Улаанбаатар
Жэки Чан: "Оргил цаг" кино үргэлжилж магадгүй
10 өдөр

Хятадын нэрт жүжигчин Жэки Чаныг холливуудад танигдахад “Rush Hour” буюу "Оргил цаг" кино ихээхэн нөлөөлсөн билээ.

 

 

Тэрбээр уг бүтээлд холливуудын инээдмийн жүжигчин Крис Такерийн хамтаар тоглосон юм. 

 

Тус бүтээлийн эхний анги 1998 онд дэлгэцнээ гарсан ба удаах ангиуд нь 2001, 2007 онуудад тус тус нийтийн хүртээл болж, олон сая үзэгчийг байлдан дагуулсан түүхтэй.

 

Тэгвэл уг бүтээлийн IV анги гарч магадгүй байгаа талаар жүжигчин Жэки нэгэн арга хэмжээнд оролцож байхдаа хэлсэн талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ.

 

Өдгөө 65 настай жүжигчин эр "Би энэ кинонд их хайртай. Үнэнийг хэлэхэд дараагийн ангийг миний тэргүүлдэг "JC" кино компани бүтээх туйлын сонирхолтой байгаа. Гэхдээ бүх зүйл яриа хэлэлцээрийн шатанд байгаа. Нэг л өдөр сайхан мэдээ дуулгах байх" гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин