Эрүүл мэндийн даатгалын түр тодорхойлолт олгож эхэллээ
4-10

Эрүүл мэндийн даатгалын дэвтрийг хэрэглээнээс халж, эрүүл мэндийн даатгалын цахим систем ажиллаж эхэлсэн. Ингэснээр даатгуулагч эмнэлэгт очихдоо заавал дэвтрээ авч очих шаардлагагүй. 

 

 

Харин даатгуулагчийн мэдээлэл эрүүл мэндийн даатгалын цахим системд ороогүй тохиолдолд “Даатгуулагчийн түр тодорхойлолт”-ыг ашиглахаар боллоо. “Түр тодорхойлолт” нь даатгуулагчийн эрүүл мэндийн даатгалд даатгуулсныг гэрчлэх баримт бөгөөд  даатгуулагчийн мэдээлэл цахим системд бүртгэгдэх хүртэл ашиглах боломжтой.

 

Шинээр эрүүл мэндийн даатгалд хамрагдаж байгаа болон хугацаагаа сунгуулан даатгуулж байгаа болон зарим тодорхойлолт шаардлагатай иргэдэд  9 орон бүхий серийн дугаартай  түр тодорхойлолтыг  Эрүүл мэндийн даатгалын болон  Нийгмийн даатгалын байгууллага оршин суугаа харьяаллын дагуу олгож байна.

 

Харин Эрүүл мэндийн даатгалын хуулийн дагуу төрөөс эрүүл мэндийн даатгалыг хариуцдаг 0-18 насны хүүхдэд түр тодорхойлолт олгохгүй эрүүл мэндийн байгууллагууд төрсний гэрчилгээг үндэслэн тусламж үйлчилгээг чирэгдэлгүй үзүүлнэ.

 

Түүнчлэн эрүүл мэндийн даатгалын  шимтгэлээ өөрөө төлөгч даатгуулагч  шаардлага гарвал иргэний үнэмлэх болон холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн очиж түр  тодорхойлолт авах боломжтой. Даатгалын гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллагууд  “Эрүүл мэндийн даатгуулагчийн түр тодорхойлолт”-ыг үндэслэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тухайн даатгуулагчид хүндрэл,чирэгдэлгүй үзүүлэх юм.

Shuud.mn
Сонин хачин