2020-05-17
Энэ хулгайчдын хэргийг шийдчих хүн л төр засагт гарах ёстой. Гэтэл манайхан уран донгодсон новшнуудыг л сонгохчих гээд байх юм. Тэгсэнээ ядуу зүдүү байгаагаа гайхаад л. Эдний идсэн мөнгийг төрд эргүүлж авбал ямар нэмэртэйг мэдмээрдээ.
2020-05-17
Ийм болохоор хар жагсалтанд оролгүй яахав
2020-05-15
Энэ яг үнэн шүү. Ганзориг ямар ч гэмгүй шударга хүн. Би энэ хүнийг бүр багаас нь мэднэ. Ер нь л ажлын төлөө төрчихсөн хүн дээ. Эрдэнэт үйлдвэрийг ашигтай ажиллуулж чадсан цорын ганц хүн дээ. Хүрсэн ойртсон бүх л байгууллага албан газарт гэрэл гэгээ цацарч амжилт бүтээл ундардаг хамгийн чадварлаг удирдагч улсын маань сор болсон хүн дээ.
2020-05-14
Зочин:
Намуудын эрх ашиг.эх орны эрх ашиг нэгэн зорилгот тогтолцоог үүсгэхгүй бол шудрага ёс хариуцлага яаж хэрэгжүүлэх нөхцөлөө хангаъяа.
2020-04-25
Зочин:
Эхний энэ ажил.Оюутолгойг цэгцэлэхээс эхлэхгүй бол цааш журамлагдах юмгүй гацчихаад байх шиг одоо шудрага зоримог шийдэл үлдээд бна.Их хуралд юу саад болоод бна.Ёрөнхийлөгчийн засаглал үгүүлэгдээд бна уу.Цэц гэж чиг шугам бна уу.
2020-04-25
АРД:
МАН Ч ХААЦАЙЛААД ЯМАР Ч АРГА ХЭМЖЭЭ АВАХГҮЙ БАЙНА ШОРОНДОО ХАТААХГҮЙ ЭРХ ЧӨЛӨӨТӨЙ ЯВУУЛААД БАЙХЛЭЭР ДАВАРЧ БАЙХГҮЙ ЮУ ШОРОНГИЙН ХҮНД ГАРУУД ДЭЭР ХОРЬЧИХ ХЭДЭН САРЫН ДАРАА ҮГЭЭ ХЭЛЭХ БАЙЛГҮЙ.
2020-04-19
Ббб:
Чихнүүдийг нь хурц сэлмээр тасдаж ард түмэнд өгнө үү
2020-04-18
Зочин:
Өмнөөс нь улсын мөнгөөр өрийг нь дарсан Хүрэлсүх, ОюунЭрдэнэ хоёр төлөх байх. Ганзориг.Сугар. Баяр нарч Эрдэнэтээс цулайсан улсууд даа
2020-04-18
Зочин:
Ганзориг энэ захиралууд дотроо үр өгөөж ашгийг нь өсгөсөн ганц захирал нь... Батхүүгийн явдал аль өмнөх юм.. Ганзоригийн зөвийгнь олж харах хэрэгтэй... Энэнд хамаач байхгүй байхаа..
2020-04-18
Энэ яг үнэн шүү. Ганзориг ямар ч гэмгүй шударга хүн. Би энэ хүнийг бүр багаас нь мэднэ. Ер нь л ажлын төлөө төрчихсөн хүн дээ. Эрдэнэт үйлдвэрийг ашигтай ажиллуулж чадсан цорын ганц хүн дээ. Хүрсэн ойртсон бүх л байгууллага албан газарт гэрэл гэгээ цацарч амжилт бүтээл ундардаг хамгийн чадварлаг удирдагч улсын маань сор болсон хүн дээ.
Зочин:
Наадуул чинь хэзээч төлж чадахгүй төлөх юм бол авилгал авсан нь нотлогдоно гээд шээс алдах байлгүй гөлөгнүүд
2020-04-16
Оюунэрдэнэ мэдэж байгаа
2020-04-16
Baatarbat barsukh:
Avah yum bhguu yum bol,Hyatad uls shig ergelzeh hereggui buudchih heregteidee,!!!! 30 hun buudsan bhad 3- n sayaas horogdood baih yum bhgui dee! Surgamj bolnuu ghees...
2020-04-12
Зочин:
Эднийг шоронд суулгаач ээ . Тэгэхгүй бол МАНгарах тухай бодолтгүй шүү
2020-04-12
Нямсүрэн:
Мөнгөтэй хүмүүсээс төлүүлнэ биз дэ .манай шударга шүүхийн шийдвэрийг харъя.төр засгийн үнэн төрхийг харъя.мөнгөгүй хүмүүс бсан бол яанаа гэхсэн мөнгөгүй ардаар яаж үйлийг нь үзэж төлбөр гаргуулдаг билээ.түүн шиг гаргуулахгүй юу!!хэн нь хэн бэ гэдэг нь одоо харагдана да .Сонгуулийн эгзэгтэй үе шүү!!сануулъя шударга царайлахаа мартав!
2020-04-12
Иргэн:
Улсаа тонож зарсан луйварчдыг яллаж хуулийн хатуу хариуцлага хүлээлгэх хэрэгтэй дараа дараагийн луйварчдад сургамж болгох ёстой! Энэ Нямдорж гэж бас нэг луйварчин хуулийг гууль болгоод 2 нүүр гаргаад шийдэж чадахгүй хуувалз юмаа
2020-04-11
Еөгөө:
МАН засгалж бгаа үед улсын халаас хоосорч олон түмэн ядуурсаарл бх
2020-04-10
поп:
Алтжингийн байранд мөнгө төлөхгүй амьдарч байгаа Ц.Нямдорж тэгээд энэ хэргийг шийдлээ юу.
2020-04-09
ерөөл:
ерөөл бат оршиг
2019-04-10
Хятадад буудаж алаад сумных нь мөнгийг ар гэрээс нь гаргуулж авдаг гэсэн
2019-04-09
иргэн:
Энэ таван хулгайчид нэг ѳдрийн хоолны мѳнгѳ юм байна шүү дээ.Нэг хулгайчид нь 8 сая $ ноогдох юм байна.Энэ луйварчид инээд нь хүрч байгаа биз.Нэг ѳдрийнхѳѳ хоолыг ард түмэн тѳрд нь ѳгнѳ гэж юу байдгийм буянд муу гэнэ биз.
2019-04-09
Nam bus irgen:
Shijgiin lalaruud bugdeeree uhej dald orooroi gesen ulziitei eruuliig uud uud ni devshiiliye.
2019-04-09
ерөөл:
ерөөл бат оршиг
irgen:
archaagui ard tymen archaagui toriin mafi , luivar hulgai hiihed noloolj baigaagaa oilgoj temzeegui zagt hulgaich deeremchidiin byleg ustahguieeeeeeee,,,,huuliinhan ni hyrtel holbootoi baidag ni notlogdood baihad…!!!!!!!
2019-04-09
Больё ооооооо...эдний хөрөнгийг нь хурааж авч тэр өрийг нь төлүүлээч...юу юм эд нар..хаан юмуу...даварцан амьсгаанууд...
2019-04-09
тамир:
татвар төлөгчдийн мөнгөөр гараа угаасан эдгээр луйварчдаас бүх эд хөрөнгийг нэг бүрчлэн хураан авч шоронд хорьж шонд хатаа......
2019-04-09
Зочин:
Бид нар шиг залхуу, аймхай амьтдыг хэн тоохов, зоригтой ард түмэн байсан бол одоо жагсаад эхлэхэд л эрх баригчид энэ нөхдүүдэд арга хэмжээ авна шүү дээ. Бидний хохь бололтой
2019-04-09
ene oriig ulsaar toluuleh gj jujig tavisan odoo boltol oilgoogui yavnuu
2019-04-09
НОВШ ГЭЖ:
ТӨВ АЙМГИЙН МӨРДӨНГИЙН ПОДВАЛЬД ЭРҮҮДЭН ШҮҮШ, АМГАЛАНБААТАР САГСЧИН 2 ТОЙ 670 ХОНОГ СУУЛГАЧИХМААР ДУРАКУУД ДАА
2019-04-09
zochin:
Mongolchuudiig ene luibarchid basamjilan doromjilj bna
2019-04-09
Зочин:
Бид нар шиг залхуу, аймхай амьтдыг хэн тоохов, зоригтой ард түмэн байсан бол одоо жагсаад эхлэхэд л эрх баригчид энэ нөхдүүдэд арга хэмжээ авна шүү дээ. Бидний хохь бололтой
төлүүлэх бүх боломж хөшүүрэг нь байгаа шүү дээ Эд нар чинь бүгдээрээ тамтаггүй баян хүмүүс төлөх байлгүй дээ
2019-04-09
Иргэн:
МАН-ыг 2020 онд энэ өрөө төлж байж сонгуульд санал авах болно гэж сайн сануулж байх хэрэгтэй.
2019-04-09
Попууд яагаад дуугүй байна:
Худлаа популизм хийгээд байгаа Ерөнхий сайд ерөнхийлөгч нөгөө поп 5 гишүүн яагаад үүн дээр таг байгаад байнаа 49% популизм хийдэг чигээ 51% дээр яагаад таг байнааа 51 -н ард өөрсдөө байгаа болоод таг байгаад байгаа юм байна л даа
2019-04-09
ene oriig ulsaar toluuleh gj jujig tavisan odoo boltol oilgoogui yavnuu
sugariin japand bolon jeju arald house-uudiig zarahad l 40 saya dollar dorhoo garah bailgui dee
2019-04-09
Amjilt manaihaan
2019-04-09
Нямсүрэн:
Мөнгөтэй хүмүүсээс төлүүлнэ биз дэ .манай шударга шүүхийн шийдвэрийг харъя.төр засгийн үнэн төрхийг харъя.мөнгөгүй хүмүүс бсан бол яанаа гэхсэн мөнгөгүй ардаар яаж үйлийг нь үзэж төлбөр гаргуулдаг билээ.түүн шиг гаргуулахгүй юу!!хэн нь хэн бэ гэдэг нь одоо харагдана да .Сонгуулийн эгзэгтэй үе шүү!!сануулъя шударга царайлахаа мартав!
Zochin:
Hulgaichuudiig al.
2019-04-09
!!!!!:
Deerhi erhmuudiig odoo Mongolchuud bid oorsdoo haa yawaa gazar ni nudend orson HOG shudend orson MAH shig harah bolno doo !!!
2019-04-09
Дамбий:
60сая доллар хэмнэсэн бна энэ хүмүүсийг ядаж сая доллараар шагнаачээ
2019-04-09
zochin:
Mонгол- Хуульгүй газар даа Монгол-ийн ард түмэн сайхан сэтгэлтэй ард түмэн дээ Хулгайчууд энэ сэтгэлийг их ашиглах юм Хятадад бол эд уже нөгөө ертөнцөд байгаа Ард түмнийг ядуу дорой байлгах ийс хүмүүст ашигтай байгаа юм
2019-04-09