Япон сайд "мэдрэмжгүй" үгнээсээ болж, албан тушаалаа огцорлоо
2019-04-11

Япон улсад ирэх онд  зуны олимп зохион байгуулагдах энэхүү эгзэгтэй үед "Токио 2020" олимпийн наадмын зохион байгуулах комиссын дарга, Японы Засгийн газрын сайд Ёшитака Сакурада албан тушаалаасаа огцрохоо мэдэгдсэн талаар "CNN" агентлаг мэдээллээ. 

 

 

Сайд ийнхүү албан тушаалаа огцорсон түүний хэлсэн "мэдрэмжгүй үг"-тэй шууд холбоотой гэнэ. Тэрбээр нэгэн хандивын арга хэмжээнд оролцох үеэрээ 2011 онд Японд олон зуун хүний аминд хүрсэн байгалийн гамшгийн талаар үг хэлжээ.

 

"Гамшигт нэрвэгдсэн бүс нутгийг сэргээн завсварлахаас илүүтэй тус бүс нутгаас сонгогдсон гишүүдийг дэмжих хэрэгтэй" гэж сайд хэлсэн аж. 

 

Түүний болчимгүй, бодлоггүй үгэнд уурссан иргэд нийгмийн сүлжээгээр дургүйцлээ илэрхийлжээ. Улмаар сайд дээрх үгнийхээ төлөө албан ёсоор уучлалт гуйсан байна. 

 

Тэрбээр өмнө нь олны дургүйцлийг хүргэсэн хэд хэдэн мэдэгдэл хийж байснаараа алдаршсан ба түүнийг "болчимгүй япон самура" гэх зэргээг иргэд даажигнадаг гэнэ. 

 

Ёшитака Сакурада саяхан "Токио 2020" олимпийн үеэр усан спортын төрлөөр медаль хүртэх өндөр магадлалтай  тамирчин Рикако Ике "оддын өвчин туссан" хэмээн буруутгажээ.

 

Учир нь тамирчин цус багадалтын улмаас хэсэг хугацаанд спортоос хөндийрөхөөс болсноо зарласан нь ийнхүү сайдыг эгдүүцүүлэхэд хүргэсэн аж. 

 

Мөн сайд 2016 оны зун дэлхийн II дайны үеэр япон цэргүүдийн бэлгийн боолчлолд байсан охид, бүсгүйчүүдийг "мэргэжлийн биеэ үнэлэгчид" гэсэн юм.

 

Сакурада мөн улсынхаа кибер аюулгүй байдлыг давхар хариуцдаг ч тэрбээр компьютер огт хэрэглэж үзээгүй гэдэг нь оны өмнө илэрсэн удаатай. 

 

Энэ мэт сайд хүний амнаас гарахааргүй үг унагасан  Ёшитака Сакурада өөрийн алдаагаа ухамсарлаж, албан тушаалаасаа огцорлоо. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Dr/Nico:
Manai parlamentiin hund garuudad yos surtahuun, yos zui gedeg ug tarhind baihgui. Ternii talaar yu ch oilgolt baihgui. Bur hel yaria ch hogjoogui jishee mash olon baina.
2019-04-18
irgen:
huulitai , soeltoi, ard tymnee hyndeldeg uls orond ygneesee bolj ogzordog bol mongol ulsad gemt hereg hiigeech ogzrohgui ,,,,,,
2019-04-12
oorsddoo tiim novshiin setehuitei uchiraas
2019-04-12
Болд:
Манайд бол ...Ойлгомжтой. Яагаад манайхан ийм новшнуудыг сонгоод даргаа болгоод байдгийг ойлгохгуй юм
2019-04-11
oorsddoo tiim novshiin setehuitei uchiraas
Японд зөвхөн хэлсэн үгнийхээ төлөө огцорч бхад монголд бүр хийсэн үйлдэлээч хүлээн зөвшөөрөхгүй тас гүриййгээл би тэгээгүй намайг гүтгэж бна харлуулж бна эвлүүлэг бна бла бла бла,,,.
2019-04-11
Mongold bol medseer baij medeejiin8 medremjtei hulgai hiihceed ogtsrono gej baihgui uls shuu dee.
2019-04-11
Bolor:
Manaid bol tushaal ahina kkk
2019-04-11