Ц.Нямдорж: УИХ-ын гишүүд хүний гар хөл болж гүйдгээ болиорой

Хуульзүйн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Нотариатынтухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэв. Хуулийн төслийг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж танилцуулав. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан “Банкууд хажуудаа хувийн нотариатитай. Тэр нотариатаа баталгаажуулж гэдэг. Нотариатчийг хаанаас цалинжуулдаг вэ. Гадаад байгаа иргэддээ нотариатиар хэрхэн үйлчлүүлэх вэ? Нотариатын гэрээг хаана хадгалдаг вэ? гэсэн асуулт тавилаа.
Нотариатын үйлчилгээний хөлсийг ХЗДХ-ийн сайд баталдаг байна. Монгол Улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар бүрт нотариатын эрх олгодог аж. Нотариатын дэвтрийг Архивын газрын тогтоосон журмаар хүчинтэй хугацаанд хадгалж, архив руу шилжүүлдэг байна. Банк заавал нэг нотариатыг онцгойлон зарлаж болохгүй гэсэн тайлбарыг ажлын хэсгээс хийв. Дараагаар нь С.Зоригийн хэрэгтэй холбогдуулан түр хороо байгуулах асуудлыг хэлэлцлээ. Түр хороо байгуулах тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Я.Санжмятав, А.Сүхбат нар өргөн барьжээ. Үүнтэй холбогдуулан ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж:
-Түр хорооны бүрэлдэхүүнд хэр хүн байх вэ? Олон хүн хэрэггүй байх. Хулгайч шоронд байх ёстой гэж үг байдаг. Өчигдөр орой Ерөнхий прокурорын орлогч байсан хүн ярилцлага өгч байна лээ. Тэр этгээд хүнийг эрүүдэн шүүсэн асуудлаар шоронд байх хүн. Тэр этгээд гүйцэтгэх ажлын төлөвлөгөөнд хүртэл гарын үсэг зурсан. Тагнуулын ажилнтуудын гүйцэтгэх ажлын төлөвлөгөөнд тэр этгээд, хоёрдугаарт Б.Хурц гарын үсэг зурсан. Прокурор хүн гүйцэтгэх ажлын төлөвлөгөө гаргадаггүй юм.
Тэр Эрдэнэбат гэдэг этгээд гүйцэтгэх ажилд орсон байна лээ. Сүүлийн үед над руу дайралт ихсэж байгаа. Ц.Нямдорж сайд байсан байж үүнийг хийхгүй яасан юм гэж. Би 2012 онд ажлаа өгсөн. Энэ хэрэг 2013 оноос хойш хоёр жил явагдсан. Би 2016 онд сул гишүүн байхдаа хөөцөлдөж эхэлсэн. Энэ асуудалтай холбогдуулан таван хэрэг үүсгэсэн байгаа. Прокурорын хяналт нь байгаад гүйцэтгэх ажиллагаа хууль бусаар явж байсан бол 24 цагийн ямар ч үед камерийн өрөөнд орох эрх нь байгаа.
УИХ-ын гишүүд хүний гар хөл болж гүйдгээ болоорой. Намайг нөхцөл бүрдүүлж өгөхгүй байна гэж яриад байна. Би бүх хорих ангийг камерын өрөөтэй болгож, хяналтад шилжүүлсэн. Гэтэл камертай газар байлгахгүй гэж подвальд орж тамласан байна. Дэд хороогоо байгуулж зөв хүнийг оруулаарай.
УИХ-ын гишүүн Л.Болд:
-Энэ түр хороонд олон хүн байгаад хэрэггүй байх. Хуульч гишүүд түлхүү ороосой гэж хүсч байна. Хүний эрхийн ноцтой зөрчил явсан. Б.Булганыг 10 сар хорьсон. Нөхцөл байдал аймшигтай байсан. ШШГЕГ-ын дарга н.Туулхүү бид ажлын хэсэг байгуулаад очиход биднийг оруулахгүй гэж байсан.
Ийнхүү Түр хороо байгуулах төслийг дэмжлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ