УИХ-ын гишүүн С.Эрдэнэ хуулийн төсөл өргөн барилаа
2019-04-11

Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ өөрийн санаачлан боловсруулсан “Орон сууц,  гэр хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгийн болон сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.   

 

1996 онд Орон сууц хувьчлах тухай батлагдаж, нийтийн зориулалттай орон сууцны байр, байшин, түүнд ногдох дундын өмчлөлийн эд хөрөнгийг үнэ төлбөргүй хувьчилж, дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний үйл ажиллагааг эрхлэн хариуцах үүрэг бүхий Сууц өмчлөгчдийн холбоо байгуулагдан, үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлж, улмаар 2003 онд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль батлагдан хэрэгжиж байна.

 

 

 

Сууц өмчлөгчдийн холбоо 1997   оноос   байгуулагдаж   эхэлсэн.    2015   оны   IV   улирлын  байдлаар  1022  СӨХ  үйл  ажиллагаа  явуулж  байгаагаас нийслэлд 881, орон нутагт 141  байна. Нийслэлд үйл  ажиллагаа  явуулж  байгаа  СӨХ-дод  нийт 153.312  орон  сууц  бүхий   2368  байр  хамрагддаг бол орон нутагт 42267 орон сууц бүхий 1009 байр хамрагддаг байна.

 

“Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойшхи  16 жилийн хугацаанд  үүргээ тодорхой хэмжээгээр гүйцэтгэсээр ирсэн боловч хуулийн зохицуулалтыг бүхэлд нь шинэчлэх шаардлага байсаар байна.

 

Хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний үндсэн эрх болох эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь баталгаажих, холбооны зохион байгуулалт, бүтэц, бүрэлдэхүүний тогтолцоо, эрх хэмжээг хуулийн хүрээнд зохицуулах, зорилт, үйл ажиллагааны үндсэн чиглэл нь тодорхой болох, төрийн ба төрийн бус байгууллага, сууц өмчлөгч, нийтийн үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн байгууллага хоорондын харилцааг зохицуулах, орон сууц дахь нийтийн өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөл, эзэмшил, ашиглалт, хамгаалалт, бүртгэл, засвартай холбоотой харилцааг шинэчлэн зохицуулах ач холбогдолтой” гэж хууль санаачлагч үзэж байна.

 

Эх сурвалж: parliament.mn

Shuud.mn
Сонин хачин
Blank Atm Card Hack For Sale:
I Want To Testify About Dark Web Blank ATM Cards. Telegram : +22871392668 (The Official Automatic Teller Machine) They Sell Automatic Blank ATM Cards That You Can Use To Withdraw Money At Any ATM Machine Around The World Wide. Order Your Blank ATM Card Now With The Official Automatic Teller Machine. Email Address : officialautomatictellermachine@gmail.com Telegram : +22871392668 Google Chat : officialautomatictellermachine@gmail.com I Saw So Much Testimony On The Internet About How Dark Web Hackers Produce An Automatic Blank ATM Cards And Sell Them To Different People Around The World Wide. Order Your Blank ATM Card Now.
2023-12-18
Дашдондог:
СӨХ-ийн дарга нэртэй мөнгө иддэг жижиг дунд гарын хулгайч луйварчид оршин суугчдын мөнгийг байнга идэж суудаг. Бүр гаршчихсан. Бас байрны подвалыг дураараа эзэгнэж түрээсийн мөнгө хусдаг. Тэднийг мөнгө идсэн тохиолдолд Иран шиг эхний удаад баруун гарынх нь дөрвөн хурууг тасдаж зөвхөн эрхий хурууг нь л үлдээдэг, дахин хулгай хийвэл хөлийнх нь тавхайн талыг цавчдаг, гурав дахь удаагаа иргэдийн мөнгө рүү гар дүрвэл цаазаар авах ял оноодог болбол манай СӨХ-ийн дарга Гүрээ гэгч нөхөр гар мухар, хөл доголон, эцэст нь толгой бөндгөс юм байна доо. ха ха ха
2019-04-11
ЗОЧИН:
СӨХ бол маш их мөнгө иддэг. Мөн Оршин суугчдад тэр байшингийн доорх газрыг түүн дээр баригдсан байшингийн подволийг өмчлүүлэх хэрэгтэй Энэ подволийг түрээслүүлж мөнгийг нь СӨХ- нэг хүн иддэг. Авдаг.
2019-04-11
!!!!:
SOX iin ajliig bur bolowsrongui bolgood gada talbaig bainga archilaj Mod, Zezeg tarij urguuldag hewshsen jurmand oruulah shaardlaga b naa!
2019-04-11