Үнсгэлжингийн дүрийг Камила Кабелло бүтээхээр болжээ
2019-04-12

2012 оны "X Factor" шоунаас төрөн гарсан охидын  "Fifth Harmony" хамтлагийн гишүүн Камила Кабелло тун удахгүй анхны кинондоо тоглохоор болжээ.

 

 

Камила шинээр бүтээгдэж буй "Үнсгэлжин" уран сайхны кинонд тоглохоор болсон гэж "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ.

 

"Грэмми"-гийн шагналт нэр дэвшигч Камила үзэсгэлэнт гүнжийн дүрийг бүтээхээс гадна киноны албан ёсны дууг дуулахаар болжээ. 

 

Британийн жүжигчин, телевизийн хөтлөгч, элэглэгч Жамес Корден дээрх кино төслийг санаачлан, шинэхэн бүтээл гаргахаар ажиллаж байна. 

 

Өдгөө 22 настай Камила сүүлийн үед ганцаараа уран бүтээлээ туурвих болсон ба сүүлд гарсан "Havana" дуу нь www.youtube.com сайтад 1.5 тэрбум хандалт авчээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин