Чуулганы хуралдаан завсарлалаа
2019-04-12

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авлаа. 

 

Уг хуулийн төслөөр 1991 оны Засгийн газрын тогтоолоор наснаасаа эрт тэтгэвэрт гарсан 17 мянган эхчүүдийн тэтгэврийг тэнцвэржүүлсэн тэтгэврийн хэмжээнд хүргэх асуудлыг УИХ-ын эмэгтэй гишүүд хуулийн төсөл боловсруулан өргөн барьжээ. Уг хуулийг хэрэгжүүлэхэд 9 тэрбум төгрөг шаардлагатай юм байна. 

 

Ийнхүү өнөөдрийн үдээс өмнөх чуулганы хуралдааы завсарлалаа. Үдээс хойш дээрх хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэх юм. Үдээс хойшхи хуралдаан 15:00 цагт эхэлнэ. 

Shuud.mn
Сонин хачин