Филиппинийн агуйгаас хүний цоо шинэ төрлийг оллоо
2019-04-11

Эрдэмтэд хүний цоо шинэ төрөл зүйлийг олж, илрүүлсэн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

Филиппиний Лузон аралд байрлах нэгэн эртний агуйгаас хүний төрөл зүйлд шинээр бүртгэгдэх болсон амьтны араг ясыг малтлагаар олжээ. 

 

Уг амьтан нь хүний биеийн бүтэцтэй тун төстэй ба эртний өвөг дээдсийн шинжийг сүүлийн үеийн хүний шинж чанартай хослуулсан болохыг судалгааны явцад эрдэмтэд тогтоосон гэнэ. 

 

Эрдэмтэд уг түүхэн олдвороо “Homo Luzonensis” гэж нэрлэжээ. Олдворыг Лузон арлаас олсон учир ийнхүү арлын нэрээр нэрлэхээр шийдвэрлэжээ. 

 

 

"Эрт дээр үед хүний дүрст амьтад Зүүн Өмнөд Азид нүүдлэн ирсний томоохон баталгааг уг олдвор" гэж эрдэмтэд батлав. 

 

Өмнө нь эрдэмтэд дээрх олдвороос гадна хүний өөр гурван төрөл зүйлийг амжилттай илрүүлсэн юм. 

 

Шинэ төрөл зүйл нэмэгдсэн нь Африк тивээс хүний төрөл зүйл эхэлж явж, хүн төрөлхтөн бий болсон нь дахин эргэлзээтэй боллоо. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин