Олны анхаарал татсан хэргийн шийдвэрийг нийтэд мэдээлэхийг үүрэгдлээ
2019-04-11

 

Авлигын гэмт хэрэг, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, хүүхдийн эсрэг үйлдсэн хүчиндэх гэмт хэрэг, хүрээлэн буй орчны эсрэг болон улс, орон нутгийн хэмжээнд олон нийтийн анхаарлыг татсан хэргийг шүүхээр хянан хэлэлцэж шийдвэрлэсэн даруй прокурор хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлж байхыг Улсын ерөнхий прокурор чиглэл болгожээ.

 

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мэдээллийн нээлттэй, ил тод байдлыг хангах, бодитой, үнэн зөв мэдээллийг эх сурвалжаас нийтэд хүргэхэд чиглэсэн энэ арга хэмжээг хэрэгжүүлэхэд хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлч нартай хамтран ажиллах, хуулиар хориглосноос бусад тохиолдолд шаардлагатай мэдээ, мэдээллээр хангах, прокурорын байгууллагын цахим хуудсаар дамжуулан иргэдэд мэдээллийг хүртээмжтэй хүргэх ажлыг идэвхжүүлэхийг нийт прокурорын газруудад даалгасан байна.

 

Эх  сурвалж: www.prokuror.mn

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Амжилт хүсье. Ажил хийхэд нь улс төрийн намууд бүү саад болоорой
2019-04-14
Санал:
Энэ хүнийг ажлаа хийхэд нь бүү саад бол. Өөрт чинь таалагдах гэж ажил хийвэл буруутан шүү дээ. Харин ард түмэн, төрд нийцэж ажиллах нь чухал
2019-04-14
Иргэн:
Олны анхаарал татсан хэргүүдийг шийдвэрлэснээ ил тод мэдээлдэг бол иргэдийн төрд итгэх итгэл сайжрах л байх.Ард түмний итгэл үнэхээр алдарсан даа.
2019-04-14
Иргэн:
Энэ хүнийг томилсон нь Сугар тэргүүтэй луйварчдын хэргийг хэрэгсэхгүй болгох арга нууц ноёнтон нь Лүндээжанцан.гар хөл нь Тогтох сүрэн. Чинзориг нар бүлэг хүмүүсийн ашиг сонирхолд нийцсэн байх
2019-04-13
агаа:
маш зѳв ил болгоод ѳгвѳл хэрэг гарах нь багасна хүмүүс жигшинэ. ялыг ѳндѳр ѳг
2019-04-12
irgen:
ene hyn ajlaa zov ehellee, amjilt hysie
2019-04-11
Зочин:
маш зөв. хаах тусам хардлага ихэсдэг. зоригийн хэргээр эрүүдэн шүүсэн, яргалсан бичлэгийг ч худлаа эх орны нүүр царай гэхгүйгээр гадна дотногүй гаргах хэрэгтэй. тэгээд ч тийм яргалал болоход ерөнхийлөгч байсан этгээд эрүүдэн шүүлтийг эсэргүүцэх биш эрүүдэн шүсэн талыг өмөөрч байгааг харуулах хэрэгтэй. ийм ардчилсан ерөнхийлөгч гэж байдаг юм, гэтэл элбэгдорж өөрийгөө гадагш нь ямар хүн гэж харуулах гэж улсын мөнгө түймэрдэг билээ???
2019-04-11
Иргэн:
Энэ хүнийг томилсон нь Сугар тэргүүтэй луйварчдын хэргийг хэрэгсэхгүй болгох арга нууц ноёнтон нь Лүндээжанцан.гар хөл нь Тогтох сүрэн. Чинзориг нар бүлэг хүмүүсийн ашиг сонирхолд нийцсэн байх