Арьсанд ҮРЧЛЭЭ үүсгэдэг хүчин зүйлсүүд
2019-04-12

Нас ахихаас гадна олон хүчин зүйлсийн улмаас арьсанд үрчлээ үүсдэг. Энэ талаар “www.wikihow.com” сайт мэдээллээ.

 

Алхам №1

 

 

Арьсанд чийг дутагдахаар арьс үрчлээтдэг. Цэцгийг услахгүй байхаар хатдагтай ижил. Тиймээс та арьсаа үргэлж чийгшүүлэхээс гадна чийгшүүлэгч хэрэглэж байгаарай.

 

Алхам №2

 

 

Шил зүүхгүйгээр олон цаг ном унших. Нүд орчмын үрчлээ ингэж л үүсдэг.

 

Алхам №3

 

 

Тосыг буруу түрхэх. Тосыг түрхэх хурууныхаа өндгөнд бага зэрэг аваад улмаар цагирлаж буйгаар арьсандаа жигд түрхдэг.

 

Алхам №4

 

 

Амин дэм дутагдах.  Амин дэм дутагдахаар арьс аяндаа үрчийж, харладаг.

 

Алхам №5

 

 

Идэвхтэй хөдөлгөөн таныг улам л залуужуулна. Тиймээс та залхуу зангаа хаяад гоо сайхныхаа төлөө идэвхтэй хөдөлгөөнийг амьдралынхаа нэгээхэн хэсэг болгоорой.

 

Алхам №6

 

 

Наранд гарахаасаа өмнө зориулалтын хамгаалалттай тос түрхэх. Нар арьсыг үрчлээтүүлж, харлуулдаг.

 

Алхам №7

 

 

Сайн амарч байж арьс мөн эрүүл бас гэрэлтсэн байна. Нойр муутай хүний арьс хар бараан эмзэг байдаг. Мөн энэ үед өнгөц үрчлээ үүсдэг.

 

Алхам №8

 

 

Тамхи бол арьсны жинхэнэ дайсан. Тамхи татдаг хүний арьс маш эмзэг байдаг.

 

Алхам №9

 

 

Нүүрээ буруу цэвэрлэх. Хатуулга ихтэй савангаар нүүрээ угаах нь арьсыг гүн гэмтээж үрчлээтүүлдэг байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин