АТГ тайлангаа УИХ-д хүргүүллээ
2019-04-12

Авлигын эсрэг хуулийн  26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар Улсын Их Хурал авлигатай тэмцэх хууль тогтоомжийн хэрэгжилт, авлигын ерөнхий нөхцөл байдлын талаар Авлигатай тэмцэх газрын мэдээллийг жил бүр мэдээлдэг.

 

Энэ хүрээнд Авлигатай тэмцэх газраас “Авлигатай тэмцэх хууль тогтоомжийн хэрэгжилт, авлигын ерөнхий нөхцөл байдал-2018, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт (2016-2018)”-ийн мэдээллийг Улсын Их Хуралд өнөөдөр хүргүүллээ.

 

2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Улсын Их Хурлаар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлагдсанаас хойш өнөөг хүртэлх хугацаанд авлигын эсрэг хууль тогтоомжид заасан чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд хийсэн үйл ажиллагааны танилцуулга, мэдээлэл болон авлигын ерөнхий нөхцөл байдлын талаарх судалгаа, дүн шинжилгээг багтаажээ. Түүнчлэн Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 11 зорилт тус бүрээр төрийн байгууллагууд болон зорилтот бүлгүүд хэрхэн хэрэгжүүлсэн талаарх тайлан мэдээллийг нэгтгэжээ.

 

“Авлигатай тэмцэх хууль тогтоомжийн хэрэгжилт, авлигын ерөнхий нөхцөл байдал-2018, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт (2016-2018)” мэдээллийг товхимол болгож, төрийн бүх шатны байгууллагуудад хүргүүлэхээр ажиллаж байна.

 

Товхимлыг файл хэлбэрээр ЭНД ДАРЖ хүлээн авч үзнэ үү.

 

Эх сурвалж: АТГ

Shuud.mn
Сонин хачин
ГААЛЬЧИД:
ГААЛИЙН ГЭДЭГ ТОМ АЙЛЫГ 60 ТЭРБУМААР ОРСОН БАТТОГТОХ-ГААЛЬД ОРУУЛСАН ХҮН НЬ-ЧАЙЖИЛСҮРЭН САЙД БАЙХДАА, ОНОН-ГЭДЭГ АСРАЛТЫН НАЙЗ ГЭХ 10, 20 САЯАР ТӨРИЙН АЛБЫГ ХУДАЛДДАГ ГЭЭД БИЧСЭН БАЙСАН САЙТ-НЬ УСТГААД БАЙСАН ЭНИЙГ ШАЛГАНА УУ.
2019-04-14
Зочин:
Юу гэсэн тайлан байдаг юм бол доо Хөөрхий. Лавд л Монголын ард иргэдийн эрх ашигт нийцсэн тийм тийм юм хийлээ гэсэн үнэн юм байшгүй. Харин АТГ авилгачдын гар хөл болсон, авилгын уурхай болсон газар байдаг юм гэвэл үнэнд нийцнэ.
2019-04-13
иргэн:
Элбэгдоржийн гар хѳл болсон энэ нѳхрийг хурдан зайлуулаачээ.Элбэгдоржийг монголоос яаж зайлуулах вэ гадныхантай нийлж монголыг дуусгалаа.
2019-04-13
Зочин:
Атг ажилаа хийж чадахгүй байгаан гар хөлөө харуулж бна баяр элбэгээ сахал ЖУНАЙ сугар мёэ ЭНХБОЛДОО шоронд хий шаардаж бна АН эрдэнэ ч алуурчин дахин сөхөж шоронд хий !!
2019-04-12
Зочин:
ТАГ АЖИЛАА ХИЙЖ ЧАДАХГҮЙ БНА ГОЛ ТОМ МАФИЙН БҮЛЭГЛЭЛИЙГ ШОРОНД ХИЙХГҮЙ ӨӨГШҮҮЛЖ БАЙГААН АЖИЛАА ХИЙЖ ЧАДАХГҮЙ ГЭХЭЭС ӨӨР ЮУ ГЭХ ЮМ ЧАДАХГҮЙ БАЙНА БАЯР ЭЛБЭГЭЭ САХАЛ ЭРДЭНЭБИЛЭГ БАДАНЖУНАЙ САЙХАНБИЛЭГ СУГАР ГЭХ МЭТИЙН ЖИНХЭН ЛУЙВАРЧИД БНА АЖИЛАА ХИЙ ЧАДАХГҮЙ БНА ШОРОНД ХИЙ ШААРДАЖ БНА
2019-04-12