Ардын нам Г.Алтангаас авсан 1 000 000 долларын зээлээ төлсөн үү?!
2019-04-12

 

УИХ-ын дарга Г.Занданшатар МАН-ын генсек байхдаа Г.Алтан хатагтайгаас 1.0 сая ам.доллар зээлсэн. 2012 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдөр Г.Занданшатар, Г.Алтан хоёр Зээлийн гэрээ байгуулж, 1.0 сая ам.долларыг сарын 2.9 хувийн хүүтэй авсан байдаг. Энэ мөнгийг “…МАН-ын дотоод үйл ажиллагаанд” зарцуулах зориулалтаар авсан тухайгаа уг Зээлийн гэрээнд тусгаж байжээ.

 

Зээлийн гэрээ байгуулсан өдрөө Г.Занданшатар, Г.Алтан хоёр бас Барьцааны гэрээ байгуулсан. 1.0 сая ам.долларын барьцаанд Чингэлтэй дүүргийн V хороо, VI хороолол дахь 7550 м.кв талбайтай оффис үйлчилгээний барилгыг  мөн хаяг дээрх 4712 м.кв талбайтай газрын хамт барьцаалжээ. Тэр нь тухайн үед Нийслэлийн МАН-ын байр байсан, сүүлд Үлэг гүрвэлийн музей болчихдог, олны мэддэгээр Лениний музей юм.

 

Энэ хоёр гэрээ байгуулагдсанаас хойш зургаан жил таван сар болжээ. Гэвч өнгөрсөн хугацаанд МАН, Г.Алтан хоёр шүүхээр заргалдсаар байсан. Шүүхийн шийдвэр Г.Алтангийн ч талд, МАН-ын ч талд гарч, дээр доороо орсоор байсныг олон нийт санаж байгаа биз. Г.Занданшатарын дараа хоёр ч генсек солигдсон. Харамсалтай нь Г.Алтангийн 1.0 сая ам.долларыг өнөө хэр нь төлөөгүй байна. Уг нь МАН-ынхан 2016 оны сонгуулиас хойш төр, засгийн эрхийг дангаар барин Г.Алтангийн өр байтугайг дарах хэмжээний бяртай болсныг монголчууд бүгдээрээ л мэднэ дээ.

 

Гэвч Г.Занданшатарын тавьсан өрийг Ж.Мөнхбат, Д.Амарбаясгалан хоёр төлөхийг хүсээгүй бололтой. Г.Алтан хамгийн сүүлд, яг жилийн өмнө энэ талаар ам нээхдээ “…Нам надаас авсан зээлээ төлөөгүй байгаа. Тэгэхээр үүргийн гүйцэтгэл хангагдаагүй байхад барьцаа  чөлөөлөгдөхгүй. Ийм байдалтай байгаа” гэж хариулсан байдаг. Түүнээс хойш Г.Алтангийн өрийг төллөө гэж лав дуулдаагүй.

 

Ингэхээр Г.Занданшатарын гарын үсэг зурж зээлдсэн 2012 оны арваннэгдүгээр сарын 6-наас хойш яг 6.5 жил болж байна. 77 сар гэсэн үг. Алданги энэ тэр ярихгүйгээр Зээлийн гэрээн дэх 2.9 хувийн хүүгээр тооцоход, дээрх хугацаанд төлөх ёстой хүүгийн төлбөр нь 2233000 /хоёр сая хоёр зуун гучин гурван мянга/ ам.доллар болж байна.

 

Үндсэн зээлтэйгээ 3233000 /гурван сая хоёр зуун гучин гурван мянга/ болно. Үүнийг ам.долларын өнөөдөр /2019.4.11./-ийн ханшаар бодвол 8.5 тэрбум төгрөг болж байна. Энэ мөнгө бол Г.Алтанд төлөх МАН-ын өр юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.4.12 № 75 (6042)

Б.ДАМДИН-ОЧИР

Shuud.mn
Сонин хачин
Ss:
Ene setguulch toond uneheer muu um bn chaavaas
2019-04-13
иргэн:
Үндсэн зээлээсээ давсан хүү, алданги гэж байдаг юм уу?
2019-04-12
Zochin:
Ene Adrian nam unekheer butekhgui bra shuu Altman’s I’m ikh mongo tolokh bolson yum us Sain tootsie dee ulsiin orlogo Golgotha kheregtei shuu dee
2019-04-12
ardiin namiin tolgoi deer bui buh erhemuudiig bugdiig negch negengui shalgah heregtei HOM iig sain naygtalj shalgaad olon niited il todoor medeeleh heregtei
2019-04-12
Занданшатар:
Сая Капитал банк дампуурахад гаргасан Алтангийн луйврыг бид нүдээ аниад өнгөрөөхөөр болсон. Одоо бид түүнд өргүй.
2019-04-12
УГААСАА ОЙЛГОМЖТОЙШ ДЭЭ ХҮРЭЛСҮХ ХАДГАЛАМЖ БАНКИЙГ ИНГЭЖ Л ИДСЭН Ш ДЭЭ ХОХИРОЛЫГ МОНГОЛ БАНКААР ТӨЛҮҮЛЭЭЛ ГЭМГҮЙ ГАНЦ НЭГ АЛБАН ХААГЧИЙГ ЯЛЛААЛ ЯГ ЭНЭ АРГААРАА КАПИТАЛ БАНКНЫ 300 ГАРУЙ ТЭР БУМЫГ ИДЭЖ БАЙНА6
2019-04-12
зочин:
иймэрхүү юмыг эрэн сурвалжлаад ил гаргаад өгөөч ээ. тэгээд хэргийн эздийг олонд гаргаад, хариуцлага хүлээлгээд өгөөч ээ . энэ бүх муу муухай юм илрэхгүйгээр цаашид сайхан болно гэж бодосны ч гарз.
2019-04-12
ardiin namiin tolgoi deer bui buh erhemuudiig bugdiig negch negengui shalgah heregtei HOM iig sain naygtalj shalgaad olon niited il todoor medeeleh heregtei