Б.Бат-Эрдэнэ: Тунхагийн шинжтэй хууль батлах шаардлагагүй
2019-04-11

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан  УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат "Хөдөө орон нутагт 6 настай хүүхдийг сургуульд оруулах асуудал хүндрэлтэй. Үүнийг эргэж харах хэрэгтэй. Улаанбаатар хот, Дархан, Эрдэнэт болон аймгийн төвийн айл өрхүүдийн 6 настай хүүхэд сургуульд суралцах, сумын хүүхдүүд сургуульд сурах өөр асуудал шүү. 6 настай хүүхдээ сургуульд суралцуулахаар эцэг,  эхчүүд тус тусдаа амьдарч байгаа шүү" гэсэн бол гишүүн Б.Бат-Эрдэнэ "Хуулийг нь санхүүжилттэй хамт батлах хэрэгтэй. Хүүхдийн "Үдийн хоол"-ны 600 тэрбум, дотуур байрны 300 тэрбум төгрөгийг давхар шийдэж өгөхгүй бол тунхагийн шинжтэй хууль батлаад хэрэггүй" гэсэн юм. 

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Anduuraad baina uu?:
Bat-Erdene avargiig helsen ugiin utgiig ni setguulchid naruulaad bichihev uu?Esvel avrag maani ingeed helchihev uu? sanhuujiltiig huuliar togtoodoggui yum. Togtooh bolomj ch baihgui ee.
2019-04-11
Anduuraad baina uu?:
Bat-Erdene avargiig helsen ugiin utgiig ni setguulchid naruulaad bichihev uu?Esvel avrag maani ingeed helchihev uu? sanhuujiltiig huuliar togtoodoggui yum. Togtooh bolomj ch baihgui ee.
2019-04-11
ЗОЧИН:
мөнхбатын зөв
2019-04-11