Монгол Улсын авлигын талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд захидал ирлээ
2019-04-13

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ангел Гурриа Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхэд 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр илгээсэн захидлыг албан бус орчуулгаар толилуулж байна.

 

 

Хүндэт Ерөнхий сайд танаа,

 

Миний бие 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллага (OECD)-ын Зүүн Европ, Төв Азийн Авлигын эсрэг сүлжээний хурлын үеэр батлагдсан Монгол Улсын авлигын эсрэг тэмцлийн талаарх мониторингийн тайланг танд хүргүүлж буйдаа баяртай байна.

 

Тайлан нь Монгол Улсын Авлигатай тэмцэх газар (IAAC)-ын үйл ажиллагаа эрс сайжирсныг сайшаан хүлээн авч байна. Үүнтэй зэрэгцэн Авлигатай тэмцэх газрын өдөр тутмын үйл ажиллагаанд олон төрлийн асуудал тулгарч буйг тэмдэглэж байна.  Сүүлийн үед Авлигатай тэмцэх газрын хараат бус, бие даасан байдалд заналхийлж, хуулиар олгогдсон эрх, үүргээ биелүүлэхэд нь хөндлөнгөөс саад учруулах оролдлогуууд гарч буй нь Монгол улс авлигаас ангижрах зорилгодоо хүрэхэд санаа зовниход хүргэж байна. Тайлан нь Авлигатай тэмцэх газар өөрийн эрх үүргээ аливаа зүй бус нөлөөллөөс ангид гүйцэтгэх боломжоор хангагдах ёстой гэж дүгнэж байна. Монгол Улс нь Авлигатай тэмцэх газрын даргын албан тушаалаа хаших хугацаа зэрэг хараат бусаар бие дааж ажил үүргээ гүйцэтгэх баталгааг хатуу баримтлах ёстой. Мөн Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг шударга, ил тодоор сонгон шалгаруулж, хариуцлагатай  ажиллуулахыг зөвлөж байна.

 

Тайлан нь Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, авлигын эрсдэлтэй салбаруудыг зорилгоо болгосон Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлагдсаныг сайшаан хүлээн авч байгаа бөгөөд хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллагууд нь  авлигын эсрэг шинэтгэлийг ахиулахад Авлигатай тэмцэх газрыг дэмжиж, хамтран ажиллахыг уриалж байна. Цаашлаад Монгол Улсын Засгийн газрыг иргэний нийгмийн байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллахыг  зөвлөж байна.  

 

Монгол Улс цахим худалдан авах ажиллагааг нэвтрүүлж, хөрөнгө орлогын мэдүүлгийн системээ сайжруулсан нь магтууштай үйл явдал юм. Гэвч Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийн хамрах хүрээг хязгаарлаж, өрсөлдөөнгүй худалдан авах ажиллагааны тоо өссөн асуудалд анхаарал хандуулах шаардлагатайг тэмдэглэж байна. Түүнчлэн төрийн албаны улс төржсөн байдал, томилгоонд гардаг хууль бус үйлдлүүд болон улс төрийн өөрчлөлт гарах бүрт албан хаагч нар өөрчлөгддөг асуудлууд санаа зовоосон хэвээр байгааг онцолж байна.

 

Тайлан нь Монгол Улсын Эрүүгийн хуульд хуулийн этгээдийн эрүүгийн хариуцлага, үндэслэлгүйгээр хөрөнгөжих зэрэг шинэ ойлголтуудыг оруулсныг эерэг дэвшил гэж үзэж байгаа бөгөөд цаашид олон улсын авлигын эсрэг стандартад нийцүүлэн, илүү сайжруулахыг зөвлөж байна. Монгол Улс шүүгч, прокуроруудын хараат бус, шударга байдлыг хангах, тэдгээрийн үйл ажиллагаанд улс төрийн болон гадны аливаа хэлбэрийн нөлөө оруулахгүй байх орчинг бий  болгохын тулд шүүх, хууль сахиулах байгууллагын шинэтгэлд төвлөрч ажиллах ёстой.

 

Монгол Улс хэд хэдэн төрийн өндөр албан тушаалтны авлигын том хэргүүдийг шийдвэрлэж, олон тооны эрүүгийн хэрэг нээн мөрдөн шалгаж буй нь хууль сахиулах их хүчин чармайлтынх нь илрэл мөн. Гэвч Төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийн системчилсэн хяналт шалгалт, үүссэн байж болзошгүй зөрчлийг үргэлжлүүлэн шалгах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай.  Түүнчлэн авлигын том хэргүүд, өргөн тархсан ашиг сонирхлын зөрчлийн асуудлуудыг анхаарч авч үзэх, олон төрлийн эх сурвалж, задлан шинжилгээний арга хэрэгслүүд ашиглан өндөр түвшний, авлигын хэргүүдийг илрүүлэх, мөрдөх, яллах хүчин чармайлтаа нэмэгдүүлэхийг зөвлөж байна. Тайлан нь мөн улс төрийн түвшний авлигын өндөр эрсдэлүүдийн талаар зөвлөмжүүд өгсөн бөгөөд Монгол Улсыг нэн яаралтай улс төрийн намын санхүүжилтийг зохицуулах эрх зүйн цогц орчныг бий болгож, үр дүнтэй хэрэгжилтийг нь хангаж ажиллахыг шаардаж байна.

 

Миний бие Монгол Улсын холбогдох байгууллагууд ялангуяа тус мониторингийн Үндэсний зохицуулагчаар ажилласан Авлигатай тэмцэх газарт энэхүү тайланг бэлтгэхэд хамтран ажилласанд талархал илэрхийлэхийг хүсэж байна. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага цаашид Монгол Улстай үр дүнтэйгээр хамтран ажиллахдаа баяртай байх болно.

 

Хүндэтгэсэн: Ангел Гурриа

Shuud.mn
Сонин хачин
өөрт нь явуулсан байнашд
2019-04-19
Арибө:
Үхсэндээ сайжирах хаанахын золбин гөлөг вэ
2019-04-18
хүн:
юу сайжрах вэ тэнэгүүдээ
2019-04-17
Uul:
Ilt neg taliig barisan zahidal bn, ooroor helbel tenstvertei bish, diplomat bair suurigui zugeer l oorsdiinh ni zohion bichleg l bn shde. Hamtarch ajillasan ATG-d bayarlalaa gesen utga 2-3 udaa ilerhiilegdsen bn shu de. Ene hudlaa, zohiol bn
2019-04-16
Zochin:
ATG nohduudiin alban tushaalaa avch uldeh gesen oroldlogo,zugeer l zailstgaah heregtei. Eronhii saidad amjilt husie.
2019-04-16
Zochin:
ATG-n ajilaa ugsun nuhuduud zahidal ene ter bichuulj dee zailuul. Unend guitsegdeed ireheeree sandarch bgaa bh daa. Hulgaich luivarchid ni barigdah bolohoor ardchilal ayuld orloo geed bas ym yarinaa
2019-04-16
Хуульч:
Авилга Ард түмний дотор байдагүй.УИХ,Төрийн өндөр албан тушаалтнууд дотор л байдаг.Авилга,концесс,ЖДҮ-гын хулгайч нарыг хууль батлаж,доод хүмүүсээ дарамтлаж буйг хараад гайхах юм.Ёс зүйтэй газар оронд бүгд зайлаад оронд нь шинээр хүмүүс гарч сэлбэгдэж байх ёстой.Үнэн хэлсэн захидал байна.
2019-04-16
Зөвлөж бна,шаардаж бна гээд бие даасан бүрэн эрхт улсын дотоод хэрэгт оролцох хэрэггүй гэж бодож бна.
2019-04-15
Хамгийн их авилгалд идэгсэн, авилгалын халдвар тараадаг нөхдүүд бол цагдаа хүчнийхэн тэд давуу эрхтэй өрөөндөө сууж байгаад хэрэг мөрддөг өрөөндөө сууж байгаад хэрэг илэрүүлдэг сүпэр цагдаатай орон, хэт дарангуйлал тогтсон энэ коммунист цагдаа хүчинг яаралтай ардчиллын зарчимд шилжүүлэхгүй бол 30 жил ард түмний татварын мөнгөөр туйлж дээр нь авилгал авч ард түмнээ дарангуйлж эрүүдэн шүүж хэлмэгдүүлж ялзарч ирсэн Одоо ХҮрэлсүхийн засгын газрын үед энэ улам гаар ч байна цагаандаа гарна гээч нь болоод байна цагдаа нарын энэ их торгууль дээрэм хураамж аймшигтай байна хэрээс хэтрээд байна Хүрэлсүхийг ард түмэн хэзээ нэг цагт дүүжилчихвий дэ
2019-04-15
ШАР ТОЛГОЙТОНУУДЫН ХУВЬД МОНГОЛ УЛСАД АВИЛГАЛ ИХСЭХ ТУСАМ ӨӨРСДӨД НЬ ИЛҮҮ АШИГТАЙ. ТЭГЖ БАЙЖ ХОРОН САНААГАА ХЭРЭГЖҮҮЛЭХ НӨХЦӨЛ НЬ БҮРДЭНЭ. ШУДАРГА ДҮР ҮЗҮҮЛСЭН ХОРТ МОГОЙНУУД ЮМ ДАА. ЭНХ ТАЙВАНЫГ ТОГТООНО ГЭЖ УЛС ОРНУУД РУУ ОЧООД ЦӨЛМӨДӨГ УЛСУУД ДАА
2019-04-15
Эргүү хар мал вэ..Чамд үг гоёдох өмхий амтай новш юм даа.Чамд зөвлөхөд төрийн албанаас өөр газар рчиж бөгс долоо
2019-04-14
Аливаа улс орны дотоод хэрэгт хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн оролдлого..Энэ бол ичгүүр сонжуургүй явдал.OECD нь индекс гаргаж,бодлогын хувьд зөвлөлдөх байгууллага болохоос иймэрхүү нөлөөлөх оролдлого ямарч нөхцөлд үүсгэх ёсгүй..Ямар санаатай байсан ч Манай улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс нөлөөлхийг оролдож буй нь том доромжлол
2019-04-14
Эрлийз:
Маш тодорхой бичсэн бна. Ингээд хэлчих ЕС бхгүй шүү дээ. Ингэж л тусгаар тогтнол яригдана.
2019-04-14
иргэн:
Ерөнхий сайдаа. Та илрүүлэн гээд амлаад л байдаг. Гэтэл авлига чинь улам асаад байна шүү дээ. Үүнийгээ зогсоож чадахгүй юм бол худлаа яриад байх шаардлага байгаа юм уу? АТГ гэдэг байгууллагаа ард түмэнтэй хамтарч ажилладаг. Ард түмний мэдээлэлийг сонсдог авдаг болго
2019-04-14
Иргэн:
Хүүк Женкод ямар нэгэн зшйлээр барьцаалагдаж бөлдөгдүүлээгүй л үүнийг хийх ёстой
2019-04-14
Иргэн:
Энэ бичээд байгаа зүйл үнэн бол яанаа. Нчмка. Тэгвэл юун дараагийн сонгууль манатай юу?!
2019-04-14
Эрvvдэн шvvлтийг 20 жил Хууль хvйн сайд хийж буй Нямка еерийн хариуцдаг шоронд бий болгож еерее хийж хегжvvлж ирсэн нь хэнд ч ойлгомжтой! Нямдоржийг емне нь Хууль зvйн сайд байхад бvx хоригдол Эрvvжэн шvvгддэг байсан! Зоригийн алуурчдаас дор 13уулаа 1 ереенд эрvvдэн шvvгдсэн Глобын Мэндбаяр Нямка сайдад ечнеен ергедел бичээд огт тоогоогvй гээд ТВээр ярьсан яриа нь youtube-д бий! Баасанхvvгийн хэлсэнчлэн Нямка сайд емгеелегч Бямбаа агсанг шорондоо эрvvдэн шvvж алчихаад, Зоригийн алуурчдаас уйлагнан уучлал гуйж ахыгаа захиалагч гэж битгий хэлээрэй суллана гэж амиа хоохойлсон Эрдэнэтэд шахаа хийдэг хулгайч Нямка! Нямка еерийн бий болгосон эрvvдэн шvvлтээр эвлvvлэг уран зегнелт кино хийж Монголыг Жэнкогийн хаань улс болгож, хегжилгvй болгосон Исмэл нэрээр Монголын тvvxэнд vлдэж байна! Нямдоржийг Элбэгдорж Цадигт сайхан илчилсэн!
2019-04-14
Иргэн:
Энэ бичээд байгаа зүйл үнэн бол яанаа. Нчмка. Тэгвэл юун дараагийн сонгууль манатай юу?!
Иргэн:
ЕС, УИХ-ын дарга нар нэг санаатай байхад Ерөнхийлөгчийг яаж ч жижгэрүүлж, пялах эрхтэй ш дээ?! ҮАБЗ-с ямар ч зөвлөмж гаргахгүй байх боломжтой?! Үүнийгээ бушуухан эхлүүлэхгүй бол 2020 оны сонгужль хаяанд ирлээ шүү?!?!?!
2019-04-14
Иргэн:
Хүүк Женкод ямар нэгэн зшйлээр барьцаалагдаж бөлдөгдүүлээгүй л үүнийг хийх ёстой
Ёооё энэ коментийгээ үнэн харанхуй орк иргэдтэй юмдаа. Олог улсын OECD руу Элбэгдорж захиалж захиа бичүүлээд байхдаа яахавдээ хаха. Ийм болохоор л бид ядуж амьдардаг юм дөө
2019-04-14
Аливаа улс орны дотоод хэрэгт хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн оролдлого..Энэ бол ичгүүр сонжуургүй явдал.OECD нь индекс гаргаж,бодлогын хувьд зөвлөлдөх байгууллага болохоос иймэрхүү нөлөөлөх оролдлого ямарч нөхцөлд үүсгэх ёсгүй..Ямар санаатай байсан ч Манай улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс нөлөөлхийг оролдож буй нь том доромжлол
иргэн:
Ерѳнхий сайдаа АТГ-т ирсэн бичгийг чинь Панда Элбэгдорж бичүүлсэн шүү.Тѳрийн албан хаагчдыг нутаг усаар нь ѳѳрийнх нь 5- үеийн түүх Эцэг, Эхийнх нь эхнэрийнх нь түүхийг бас бичүүлж байсан нь зѳв.Ж-нь Элбэгдорж Эцгийн талын 2-үеээ л мэднэ.5-үеийн түүхээ мэдэхгүй монгол хүн байхгүй шүү.
2019-04-14
Зочин:
МОНГОЛ УЛСЫН БҮРЭН ЭРХЭД ШУУД ХАЛДАЖ НӨЛӨӨЛӨХИЙГ ОРОЛДЖЭЭ МУУ ХУЛГАЙЧ
2019-04-14
Бат:
Ерөнхий сайд аа! Төрийн албаны хууль шинэчлэгдсэнтэй холбоотойгоор төрийн албанд байгаа хүмүүсийн анкет, хувийн хэргийг шинэчлэх ажил хийгдэж байна. Гэтэл хүмүүсийн намтрыг бичүүлэхдээ хадам аав, ээжийнх нь намтрыг хүртэл бичүүлж байна. Социализмын үед ч ийм юм байгаагүй шүү дээ.Ёс зүй, ашиг сонирхлын зөрчил байдаг эсэхийг өөр аргаар шалгана биз дээ? Сонин юм. Та ингэ гэж үүрэг өгсөн юм уу? Доод хүмүүсийн гуйвуулга уу?
2019-04-14
Энэ захидлын хариу болгож Хүрэлсүхийн командын төлбөртнүүдээр доорхи сэтгэгдлүүдийг бичүүлжээ. Одоо Хүрэлсүх ард түмэн ингэж үзэж байна иймээс Олон улсын байгууллагын захидлын тоохгүйгээр шийдлээ гэж зарлах үлджээ.
2019-04-13
Эргүү хар мал вэ..Чамд үг гоёдох өмхий амтай новш юм даа.Чамд зөвлөхөд төрийн албанаас өөр газар рчиж бөгс долоо
ZOCHIN:
ER N BOL IIMERHUU ELBEGDORJIIN ZAHIALGAND MONGOL ULSIIN TOR HARIU OGOOD BH SHAARDLAGA CH BHGUI.UCHIR N AVILGALIIN INDEXS BOLOHOOR HAMGIIN IH AVILGALTAI GECHIHEED ELBEGIIG OMOORCH DEMIIREED BVAL IRGED IIM BODOLTOI BNA AA GEED ELBEGIIN TUHAI SHUUDHAN MEDEELEL OGOHOD BURUUDAHGUIEE...
2019-04-13
ZOCHIN:
ELBEGDORJIIN NER HUND SHALNAAS DOOR BOLCHIHSON ENE UED GADAADIIN OLON ULSIIN BAIGUULLAGUUDRUU AMI TAVISAN ,TOR ZASGIIG N MUULSAN IIM L AJLIIG HIIJIINESHDEE.ERONHIILOGCH BAISAN HUNII HUN CHANAR N IIM L HOGIIN ARANSHINSHDEE.MONGOLOOS GADNII KOMPANIUD ZUGTANA AA L GEED BSAN HAA BNA.IRJ L BNASHDEE.MONGOLIIN TOR ZASAG GADNIIHANRUU DAIRAAGUIEE ,AVILGACHIN MANANTAI TEMTCEJIINE.ELBEG TERGUUTEI OMHII AVILGACHIDTAI...
2019-04-13
zochin:
atg iin gadaad dakhi ezen ni yum uu khaashaa yum
2019-04-13
hilchin:
Ediin zasgiin alyyrchidiin yavyyllaga shuu.tultal in hiigeerei.
2019-04-13
Равдан:
Гуриа гэж ямар хогийн нэртэй баагий вэ? Хол очиж улин хуц гуриа минь. Та нар шиг гуриа юмнууд бүрэн эрхт улсын дотоод хэрэгт оролцохгүй шүү.
2019-04-13
Zochin:
Avilgachin Angelia Gurria.
2019-04-13
Zochin:
Elbegdorjiin l surtal uhuulga.Hervee ATG ingej ajillaad tiim sain unelgee ogson ym bol delhiin ulsuudiin jagsaaltaar yagaad dandaa hamgiin suuliin bairand ordgiin.Arai avilgal avchihvuu.
2019-04-13
Zochin:
Avilgalin herguud shiidegdehgui,horongo mongonii garal uuslee tailbarlaj chadahgui humuus ihsej bna
2019-04-13
Иргэн:
Улс төржихөө багасгаж, АТГ-ыг ажиллах боломжоор нь хангаж эрх мэдэлд шунан дурлагсадыг шунахайрлыг дарж чадвал АТГ муугүй ажиллаж байгаа?! Зөв л зөвлөмж ирүүлсэн байна?! Баасан мэтийг бууны ноходоо барьж уяах хэрэгтэйшдээ?!
2019-04-13
Иргэн:
Улс төржихөө багасгаж, АТГ-ыг ажиллах боломжоор нь хангаж эрх мэдэлд шунан дурлагсадыг шунахайрлыг дарж чадвал АТГ муугүй ажиллаж байгаа?! Зөв л зөвлөмж ирүүлсэн байна?! Баасан мэтийг бууны ноходоо барьж уяах хэрэгтэйшдээ?!
2019-04-13
Иргэн:
Улс төржихөө багасгаж, АТГ-ыг ажиллах боломжоор нь хангаж эрх мэдэлд шунан дурлагсадыг шунахайрлыг дарж чадвал АТГ муугүй ажиллаж байгаа?! Зөв л зөвлөмж ирүүлсэн байна?! Баасан мэтийг бууны ноходоо барьж уяах хэрэгтэйшдээ?!
2019-04-13
Zail tsaashaa.
2019-04-13
Монгол иргэн:
Үүнийг хэрэгсэх хэрэггүй Ерөнхий сайд аа... Энэ бол Ц.ЭЛБЭГДОРЖ хулгайчын захиалгат бичиг байна шүү... Элбэгдорж, Энхжаргал, С.Баяр нарыг яаралтай шоронд хийж хатаах хэрэгтэй шүү...
2019-04-13
иргэн:
Элбэгдорж бичүүлжээ.АТГ-н дарга солигдвол шоронд орох гээд гадны хулгайчаар юм бичүүлээд монголд бий болсон мафийнхан боож үхэхэд тун ойртжээ.Энхжаргал хулгайч нь ажлаа ѳгѳнгүүт мафийнханаас нилээд олон нь байхгүй болохнээ.
2019-04-13