Хүн төрөлхтөн удахгүй "хар нүх"-ийн бичлэгийг үзнэ
2019-04-12

Тайлагдашгүй мөнхийн нууцуудын нэгт зүй ёсоор нэрлэгдэх "хар нүх"-ийн анхны гэрэл зургийг “EHT” (Event Horizon Telescope) төслийн эрдэмтэд нийтэд дэлгэн үзүүлээд буй юм.

 

 

Тэгвэл эрдэмтэд судалгаагаа илүү гүнзгийрүүлэхийн тулд тус "хар нүх"-ийн дүрс бичлэгийг хийхээр болж, бэлтгэл ажлаа базааж эхэлсэн талаар "AFP" агентлаг мэдээллээ.

 

Төслийн ерөнхий менежер Ремо Тиланус "Мэдээж хэрэг хар нүх-ийг дүрс бичлэгээр хийхийн тулд их хугацаа зарцуулагдах болно. Энэ бол тун амаргүй, хүн даваа. Эрдэмтэд "хар нүх-ний анхны зургийг авсан учир бичлэг хийх боломжтой хэмээн итгэж бас найдаж байна. Хар нүхний бичлэгийг хийхийн тулд хэдэн долоо хоногийг зарцуулж, улмаар богино хэмжээний бичлэг хийх боломжтой. Зураг авахын тулд дөрвөн өдрййг зарцуулсан " гэж ярьжээ.

 

Судалгааны явцад эрдэмтэд “хар нүх” нь 6.5 тэрбум ширхэг нартай тэнцэх масстай, диаметр нь 38 тэрбум километр урт болохыг тогтоожээ. “Хар нүх” нь дэлхийгээс 55 сая гэрлийн жилийн зайтай оршдог байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин