Шинжилгээгээр өвчтэй болон үхсэн малын мах болох нь тогтоогдлоо
2019-04-12

Эмээлт Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн ирсэн хүнсэнд зориулан төхөөрсөн биш, үхсэн малын мах байж болзошгүй сэжиг бүхий их хэмжээний маханд СХД дэх МХХ-ийн улсын байцаагчид хяналт шалгалт хийсэн. 

 


Хяналт шалгалтаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумаас гарал үүслийн гэрчилгээтэй 20 тонн үхрийн мах нь мэдрэхүйн үзүүлэлтээр шинэлэг байдлаа алдсан, харласан, эвгүй үнэртэй, хэт туранхай, хүнсэнд хэрэглэх боломжгүй байсан тул саатуулан, битүүмжилж Нийслэлийн Мал эмнэлэгийн лабораторид 5 дээж авч шинжилгээнд хамруулсан.


Шинжилгээгээр тус маханд бүлэн үүсч, булингартай, давс үүссэн, өнгөний өөрчлөлтгүй, шинэлэг махны pH 5.6-6.4 байх байтал 6,6-7,5 байсан шинж тэмдэг үзүүлсэн тул хүнсний стандартын шаардлага хангахгүй үхсэн болон өвчтэй малын мах байна гэсэн хариу дүгнэлт гарлаа. Иймд эрүүл ахуйн шаардлага хангаагүй их хэмжээний махыг холбогдох байгууллагатай хамтран устгах, ариутгалын ажил хийгдэнэ. 


Энэ хэрэгт Баян-Өлгий аймгийн прокурорын газраас холбогдогч М-д хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй, эрүүл ахуйн шаардага хангахгүй үхсэн малын махыг их хэмжээгээр бэлтгэж , Нийслэл хот руу тээвэрлэн ирэхдээ гарал үүслийн гэрчилгээг хуурамчаар үйлдсэн байх магадлалтай тул зөрчлийн хэрэг нээж ажиллаж байна.

 

Эх сурвалж: НМХГ

Shuud.mn
Сонин хачин
Даваа Эрдэнээ 59:
Хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхүйц хүнс худаодаалсан, худалдахыг завдсан хэнийг боловч өршөөж, хаацайлж болохгүй. Мэдсээр байж ийм зүйл хийсэн нь иргэдийн амь насанд санаатай заналхийлсэн хэрэг гэж үзэх естой. Бүлэг хэрэг бол бүр хүндрүүл. Олныг хамөрсан хүнсний шаардлага хөнгаагүй хортой бүтээгдхүүн зарж, тараахыг завдсан бол бүр хүндрүүл. Дахиж ийм зүйл давтагдахгүй болтол түмэнд ойлгуулж хашираа.
2019-04-14
Мөөгий:
Ийм заваан нөхцөлд тээвэрлэж байгаа юм чинь ямарч хяналтгүй байдаг юм байна
2019-04-13
НОХОЙН ХООЛЫГ Ч ИНГЭЖ БЭЛТГЭХГҮЙ БОЛСОН ЦАГ ШҮҮ, ЭНЭ НУУЦ СҮЛЖЭЭ БОЛЦЫН БИШҮҮ ӨМНӨ НЬ АРАЙ ИЙМ АЙМАР ЮМ ОРУУЛЖ ИРЭЭД ХИАМ ХИЙЦЭН ЮМ БИШ БАЙГАА САЙН ШАЛГААРАЙ ДАА ТЭНГЭР МИНЬ ГЭЖ...
2019-04-12
halh mongol:
chenjyydiig boliulah heregtei.malchid zahuud deer mahaa zardag l baival ezen todorhoi sh dee.zahuud deer mah avdag tusgai heden hynd erh uguuch tednees languun iihan avdag baival ezentei bolno
2019-04-12
Хуурамч бичиг хийж өгсөн болон , түүнийг худалдан борлуулхаар явсан бүх хүнийг хатуу арга хэмжээ авах хэрэгтэй !!!!
2019-04-12
Тэр холоос өчнөөн тонн малын сэг ачиж ирдэг арилцан дотортой шуналын тулам бэ. Хүний ёсноос гадуур хийсэн нүглээ үүрч тамд замаа засчээ чааваас
2019-04-12
Zochin:
Хуурамч бичиг баримт бүрдүүлсэн Онгар нөхөр яасан бэ?Ажилаас хал,Ирвэс төсөл удирддаг гэсэн шүү,эрүүгын хэрэгт татаж, хорих ялыг нь өг.Гавяатыг хуураа.
2019-04-12
Zochin:
Eruu uusgeed shiljuullee gdg,Prokururt ochood haagdlaa gdg shu dee.Eniig ch harin hun amini asuudal shu,haaj balrah bii
2019-04-12
Харамсалтай байна.Хүн хүн биш болжээ. Хатуу чанга арга хэмжээ авах хэрэгтэй
2019-04-12
ЗОЧИН:
ЦААЗЛАХ.
2019-04-12
Зочин:
Даанч дээ
2019-04-12