Төрийн мөнгө гэж байхгүй, МАН-ынхаан
2019-04-10

Засгийн газрын мөнгө, төрийн хөрөнгө гэж байхгүй, эрх баригчид аа, Ерөнхий сайд У.Хүрэлсүх ээ. Та бүхний захиран зарцуулж байгаа хөрөнгө бол татвар төлөгчдийн мөнгө, байгалийн баялгийн үр шим. Энэ мөнгийг баруун солгойгүй цац гэж та бүхэнд эрх мэдлийг өгөөгүй. Зөвхөн татварын төлөгчдийн мөнгийг зөв менежменттэйгээр зохистой зарцуулах л эрх та бүхэнд бий. Хэн нэгний өрийг төлж, өөр нэгний банкинд байршуулан дампуурсан нэрээр хийсгэх эрх ямар ч мэдэлтэнд үгүй.

 

 

2019 оны 04 сарын 05: "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ гадаад төлбөргүй болов.

 

Ийм сүржин мэдээллийг Засгийн газраас өгөв. Эрдэнэт үйлдвэрийн Эрсдлийн сангаас “Стандарт банк”-нд 40 сая ам.долларын өрийг төлсөн гэнэ. Ингэхдээ Лондонгийн Олон Улсын Арбитрын шүүхээс тавьсан 117 сая ам.долларын өрийг ярьж хэлэлцсээр 40 сая ам.доллар болгон бууруулан төлжээ. Үүнийгээ үр дүнтэй хэлцэл хийсний үр ашиг гэж Засгийн газар тайлбарлав. Засгийн газар гавьяа байгуулсан юм огт биш. Гагцхүү Монголын стратегийн чухал ордыг гадны банкны барьцаанд тавьж, их хэмжээний зээл аваад төлж чадаагүй “Жаст”-ын Батхүүгийн өрийг татвар төлөгчдийн мөнгөөр төлсөн хэрэг.

 

Улсын төсвийн орлогын ихэнх хувийг бүрдүүлдэг “Эрдэнэт”-ийг барьцаанд тавьж байхад төрийн эрх мэдэлтнүүд юу хийж байв! Төрийн бүхэл бүтэн өмчийг барьцаанд тавих эрхийг Ш.Батхүүд хэн өгөв! “Жаст”-ын Батхүү том толгойлж, төрийн өмчийг хулгайлан барьцаанд тавьсны өрийг татварын мөнгөөр төлөх ёстой юу! Эзэнгүй төрийн эмгэнэл энэ.

 

2019 оны 04 сарын 08: Капитал банкийг татан буулгалаа.

 

Монголбанкнаас ийм мэдэгдэл хийлээ. УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн эзэмшлийн тус банк санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх чадамжгүй болсон учраас татан буулгаж, үйл ажиллагааг нь зогсоолоо. Хичнээн харилцагч иргэн хохирч буй мэдээлэл тодорхойгүй.

 

Харин төрийн гэж нэрлэгдсэн татварын төлөгчийн 340 тэрбум төгрөг Капитал банкны дампууралд “нэрвэгджээ”. Тэтгэврийн даатгалын сангийн 104 тэрбум, Эрүүл мэндийн даатгалын сангийн 135 тэрбум төгрөг, Хөгжлийн банкны 52 тэрбум, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн 47 тэрбум, Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн 4, МУБИС-ийн 2 тэрбум төгрөг тус банкинд байршиж байжээ.

 

Шат дарааллын дагуу эхлээд харилцагч иргэдийг хохиролгүй болгох учиртай. Хадгаламжийн даатгалын тухай хуулиар 20 хүртэлх сая төгрөгийн хадгаламж даатгалтай учраас эрсдэлгүй гэдгийг Монголбанк мэдэгдсэн. Тэгвэл татварын төлөгчийн 340 тэрбум төгрөгийг хэзээ, хэн төлөх вэ?! Мэдээж, төр нэхэмжлэл гаргана. Эхнээсээ Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар Эрүүл мэндийн даатгалын сангийн 135 тэрбум төгрөгийг нэхэмжиллээ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын хэлснээр бол Капитал банк 2015 оноос санхүүгийн чадамжгүй болж, төрийн мөнгийг гаргаж өгч чадахгүй байсаар өчигдрийг хүрчээ. Гурваас дөрвөн жил дээсэн дөрөөн дээр дэнжигнэсээр дампуурсан банктай хамт татварын төлөгчийн 340 тэрбум төгрөг салхинд хийсч болзошгүй нөхцөл байдал үүслээ.

 

Татварын төлөгчдийн 340 тэрбум төгрөг дээр харилцагч иргэдийн мөнгийг эргэлдүүлж, дундаас нь ашиг олж ажиллах учиртай банк яагаад дампуурав? Төрийн их хэмжээний мөнгийг хяналтгүй, үр ашиггүй зарцуулж “идсэн” булайгаа далдлахын тулд зохиомлоор дампуурал зарласан уу? Иргэдийн хадгаламж даатгалтай учраас төлөгдөнө. Харин төрийн мөнгөн дээр хоосон хүний хоёр чихийг ав гээд суух тактик барьж, банкаа дампууруулсан байхыг ч үгүйсгэх аргагүй.

 

Харин Капитал банкны эзэн Б.Ундармаагийн хэлснээр Капитал банкны дампууралд улс төр орсон бол тэр хамгийн азгүй нэгэн. Өөрийнхөө намын эрх мэдлийн үед өөрийнхөө банкийг дампууруулсан азгүй нэр түүнд үлдэх учиртай.

 

Эцэст нь дахин хэлье, төрийн мөнгө гэж байхгүй. Зөвхөн хөлс хүчээ урсгаж хөдөлмөрлөсөн хүмүүсийн татвар гэж л бий. Энэ татвараар гэртээ цоожлогдож байгаа 52 мянган хүүхдийг цэцэрлэгтэй болгож, гурваараа шахалдан сууж байгаа сурагчдыг сургуультай болгох учиртай. Бас цалин, тэтгэврийн нэмэх зориулалттай. Түүнээс долоо хоног дараалан хэн нэгний өрийг төлж, нөгөө нэгний банкинд түгжих ёсгүй.

 

М.Болд

Shuud.mn
Сонин хачин
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар
2023-06-20
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар
2023-06-20
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-11-20
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-11-20
Dr. louis:
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад dr.louisclinic@gmail.com хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Учир нь бид бөөрний эмнэлэгт яаралтай хэрэгтэй эсвэл 918704214690 имэйл: dr.louisclinic@gmail.com whatsapp: 1- (725) 2017759 Үнэ: $450,000usd
2019-07-14
Үхэр монголчуудаа гэж
2019-04-10
ariunboldiig hori:
ariunbold delgertsetseg ganzorig nariig horih heregtei saruul taueriig ni huraah heregtei
2019-04-10
Иргэн:
Төрийн мөнгө, ард түмний мөнгө гэж юу байдгийм?!?! Татвар төлөгч хувийн хэвшлийн мөнгө л гэж байдгийм?!?! Тэгээд болохгүй хувмйнхнийгаа үхтэл нь ад үзнэ шүү, дуракууд
2019-04-10
dana:
bank dampuuruulj mungu tsusaldag arga z.shatar junai, hurelsuhees ehtei yum bn , ter ued namiin tolgoid b.banid , enhbayr bsn nertei bolovch yg iim arga seddeg tolgoi n junai bsn odoo shavi nar n nahij bn uu? ard tumen uls oron yah yum be?!
2019-04-10
гутарж байнаа. Хүүхдүүдээ баян айлын, ядуу айлын гээд 20 цаас харамлаад байсан төр маань ийм новшийн юмнуудын өр ширийг төлж байх гэж
2019-04-10
Zochin:
Ed nararai bishee ingej daraj bolokhgui shuu dee terzeel absan nokhod tolkh estoi shuu ard tumen kharaj bgaashuu bitgii dabaraarai
2019-04-10
Пцуж:
Банк дампууртал зээлдэгчдийг зарла
2019-04-10
Зочин:
Ямарч улс оронд төрийн мөнгө гэж байдаггүй.Энэ бол эрх баригчдын хуулиар далайлгаж авсан татвар төлөгчдийн мөнгө.Тиймээс та нар энэ мөнгөөр хулгайч нарын хулгай хийсэн мөнгийг төлөх ёсгүй.Тэгэх юм бол энэ ядарсан ард түмэн бүгд зээлтэй.Тэр зээлийг ч гэсэн төлөх ёстой.
2019-04-10
зочин:
луйварчин Ундармаагийн хөрөнгийг хурааж харилцагч байгууллага иргэдийн хохирлыг төлүүлж шоронд нь хийгээчээ
2019-04-10
Иргэн:
Яг зөв. 100% дэмжинэ. Би ч мөн адил. 30 жил үйлдвэрлэл эрхлэх гэж оролдлоо. Одоо ч оролдож байна. Амжилт.
2019-04-10
Зөв засаглалыг мөрөөдөгч:
Төрийн мөнгө гэж хаана ч байхгүй. Би 27 жил бизнес хийж 20-30 гэр бүлийн амьдралыг авч явдаг. Надад амралтын өдөр хэзээ ч байгаагүй. Харин төрийн нэртэй Татвар Мэргэжлийн хяналт. Банк хүү гээд дарамт маш их байсан ч би татвараа төлж ирсэн. Ийм учраас ядарсан ард түмний. татварын мөнгөөр төрийн хулгайч Батхүү. Баяр. Ундармаа нарын хөрөнгийг хурааж бидний татваын мөнгийг өг. Монголын ард түмэн минь тэмцэх хэрэгтэй
2019-04-10
Иргэн:
Яг зөв. 100% дэмжинэ. Би ч мөн адил. 30 жил үйлдвэрлэл эрхлэх гэж оролдлоо. Одоо ч оролдож байна. Амжилт.
Чоно:
Төриин мөнгө гэж юу байдын ард түмэниии эх орны мөнгө гэжл байсан юмыг төриин нэр барьсан хүн төрхт жоомнуууд идээд дууслааа болдог бол хужааа шиг үр удам угсаагаар нь шоонд хатаах хэрэгл байна
2019-04-10
Иргэн:
Төрийн мөнгө, ард түмний мөнгө гэж юу байдгийм?!?! Татвар төлөгч хувийн хэвшлийн мөнгө л гэж байдгийм?!?! Тэгээд болохгүй хувмйнхнийгаа үхтэл нь ад үзнэ шүү, дуракууд
Yaliig ni uguh blgui de busdd shiljvvlsen hurungiin gereenvvd ni bvgd halhabchilsan dvr vzvvlsen heltslvvd bga blohoor hurungiig ni huraaj ulsiig hohirolgui blgoh blgui de
2019-04-10
бурмаа:
ямар тэнэг юм бэээ.яаж ч байсан мѳнгѳ мѳртэй
2019-04-10
Zochin:
Tsalingiin dood hemjeeg usgusun nereer tatvar nebegdej bgaag hen hyngyi medne ter ih mungiig tsatsaj bainadaa.
2019-04-10
ХҮРЭЛСҮХИЙН БАНК ИДДЭГ АРГА НЬ ЭНЭ ШҮҮ ДЭЭ ӨМНӨ ХАДГАЛАМЖ БАНКИЙГ ИНГЭЖ ДАМПУУРУУЛААЛ ХӨРӨНГӨӨР НЬ КАЗИНОДООД ХОХИРОЛЫГ УЛСААС ГАРГАЖ БАЙСАН ОДОО ЖДҮ ЧИН АВГАЙТАЙ НИЙЛЭЭЛ КАПИТАЛИЙГ ИДЭЭЛ ХОХИРОЛЫГ МОНГОЛ БАНК БАРАНДУУЛАНА ГЭЖ ЯАЖ ХЭЛЖ ЧАДАЖ БАЙНАА
2019-04-10
ЗОЧИН:
Хадгаламжийн 20 хүртэл сая төгрөгийг л өгнө. Энэ нь шат дараалалтай. ЭЭлжээр гэсэн үг. Бусад хадгаламжийн мөнгийг өгөхгүй Үлдсэн мөнгийг чинь өгөхгүй.
2019-04-10
ЗОЧИН:
ҮНЭН.
2019-04-10
amar:
erguu dagznuudaa naad luivarchdiin hurungiig ni huraaj bugdiig ni nasaar ni shorond hataa. Niitiin mungunuus humsalsan heniig ch gesen shorond hataaj, shond ulgu!!!!!!!!!!!!
2019-04-10