"Кембаб чонгүг" хоолны газрын үйл ажиллагааг зогсоолоо
2019-04-10

Дүнбэгмайл ХХК-ийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах Кембаб чонгүг салбарт эрүүл ахуй, халдвар хамгаалал, хүнсний чанар, стандартын чиглэлээр хяналт шалгалт хийлээ. 


Шалгалтаар хоолны дээж аваагүй, хүнсний түүхий эд бүтээгдэхүүний хадгалалтын горим зөрчсөн, хоол үйлдвэрлэлийн байрны ариутгал цэвэрлэгээ хангалтгүй, түүхий эд хүнсний бүтээгдэхүүнийг хүлээж авах, шалгах, ангилан ялгалт хийх эрүүл ахуйн шаардлага хангасан зориулалтын цэггүй, хүнс түүхий эдийг хадгалах, хөргөх, хөлдөөх тоног төхөөрөмжийн температурын хэвийн ажиллагаа алдагдсан, хэмийн бүртгэл хөтөлдөггүй, хуурай хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах зориулалтын агуулахгүй, хоол, түүхий эд шарах тосны чанарыг шалгадаггүй, 3-4 хонуулж чанар нь муудсан тос ашигласан, 1 хоолыг олон дахин халааж үйлчлүүлэгчид олгодог, үйл ажиллагаандаа хуульд заасан зохистой дадал нэвтрүүлээгүй зэрэг нь хоол хүнсээр дамжих эрсдэлт хүчин зүйл үүссэн байсан тул Баянзүрх дүүргийн прокурорын №07 тоот тогтоолоор үйл ажиллагааг түр зогсоож, зөрчлийн хэрэг нээж, албан даалгавар хүргүүлэн биелэлтэд хяналт тавин ажиллаж байна.

 

Эх  сурвалж: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Би ТВ 8 телевизийн доор байрлах Зоогийн газар угаагч хийж байсан юм. Тэднийх маш их жоомтой байсан. Хүмүүсд хоол аягалаж өгч байхад хоолноос нь жоом гарч ирээд би ийм орчинд хоол хийж хүмүүсд өгч болохгүй гэж хэлсэн чинь намайг ажилаас халсан.
2019-04-20
Тэр тэди төвийн зүүн талд цэцгэн бууз гээд хаягтай цайны газар байналээ бурхан минь ширээн дээр нь жоом гүйж байсан эзэн гэхиимүү касс гэхиимүү хүнд нь хэлхэд барагл л хүмүүс идээдл чимээгүйл гардаг юм бла бла нтр арай л юмаа тэр мэргэжлиин байгууллага нтр нь ажлаа хиичихгүйн бхдаа
2019-04-16
Заадаа тэгээдл хэдэн төгрөгөөр торгосон болоодл орхих байлгүй
2019-04-16
Зочин:
Зөв бид маш хатуу хяналттай бх ёстой
2019-04-11
хаха:
тэр нь дээр энэ олон тѳрлийн түргэн хоолны газруудыг цэгцэлмээр байгаан.
2019-04-10
Өмнө нь бясаа жоом гарсан гээд л бас хаагаад л байсан биз дээ. Авралгүй газар байна
2019-04-10
нар:
эрсдэл ихтэй газар шүү ариун цэврийн хувьд маш муу цэвэрлэгээ үйлчилгээний соёл байхгүй их бохир газар хаасан нь дээр
2019-04-10
batjargal:
zavaan hoolnii ugaadas hiideg tumpen shig yumaar l tahianii mahaa zuuguud bhiin bn lee shdee
2019-04-10
baij boloh buh zurchil ilerchdee
2019-04-10
haha:
horoollin salbarni basl aimarshde zaswar hiigeed hajuudaa hooloo zaraad bdag
2019-04-10
irgen:
tsewerlegeegee sain hiichihwel ug n amttai hooltoi shv
2019-04-10
batjargal:
zavaan hoolnii ugaadas hiideg tumpen shig yumaar l tahianii mahaa zuuguud bhiin bn lee shdee
ким баб чон гүг угаасаа ороход л бохир заваан харагддаг ш дээ
2019-04-10