П.Баярхүү ажлаа хүлээлгэн өглөө

Нийслэлийн Засаг даргын дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү өнөөдөр ажлаа хүлээлгэн өгчээ. Тэрбээр өнгөрсөн хугацаанд бодлогын болоод гүйцэтгэлийн түвшинд гацсан олон ажлыг хөдөлгөх, ирээдүйд нийслэлчүүдэд үр өгөөжөө өгөх хэд хэдэн ажлын эхлэл, суурийг тавьсан хэмээн өөрийн ажлаа дүгнэжээ. Тухайлбал, Яармаг, Сонсголонгийн гүүр, замын цагдаагийн гүүрэн гарц, газар чөлөөлөлт зэрэг ажлыг нэрлэжээ.
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан аппаратдаа бүтцийн өөрчлөлт хийж, хоёр орлогчтойгоор ажиллахаар болсон. Түүний Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор Ж.Батбаясгаланг, Хүний хөгжил нийгмийн бодлого хариуцсан орлогчоор Ш.Анхмаа нар томилогдож, ажилдаа ороод байна.
М.Болд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ