ВИДЕО: Нэг хүүхдийн шүдний эмчилгээнд 60 мянган төгрөг зарцуулна
2019-04-10

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдээлэл хийлээ. Тэрбээр 2018 оны 8 сард баталсан 255 дугаар тогтоолоор баталсан Эрүүл шүд-эрүүл хүүхэд үндэсний хөтөлбөр хэрэгжиж эхэлснийг дуулгав.

 

 

Манай улсад 18 хүртэлх насны 1 сая хүүхэд бий. Хүүхдүүдийн дунд хийсэн судалгаагаар 84-96 хувь нь шүдний цооролтой. Нэг хүүхдийн 6-8 шүд өвчлөлтэй. Үүнийг үл тоовол шүдний цоорлоос үүдэлтэй өвчлөлд өртсөн нэг үе гарч ирэх учраас Эрүүл шүд-эрүүл хүүхэд үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж буйг салбарын сайд хэллээ.

 

Эрүүл шүд-эрүүл хүүхэд хөтөлбөр 2019-2023 онд улсын төсвийн 50 тэрбум төгрөгөөр хэрэгжинэ. Тус хөтөлбөрийн 2019 оны хэрэгжилтэд зориулан улсаас 4.6 тэрбум төгрөг төсөвлөжээ.

 

Хөтөлбөрт 2-12 насны хүүхдийг хамруулж, үнэ төлбөргүй эмчилгээ хийнэ. Гэхдээ эхний ээлжинд 2-6 насны хүүхдүүдийн шүдийг эмчлэх гэнэ. Учир нь 2-13 насны 725 мянган хүүхдийг бүгдийг нь хамруулах боломжгүй байгаа аж. Гэхдээ ар гэрийн санхүүгийн боломж муу, яаралтай эмчилгээ шаардлагатай хүүхдүүдийн шүдийг нас харгалзахгүй эмчилнэ гэдгийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэллээ.

 

Шүдний эмчилгээг үнэгүй хийх 199 эмнэлэг бий. Эмнэлгүүд нэг хүүхдийн шүдэнд 60 мянган төгрөгийн эмчилгээ хийнэ.

 

Хөтөлбөрийн хэрэгжилтийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас цахимаар хянах аж. Энэ хөтөлбөрийн үр дүнд 2023 онд шүдний цоорлыг 30 хувиар бууруулах зорилт тавьжээ.

 

М.Болд

Shuud.mn
Сонин хачин
zochin:
sarangerel said ervvl mendiin ervvljvvleh talaar sain ajillaj bga shv amjilt gehde shvd bol arai l vnetei tomchuud bol vzvvlj emchlvvlj chadahgvi bga ene tal deer anhaarmaar
2019-04-22
Boteksiinhoo tung taaruulah heregtei l bndaa.
2019-04-11
chuka:
bodlogo n zov shud eruul baival bie eruul . hynaltaa. sain tavi amjilt husie
2019-04-11
Мантуун царайт авгай Мөнгөн бөгсөт авгай Мөрийтэй тоглогч Мөсгүй эм
2019-04-11
2-6 nasnii huuhduud une tolborgui emchluuleh ym u?
2019-04-11
Төгсөө:
Хувийн хэвшилд зүгээр л 60000 төгрөг өгч байна. Тэд бүр өсгөөд амандаа орсон тоог хэлнэ. Хэрхэн яаж эмчилгээнд нь хяналт тавих вэ. 6-аас лээш насны хүүхдүүд гадуурхагдаж байна л даа. Зайлшгүй эмчилгээ хийлгэх гэдгийг хэн тогтоох вэ. Нэн ядуу амьдралын боломжгүй гэдгээ болиосой. Бодлого нь зөв ч Маш муу гаргасан шийдвэр байна.
2019-04-10
ШҮДНИЙ ЭМЧИЛГЭЭ ИХ ҮНЭТЭЙ:
60 МЯНГААР ТОГТОХГҮЙ ИЛҮҮ ГАРСАН МӨНГӨӨ ТӨЛНӨ ГЭСЭН ҮГҮҮ ??
2019-04-10
Zochin:
Said Sarangereld anhaaruulah ny: : Ene ikh osoltoi shuu, bid 70-80 aad ony ued tolgoi daraalan shahuu gepatit shar A,B,C virustai bolson. Baahan tonog teheeremj, ariutgal muutai shudnii emneleguudiig bizneseer tetgej, Mongolchuudad DOX bolon B C virus taraav daa. Deed zergiin haldvarguijuulelttei baij uuniig hiih estoi
2019-04-10
Зочин:
эмчилгээний үнэ хөлсийг тогтоосон юм уу. Хувийн эмнэлгүүд амандаа орсон тоог хэлдэг шүү дээ. 60 мянган төгрөг датгалаас аваад бүх шүдийг эмчлэх юм уу
2019-04-10
zochin:
sarangerel said ervvl mendiin ervvljvvleh talaar sain ajillaj bga shv amjilt gehde shvd bol arai l vnetei tomchuud bol vzvvlj emchlvvlj chadahgvi bga ene tal deer anhaarmaar