С.Зоригийн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Түр хороо байгууллаа
2019-04-12

 

12:20 цаг:

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн байдлыг нягтлах асуудлаар Түр хороо байгуулах УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Гишүүд асуулт тавьж, хариулт авсны дараагаар санал хураалт явууллаа. 

 

Гишүүдийн олонхийн саналаар Түр хороо байгуулахыг дэмжлээ. Дараагаар нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж эхлэв. 

 

О.Баасанхүү: Ц.Нямдорж сайд намайг тагнасан биш мөрдөн мөшгөсөн

11:30 цаг:

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн байдлыг нягтлах асуудлаар Түр хороо байгуулах УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 

-ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж энэ Түр хороонд байх нь зөв үү. Хөндлөнгөөс нөлөөлөх вий гэж хардаж байна. ХЗДХ-ийн сайд намайг тагнасан гэж би хэлээгүй. Мөрдөж мөшгисөн гэсэн. Миний тойрог дээр мөрдөн мөшгилт хийсэн. Таалагдахгүй зүйл ярилаа гээд бухимдаад хэрэггүй. Энэ Засгийн газар ард түмэндээ туслах гэж байгаа биз дээ. Дээрээс нь энэ Түр хороо ямар үр дүнд хүрээд татан буугдах юм бэ?

 

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж:

 

-Намайг хардана уу, сэрдэнэ үү ёстой сонирхолгүй сэдэв. Би энэ Түр хороонд орно. Би хэрэг үүсгэхээс чинь айхаа өнгөрөөд 20-30 жил болж байгаа. Цагдаа нар гишүүдийн уулзалтын үеэр аюулгүй байдал сахих үүднээс ажлаа хийж байгаа. Эрдэнэт дээр тиймэрхүү л зүйл гарсан юм билээ. Одоо цагдаа явуулж, аюулгүй байдлыг нь хамгаалуулахаа болчихьё. Аюулгүй байдлаа өөрсдөө хамгаалаарай. Хохирсон хүмүүс хурцадмал байдалд байдаг учраас аюулгүй байдлыг хангах үүднээс явсан байна лээ. Үүнийг Ц.Нямдорж мөрдлөө, мөшгилөө гээд байх хэрэггүй. 

 

Гэрч, мөрдөгч хоёр нэг ангид сурдаг байж болох уу

 

10:55 цаг:

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн байдлыг нягтлах асуудлаар Түр хороо байгуулах УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн асуултад  ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж:

 

-Түр хороо байгуулснаар хэд хэдэн шийдвэр гарна. Нэгдүгээрт, нэг хэрэгт шалгагдаж байгаа хүмүүсийг нэг өрөөнд хамт хорьсон. Шалгах хүмүүсийг бус ээжийг нь шалгасан. 1937 оны Онцгой комиссын аргаар ажилласан. Энэ бүхэн хууль зөрчсөн. 

 

Хуулийн дагуу улсын нууцад хамруулсан, задруулах үрэгдүүлэх тохиолдолд Үндэсний ашиг сонирхолд хохирол учруулах заалт байдаг. Ямар хохирол учрах гээд байсныг гаргаж ирэх хэрэгтэй. Баримттай, олон гэрч нотолсон гээд өөрийгөө өмөөрсөн хүмүүс хэлээд байгаа.

 

"18 жилийн өмнө намайг ахындаа очих гээд явж байхад нэг залуу өнгөрөхдөө С.Зоригийн гэр аль вэ гэж асуусан. Гэрийг нь хэлж өгсөн. Тэр хүн энэ мөн гэж зааж өгсөн" гэдэг. 18 жилийн байтугай долоо хоногийн өмнө гэр асуусан хүнийг таних уу. Гэтэл тэр гэрч нь мөрдөгчтэй нь нэг ангийнх байж болох уу. 18 жилийн өмнө тамхи татаад зогсож байсан хүн мөн гэсэн. Гэтэл тэр гэрч нь нэг мөрдөгчтэй нь олон жил хамт нэг байранд амьдарсан хүн байж болох уу. Хэргийг нь ил гаргавал худлаа гэдэг нь бүгд үнэн байна лээ. 

 

Ж.Батзандан гишүүний хэлсэн үгэнд хоёр ацтай зүйл явчлаа. Түрүүн нэр дурдагдсан О.Дашбалбар, Зэнээ,  О.Энхсайхан нар гурвуулаа өвчнөөр, цаг бусаар явсан. Би танина, хамт ажиллаж байсан. Улс төрийнх нь хувьд эрсдэлтэй үйл ажиллагаа үүрч байсан хүмүүс мөнөөс мөн. 

 

ЗТХЯ дээр гарсан хэргийг ямар учиртай хойшлуулаад байгааг би мэдэхгүй байна. Дэндүү илэрхий хэрэг. Гурав, дөрвөн удаа хойшлууллаа. Биднийг цөөнх байхад аюултай дуулиантай хэрэг гарсан. Хоёр, гурван жилийн дараа яам дээр очиход хэрэг шийдвэрлэгдээгүй, хэргийг дарчихсан байсан. Шүүх, прокурорын дэргэд аймшигтай ялзрал байгаа нь үнэн. Цагдаа нартаа ч шүүмжлэлтэй хандаж байгаа. Гэгэээн цагаан өдөр гарсан хэрэг. 

 

С.Зоригийн амь насыг хөнөөсөн10 сарын хоёронд хэрэг гардаг орой хоёр их алдаа гарсан. Хэргийн газар Ц.Элбэгдорж тэргүүтэй 75 хүн ороод гарсан. Хоёрдугаарт хойшлуулшгүй авч болох хатуу арга хэмжээг авч чадаагүй. Үүнээс болоод энэ бүх зүйл замхарсан. Шалгадаг газар нь хоёр газар байгуулсан. Мэргэжлийн хувьд асар том алдаа гарсан учир хүндэрсэн. Энэ хэрэг Ц.Элбэгдорж Ерөнхий сайд байхад гарч, Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхад балмад шийдвэр гаргасан. 25 жилийн хугацаатай энэ хурал нууцын зэрэгт байх шийдвэр гарсан. Прокурор гэдэг байгууллага өөрөө нууцын зэрэгтэй тогтоол гаргасан. Зохих байгууллага хууль зөрчидсөн үү. Энэ тухай шалгаад эхлэхээр хэрэг үүсгээд байна. 

 

С.Зоригийн амийг  хөнөөсөн хэргийг нягтлах Түр хороо байгуулахаар хэлэлцэж байна

 

10:30 цаг:

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн байдлыг нягтлах асуудлаар Түр хороо байгуулах УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

 

 

Түр хороо байгуулах асуудлыг  гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Ц.Нямдорж нар санаачилжээ.  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байгаа юм. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа "Түр хороо байгуулаад эцсийн шийдвэр яаж гарах вэ" гэдгийг асуухад гишүүн Л.Болд "Энэ хэрэг 21 жил шалгагдаж, шийдвэр гарсан ч эргэлзээ төрүүлж байна. УИХ-ын ажлын хэсэг дүгнэлт гаргах гэхээр нууцад хамаараад байдаг. Хуулинд байгаа ганц гарц бол Түр хороо байгуулж, аливаа мэдээлэл авах, шийдвэр гаргах боломжтой байдаг" гэсэн хариулт өглөө. 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Шударга унэний телее явж байгаа гишууддээ Амжилт хусье еренхийдее ард тумэн хэн нь хэн бэ гэдгийг мэддэг болсон
2019-04-15
иргэн:
Нямдорж муу муухай байж болно.Элбэгдорж шиг улс орноосоо гадныхантай нийлж хулгай хийж тѳр ард түмний ѳнгѳтэй ѳѳдтэйг хулгай хийгээгүй байх шүү.Баасанхүү шиг оймсны шивэр,Хурцын хумсны хир болоогүй байх шүү.
2019-04-14
зочин:
Яг үнэндээ Зориг гэдэг хүнд Нямдорж хэзээ байхдаа тийм сайн байсан юм болоо харин ч эсрэгээрээ үзэн яддаг байсаныг бүгд л мэдэж байгааштээ.одоо тэгээд зоригын хэрэг гэхээр нэг их шудрага хүн болох гээд худалаа шоудаад бас сандараад гүйгээд байгаа нь нэг л бишээ.....
2019-04-12
ALUURCHIN durvud yund bachimdana ve
2019-04-12
Tsust aluurchin Nyamdorjiig ajiliin hesegt oruulj bolohgui
2019-04-12
Зочин:
нэрээ бүрэн алдсан ерөнхийлөгч аснаас арай дээр байхоо
2019-04-12
Зочин:
муу муу гэхэд элбэгдоржоос арай дээр байхоо
2019-04-12
Зочин:
элбэгдорж оо одоо үнэнтэй эвлэр ээ. чи болон чиний гар хөл болсон нөхөд яаж ч орилоод улам л хэрэгт орно уу гэхээс нэр цэвэрдэх өнгөрсөн. чи мөн балагтай хар новш юм даа, баахан хүн хөлдөө чирэх нь дээ. ард түмэн тэгж ивээж байхад хэт шунахгүй, юм болгоныг тэгж хамах гэхгҮЙ, хаан гэж өөрийгөө хэт өргөмжлөхгүй, ХҮНИЙ МУУ ҮЗЭХГҮЙ ЯДАЖ НУРУУТАЙ БАЙСАН БОЛ ӨНӨӨДӨР юу ч ярьж, итгүүлж байхгүй юу. өөрийнх ч буруу биш, хөөрхий минь ядуу өлсгөлөн өссөн юм тэгээд тийм долгомцог юм л харвал дэлсчихээд, юм хэлбэл худлаа шаагаад байхгүй гэсэн онигоо хүртэл гарчихаж
2019-04-12
Бат:
Үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулахгүй бол олигархууд төрөөр тоглоод дууслаа төрд ард түмний хяналт хэрэгтэй
2019-04-12
Эрдэнэтийн шахаачин, Зоригийн алуурчдын захиалагч, хууль бусаар мердегч Нямдоржийг огцруулбал МАНд саналаа егне шvv Xvрэлсvxээ!!!
2019-04-12
Зочин:
нэрээ бүрэн алдсан ерөнхийлөгч аснаас арай дээр байхоо
Зочин:
муу муу гэхэд элбэгдоржоос арай дээр байхоо
Зоригийн аллагын захиалагч Нямдорж энэ дээр Ардчиллын эцэг Бат-Vvл, Элбэгдорж, дэлхийн шилдэг тагнуулч Хурцыг гvтгэхээ боль!!! Д.Энхбатыг Н.Энхбаяр Нямдорж 2 нийлж алсан шигээ Зоригийг алсан шигээ нэмж алах хvcэлтэй байна уу цуврал алуурчин Нямдорж евее?
2019-04-12
Хуульч хүнд байж боломгүй замбраагүй яриатай Нямдорж өөрөө Эрдэнэтэд бараа шахдаг луйварчин шүү дээ.
2019-04-12
Мерен гэдэг хун одоо Угээ хэлэх хэрэгтэй Бааснхуу шоудахаа болимоор юм
2019-04-12
зочин:
Нам гэж нэг аюул байсан бол одоо шүүх, прокурор гэдэг мөнгөөр бүхнийг шииддэг юунд ч дийлддэггүй мангас гарч ирлээ.......эх орон, ард түмнээ үгүйрүүлж Мексик улс шиг боллоо шүү дээ...........
2019-04-12
irgen:
neg angid surah baitugai hamaatan ch bolno.mongol jijighen shuudee
2019-04-12
зочин:
Энэ УИХ болон Нямдорж өөр хийх ажилгүй юм уу, аллагын талаар маш сайн мэдэж байгаа нь ?????????
2019-04-12
зочин:
гэрч, захиаалагч Элбэгдорж , гуцэтгэгч Батуул , найруулагч Хурц байж байгаам биш уу. Хурдхан барьж талбайд дуужил.
2019-04-12
Зоригийн аллагын захиалагч Нямдорж энэ дээр Ардчиллын эцэг Бат-Vvл, Элбэгдорж, дэлхийн шилдэг тагнуулч Хурцыг гvтгэхээ боль!!! Д.Энхбатыг Н.Энхбаяр Нямдорж 2 нийлж алсан шигээ Зоригийг алсан шигээ нэмж алах хvcэлтэй байна уу цуврал алуурчин Нямдорж евее?
zochin:
odoo naad neg gemt hereg enee teree yumaa ter hiih estoi gazart ni daalga uureg ug. zalhaj bn Arai donguur yum hiilde
2019-04-12
ЗОЧИН:
ӨӨР АЖИЛГҮЙ ЮМ УУ.
2019-04-12