Хаврын цагт гялалзсан, эрүүл арьстай байх ДОЛООН АЛХАМ
2019-04-11

Хаврын цагт арьс хуурайшихаас гадна өнгөө алддаг. Тиймээс энэ улиралд илүүтэй арьсандаа анхаарлаа хандуулах шаардлагатай тулгардаг. Ихэвчлэн хаврын улиралд өвөл хэрэглэдэг гоо сайхны бүтээгдэхүүнээ шинэчлэхийг гоо сайханчид зөвлөдөг. Улмаар энэ улиралд бүсгүй та илүү витаминлаг гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх шаардлагатай аж. Тэгвэл хаврын цагт гялалзсан, эрүүл арьстай байх зөвлөгөөг "www.healthyessentials.com" сайт мэдээллээ. 

 

Арьсаа гуужуулах

 

 

Хаврын цагт гялалзсан эрүүл эрүүл арьстай байх хамгийн эхний алхам бол ГУУЖУУЛАХ явдал юм. Долоо хоногт нэг удаа арьсаа гуужуулж занших. Энэ нь хаврын хуурай салхинд хуурайшиж, өнгөө алдсан арьсыг эрүүлжүүлэх, өнгийг нь сэргээгэхэд ач тустай.

 

Өөрийгөө цэвэрлэ

 

 

Зөвхөн усанд орох, саунд суугаад өөрийгөө бүрэн цэвэрлэж чадахгүй. Өөрийгөө бүрэн цэвэрлэх алхам бол дотроо цэвэрлэх явдал юм.  Хаврын цагт шарсан эсвэл хуурсан, түргэн хоол зэргээс татгалзаж аль болох эрүүл хоол хүнс хэрэглэх хэрэгтэй. Мөн өтгөн хаталтаас өөрийгөө хамгаалж, жимс жимсгэнийг хүнсэндээ өргөнөөр хэрэглээрэй. Арьс өнгөлөг байх нь дотор эрхтэнтэй шууд холбоотой гэдгийг хэзээ ч мартаж болохгүй. 

 

Нарны тосоо бүү март

 

 

Зөвхөн наран шарлагын газар явахдаа л нарны тос түрхдэг юм биш биз. Бүрхэг өдөр ч гэсэн хэт ягаан туяа ялгарч, арьсыг гэмтээдэг аж. Үл үзэгдэх хэт ягаан туяа сэвх болон нөсөөт толбыг тодруулдаг гэнэ. Тиймээс та хаврын улиралд нартай эсвэл бүрхэг өдөр байсан ч нарны тосоо марталгүйгээр түрхээрэй.

 

Гоо сайхны бүтээгдэхүүнээ багасга

 

 

Өвлийн цагт бүсгүйчүүдийн ихэнх нь гоо сайхны бүтээгдэхүүнээ хэт зузаан түрхэж, хүйтэн уураас арьсаа хамгаалдаг. Харин хаврын улиралд заавал арьсаа зузаанаар будах шаардлаггүй. Харин үргэлж чийгшүүлж, хөнгөн цэвэрлэгээ хийж байгаарай.

 

Өөртөө цаг гарга

 

 

Ажилдаа явахдаа алхах, амралтын өдөр гүйх эсвэл салхинд гараарай. Гоо сайхны зөвхөн гоо сайхны бүтээгдэхүүнээр бий болгохгүй. Идэвхтэй хөдөлгөөн, эрүүл хоололтоор л та бусдаас илүү тод гялалзаж чадна.

 

Гоо сайхны бүтээгдэхүүн ба цэвэрлэгээ

 

 

Хугацаа нь дууссан гоо сайхны бүтээгдэхүүнээ яг одоо гаргаж хая. Мөн нүүрний багс, порлоноо ариутган угаагаарай. Энэ нь таны арьсыг гэмтээх болон элдэв зүйл гарахаас хамгаалах болно.

 

Ус, уураар арьсаа тайвшруулах 

 

 

Будгаа зориулалтын бүтээгдэхүүнээр арилгаад хүйтэн усаар дахин нүүрээ угааж эсвэл халуун уураар утаж заншаарай. Энэ нь арьсыг тайвшруулж, чийгшүүлнэ. Бүлээвтэр усыг байнга уух хэрэгтэй. Өдөрт найман аяга ус ууж заншаарай.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин