Дубайн төлөвлөгөөг цуцалж, Оюутолгойн гэрээг эргэж харах шаардлагатай
4-9

Дубайн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг цуцлах талаар ДМ ногоон нэгдлээс өнөөдөр (04.09) мэдээлэл хийлээ.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

2009 онд хийгдсэн Оюутолгойн гэрээ маш их алдаатай, Монгол Улсад хохиролтой болсон. Үүний дараа хийгдсэн Дубайн гэрээ өмнөх гэрээний алдааг баталгаажуулсан. Тиймээс Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед хийгдэн Дубайн гэрээг хүчингүй болгох ёстой. Учир нь Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн энэ гэрээ ганцхан Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн гарын үсгээр хийгдсэн гэдгийг тус нэгдлийн Удирдах зөвлөлийн дарга Д.Даш хэллээ.  

 

Дубайн гэрээг байгуулахад бэлтгэх, ажлын хэсгийг томилох зэрэг асуудлаар тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 2015 оны нэгдүгээр сарын 23-наас эхлээд дөрвөн удаа захирамж гаргасан аж. Энэ дөрвөн захирамждаа үндэслээд 2015 оны тавдугаар сарын 18-нд Дубай хотод гэрээнд гарын үсэг зурсан. Ингэж Дубайн гэрээ байгуулагдсан юм.

 

Харин ДМ ногоон нэгдлээс энэ асуудлаар Ерөнхий сайдын захирамж бус Засгийн газраар хэлэлцсэн тогтоол гарах ёстой гэж үзэж байна. Тиймээс Дубайн гэрээний үндэс болсон Ч.Сайханбилэгийн гаргасан дөрвөн захирамжийг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд хандсан байна. Энэ талаар тус нэгдлийн зөвлөх Ч.Бат-Эрдэнэ “Үндэсний аюулгүй байдал, эдийн засагт нөлөөлөх шийдвэрийг ганцхан  хүний захирамжаар гаргасан нь хариуцлагагүй үйлдэл. Энэ захирамжууд хүчингүй болвол Дубайн гэрээ цуцлагдаж, Оюутолгойн ашиггүй гэрээ хөндөгдөнө” гэсэн мэдээллийг өглөө.

 

М.Болд

Shuud.mn
Сонин хачин
МОНГОЛ:
ОЮУ ТОЛГОЙ- н балагт гэрээг цуцлах нь ЗӨВ.
2019-04-17
Дубайн гэрээг нэн даруй цуцлах нь зөв цаашдаа лицинз гэдэг эрээн цаасаар газар нутагаа зархаа зогсоомоор бна
Zov
2019-04-11
Та нар нэг юмыг сайн анзаар яг төмөр замтай холбоотой чухал асуудал УИХ-р хэлэлцэгдэж эхлэнгуут ОТ-руу зохион байгуулалттай дайрч олон түмний анхааралыг өөр тийш нь хандуулдаг ард нь дандаа оросын сайхүүжилттай оросын тусгай албад ФСБ ажилж бдаг юм.
2019-04-10
iirgen:
Halzan Danjaad Saihanbalag..
2019-04-09
Лааз:
Юу ч мэдэхгүй ДМ гэгчид хуцалгүй лаазаа өшгөл.
2019-04-09
‪Монгол зөв голдролдоо орох гэхээр оросын троллууд итвэхжээд тархи угаагаад самарч эхэлдэг!‬
2019-04-09
иргэн:
Хаана л Монгол улсад гай зовлон ядуурал авчрах гэрээ хэлцэл дээр луухаан Да.Ганболд байж байх юм.Энэ нѳхрийг барьж хорь.Эрдэнэтийн 49-хулгай хийхэд гол үүрэг гүйцэтгэсэн.Энэ их хуцна монголд оруулж ирсэн гээд л.Ѳѳрсдѳѳ л хэдэн зуун тэрбумаар нь ашиг гэж хоёр жил идсэн ард түмэнд юу ч наалдаагүй.Сайханбилэгийг яаралтай барьж хорь.
2019-04-09
Энэ гэрээг цуцалж, САЙХАНБИЛЭГИЙГ ШОРОНД ХИЙ
2019-04-09
zochin:
Энэ Камертоны Мээдээ чинь ямар хурдан хөгшрөө вэ.
2019-04-09
!!!!!!!!!!:
Shuud huchingui bolgoo Erh ashig zowhon Mongol Ulsiin tald ter dundaa Niit ard tumnii tald l baih uchirtai zowhon ter uyiin said darga nart bish shuu !!!!!!!!!!!!!!
2019-04-09