Суданд төрийн эргэлт болж, Ерөнхийлөгчөө огцрууллаа
2019-04-12

Африкийн Судан улсад өчигдөр төрийн эргэлт болж, цэргийнхэн 26 жил төр барьсан Ерөнхийлөгч Омар аль Баширыг төрийн сэнтийгээс түлхэн унагаасан талаар "CNN" агентлаг мэдээллээ.

 

 

Эрх мэдлээ алдаад буй Ерөнхийлөгч гэр бүлийнхээ хамтаар гэрийн хорионд байгаа ба "түүнээс тун удахгүй ял асуух болно" гэж цэргийнхэн сануулсан байна. 

 

"Суданы цэргийн зөвлөл" хэмээн өөрсдийгөө нэрийдсэн цэргийнхэн өнгөрөгч амралтын өдрөөс нийслэл Хартум хотноо үйл ажиллагаагаа явуулах төв радиог эзлэн авчээ. Мөн энэ долоо хоногийн эхээр  улсын хамгаалалттай томоохон байгууламжийг эзлэн авч, эрхээ тогтоосон юм.

 

Суданы анхны Дэд ерөнхийлөгч Авад бен Ауф болон Батлан хамгаалахын сайд дээрх төрийн эргэлтийн гол зохион байгуулагчид ба тэд цэргийн зөвлөлтэй хамтран төрийн эрхийн нэг жилийн хугацаатай авахаар болсон гэнэ.

 

1993 оноос хойш төр барьсан Омарын дэглэмийг түлхэн унагаасны дараахан Батлан хамгаалахын сайд Авад ибн Оуф төв телевизээрээ ард түмэндээ "Шинэ цагийн өөрчлөлт ирлээ. Тун удахгүй бид Суданыг юу ч үгүй болтол цөлмөсөн буруутнуудыг баривчилж, ял асуух болно" гэж мэдэгджээ. 

 

Энэхүү мэдэгдлийн дараахан ногоон дуулгатай армийнхан нийслэл хотын төв хэсгүүдэд хамгаалалтад гарч, зарим бүсэд хөл хорио тогоолоо. 

 

Тэд уг хугацаа дууссны дараахан албан ёсоор сонгууль зохион байгуулахаар төлөвлөжээ. 

 

2018 арванхоёрдугаар сараас олон зуун жагсагч Засгийн газраа эсэргүүцэн жагссан юм. Уг жагсаал өдрөөс өдөрт хүрээгээ тэлж, Суданы Ерөнхийлөгчийн эрх мэдэл ганхаж эхэлсэн аж. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин