Ё.Баатарбилэг: Хувийн их, дээд сургуулиуд төрийн ачаанаас үүрэлцэж байгаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Төрөөс дээд боловсролын салбарт баримтлах бодлогын талаар” тавьсан асуулгын хариуг сонслоо. Дараагаар нь гишүүдийн асуултад хариулав.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:
-МСҮТ-д ямар бодлого барьж байна вэ? Тэтгэлэг олгох үед нэмэгдээд, тэтгэлэггүй үед МСҮТ-үүд цөөрөөд байна?
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг:
-МСҮТ-ийн бодлогын үйл ажиллагааг шинэчлэх цаг болсон. Тэтгэлэг олгох үед МСҮТ нэмэгдээд, тэтгэлэггүй болохоор цөөрсөн тал бий. МСҮТ төгсөгчидийн 60 хувь, их, дээд сургууль төгсөгчдийн 30 хувь ажилтай болж байгаа. Одоо зарим аж ахуй нэгж, компани мэргэжилтэй ажилтан авна гэдэг болсон. Зарим компаниуд дэргэдээ МСҮТ-тэй байна.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:
-Хамгийн өндөр цалинтай хүмүүс багш, эмч нар байх ёстой. Дээд боловсролдоо анхаарах цаг болсон. Өнөөдөр боловсролыг бизнес болгож байна. Дээд боловсролын үнэлэмжийг нь өндөр болгох хэрэгтэй байна.
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг:
-Боловсролыг бизнес болгож байна гэсэн шүүмжлэл байгаа. Гэхдээ хувийн их, дээд сургуулиуд төрийн ачаанаас үүрэлцэж байгаа учир үйл ажиллагааг нь дэмжиж өгөх хэрэгтэй. Харин шаардлага хангаагүй сургуулийн үйл ажиллагааг зогсооно. Төрөөс тавигдаж байгаа шаардлагыг хангах нь чухал. Оюутнуудын дийлэнх нь Улаанбаатар хотод суралцаж байгаа. Оюутнуудыг орон нутгийн их, дээд сургуульд суралцахад хөшүүрэг, механизмийг нь хийх хэрэгтэй.
Шаардлага хангаагүй их, дээд сургуулийн тоог цөөлнө
15:30 цаг:
УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Х.Болорчулууны “Төрөөс дээд боловсролын салбарт баримтлах бодлогын талаар” тавьсан асуулгын хариуг сонсож байна. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг хариуг танилцуулж байгаа юм.
Боловсролын магадлан итгэмжлэх Үндэсний зөвлөл байгуулж ажиллаж байгаа юм байна. Чанарын баталгаажуулалтын талаар сургуулийн удирдлага, оюутнууд, олон талын хүмүүст сургалт явуулжээ. Олон улсын магадлан итгэмжлэлийн байгууллагаар үнэлгээ хийлгэхэд бэлэн болжээ.
Оюутныг хөгжүүлэх орчин бүрдүүлээгүй төрийн бус их, дээд сургуулиадад сургалтын материалаг баазаа авч хэрэгжүүлэх талаар хяналт хийсэн байна. Сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл хангаагүй сургуулийн тоог цөөлөх бодлого барьжээ.
Энэ хичээлийн жилд төрийн бус байгууллагын 18 дээд сургуульд хяналт хийснээс 6 сургуулийн магадлан итгэмжлэлийг хүчингүй болгож, зарим сургуульд үүрэг даалгавар өгчээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ