Капитал банкнаас ЭМД-ын сангийн мөнгийг нэхэмжилнэ
2019-04-09

Монгол банкнаас “Капитал” банк дампуурсаныг зарласантай холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл хуралдаж, дараах шийдвэрийг гаргалаа.

 

Банкны тухай хуулийн 71.1.1 д заасны дагуу банкны эрх хүлээн авагчид нэхэмжлэл гаргах үүргийг ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуягт өглөө. Энэхүү нэхэмжлэлээр иргэдийн эрүүл мэндийн эрсдэлээ даатгаж төлсөн шимтгэлийг нэн тэргүүнд эргүүлж авах нөхцөлийг бүрдүүлэх юм. “Капитал” банкинд Эрүүл мэндийн даатгалын сангийн 134.8 тэрбум төгрөг байршиж байгаа юм. Тус банкинд 2012 оны 12 дугаар сарын 31-нд ЭМДС-ийн мөнгө байршиж эхэлсэн бөгөөд 2016 он гэхэд 135 тэрбум төгрөг болсон байна. 2018 оны 1 дүгээр сарын 1-нээс ЭМДЕГ бие даан байгуулагдсанаар “Капитал” банкинд ЭМДС-аас нэг ч төгрөг нэмж байршуулаагүй бөгөөд харин хадгаламжийн хүүгийн 8 тэрбум төгрөгийг Төрийн санд авсан  байна.

 


 
                                                            ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Shuud.mn
Сонин хачин
Niigmiin daatgaliin sang tsulmun dampuuruulah mash tom deermiin huivaldaan bolood ungurluu shd ee. Hudlaagaasaa bankand bairluulna. tegeed bankiig ni tsulmuchuud dampuuruulna. so easy.
2019-04-09
зочин:
135 тэрбумын хүү 8 тэрбумыг хамт авч эрүүл мэндийн даатгалын санд оруулах ёстой юм бна.ард иргэд шаардах ёстой.хэн нэг өвчтэй,зовиуртай хүмүүс маани энэ шуналт авгайгаас болж эрүүл мэндээрээ хохирох ёсгүй шүү.шаардцгаая
2019-04-09
иргэн:
Бишрэлт групп, бишрэлт зочид буудал , капитал банк нь нэг гэр бүлийн эзэмшил учир иргэд тэр талаар нь судлах бизээ. Том зээл авсан хүмүүс нь л тухайн үед төр бариж буй хүмүүстэй нийлж банкийг дампууруулдаг. Анодын том зээлдэгчид анодыг дампууруулсантай л ижил
2019-04-09
зочин:
Энэ Ундармаа гэдэг хулгайч, шуналтай авгай УИХ-д анхны удаа суухдаа л ЖДҮС-с бараг тэрбумын зээл, Хөгжлийн банкнаас олон тэрбумын зээл авчихсан. Одоо ард түмний төлсөн Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээс бүрдсэн ЭМДаатгалын сангийн 135 тэрбум төгрөгийг улсад гаргаж өгөхгүй бол эмчилгээний мөнгөгүй, өвчиндээ шаналж буй олон түмэн, тэдгээрийн ар гэрийнхэн УИХ-д шаардлага хүргүүлж, Төрийн ордны гадаа жагсах эрхтэй.
2019-04-09