"Тавантолгой-Зүүнбаян"-ийн төмөр замыг барихад цэргүүдийг дайчилна
2019-04-10

Засгийн газар хуралдлаа. Хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлаар ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан мэдээлэл хийв. Тэрбээр:

 

-Засгийн газрын хуралдаанаар Гашуунсухайт-Тавантолгой чиглэлийн замын 247 км замыг барих үйл ажиллагааг идэвхжүүлэх  тогтоол гарч байсан. Өнөөдөр Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414 км замыг өөрсдийн дотоодын нөөц бололцоогоо ашиглан барих шийдвэр гаргалаа.  Учир нь энэ жил "Эрдэнэс тавантолгой" 807 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Үүний 750 тэрбум төгрөгийг Монголын төмөр замын бондыг худалдан авах замаар барихаар болж байна. Бонд гаргагч нь Монголын төмөр зам, худалдан авагч нь "Эрдэнэс тавантолгой" хэрэгжүүлэгч нь ЗХЖШ. Өмнө нь "Дорнын зам" компаниас нэг км  төмөр замыг 3.2 сая ам.доллараас барих санал ирсэн. Өөрсдөө барих болсон учир саналаа татсан. Монголчууд өөрсдөө барихад 1.2 сая ам.долларт багтааж байна. ЗХЖШ-т судалгаа хийсэн. 1800 цэргийн албан хаагч, зэвсэг,  техник шаардлагатай. Таван рот 30:30 км төмөр зам барихаар тооцсон. Энэ зам дээр 30 сая тонн нүүрс тээвэрлэх бололцоотой. Нийтдээ Тавантолгойгоос 60 сая тонн нүүрс тээвэрлэх тооцоо байна хэмээлээ.  Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав. 

 

-Өмнөх Засгийн газрын тогтоол хэрэгжих үү?

 

-Тавантолгой-Гашуун сухайтын замын ажил эхэлнэ. 

 

-Дарханы замын ажил эхэлсэн үү?

 

-Дарханы замын эхэлсэн. Ажлууд хугацаандаа хийгдэж дуусна. 

Shuud.mn
Сонин хачин
Өчигдөр эхлээгүй л байсан хаана эхэлсэн юм. Яахаараа ингэж худал шаадаг байнаа, энэ нөхөр Энхболдоосоо урваад сайд болсон, одоо улсаас урвана даа,
2019-05-26
Дарханы зам эхэлсэн ч гэх шиг
2019-04-10
udahgyi heden hyn ulsiin hileer garch zugataah yum bna doo
2019-04-10