Ц.НЯМДОРЖ VS Ц.ЭЛБЭГДОРЖ
2019-04-13

Өдгөөгөөс 20 гаруй жилийн өмнө бусдын гарт хэрцгийгээр амь насаа алдсан С.Зориг агсан одоо ч Монголын улстөрчдийн амны зугаа болсоор байна. Хорин жил шалгасан хэргийн эзэд олдож, гурван хүнд ял оноож, хорьсон. Гэвч тэр нь эцэстээ бодит үнэн, зохиомол эмгэнэлт жүжгийн алин болох нь үл мэдэгдэх үйл явдлууд өрнөсөөр байна. Б.Содномдаржаа, Т.Чимгээ гэх хоёр хүнд эрүү шүүлт тулган ял оноосон гэх хэрэг өрнөсөөр Монголын улстөрчдийн үнэн төрхийг харуулах бололтой.

 

 

Бие бие рүүгээ ээлж дараалан ширүүн үг шидэлцэж, бараг л С.Зориг агсны хэргийн “ЗАХИАЛАГЧ” тодорхой болох шахав. Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржид хаягласан бүтэн нийтлэл бичиж, нийтлүүлж. “Цадиг” нэртэй тус нийтлэлд

 

...Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг бол Нямдоржийн хувьд улс төрийн амьдралаа уртасгах, ээлжит сонгуульд нэр дэвших, ардчиллыг дарах хэрэгсэл болж ирсэн. Өнөөдөр ч тийм л байна. Нямдоржид эрүү шүүлт амссан хүмүүсийн эрхийн асуудал хэзээ ч сонин байгаагүй. Сонин байсан бол шоронгоор нь дүүрэн л байгаа. Тийм үнэлэмж ч түүнд үгүй. Тэдний зовлонгоор зоолж, улс төр л хийж, сонгуулийн нүүрээ шинэчлэх гэж яваа хүн... 

 

...Харин С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн эргэн тойронд Ц.Нямдоржийн гаргаад байгаа үйлдлийг би үнэхээр гайхдаг. Улсын маань Хууль зүйн сайд хүн. Захиалагч хатгагчийг олох шалгах эгзэгтэй үед. Ийм авир гаргах ямар шаардлага байв? Алуурчдыг мөрдөн шалгахад хууль зөрчигдсөн бол асуудлыг яаж шийдэх, яаж хариуцлага тооцох ёстойг Нямдорж сайн мэднэ. 

 

“Хэрэг задарна” гэж шорон оронгүй, дотоод гадаадгүй хошуу өргөөд, нохой шуугиулаад. Хань хамсаатан татаад. Задарсан ч энэ хэрэг хуулиар л задрах байлгүй. Энэ хэргийг иж бүрэн шийдэхэд Нямдоржийн хүргэх ганц л тус харагдаж байна. Нямдорж өөрөө энд оролцохгүй байх. Өөрийнхөө энэ хэрэгтэй холбоотой гаргасан, гаргаж байгаа үйлдэл бүрийг шударгаар шалгуулах. 

 

Ц.Нямдоржийн ойлгомжгүй үйлдэл С.Зоригийг хөнөөсөн хэргийг самраад зогссонгүй. Арай ядан бүрэлдэж байсан хуулийн засаглал Монголд устаж үгүй болоход тулж байна. Энэ байдал сүүлийн 30 жилд 5 удаа хууль зүйн салбарыг толгойлсон Нямдоржид хайран бас харамсалтай биш гэж үү! Эсвэл энэ нь Нямдоржийн санаатай урьдчилан төлөвлөсөн үйлдэл үү!...гэжээ

 

Харин ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны танхимаас хэргийн нууцын “эзэн”-ийг зарлав. Тэрбээр

 

“Энэ гардаг 10 дугаар сарын 2-ны орой мэргэжлийн том алдаанууд гарсан. Нэгдүгээрт, хэргийн газарт Ц.Элбэгдорж тэргүүтэй 70 хүн ороод гарсан. Хэрэг илрэхгүй байхад энэ асар их нөлөө үзүүлсэн.

 

Хоёрдугаарт, хойшлуулашгүй авах хатуу арга хэмжээг авч чадаагүй. Үүнээс бол бүх зүйл замхарсан.

 

Гуравдугаарт, шалгадаг ажлын хэсэг нь хоёр газар байгуулагдсан. Тагнуул дээр нэг ажлын хэсэг, цагдаа дээр нэг ажлын хэсэг.

 

Хамгийн сонирхолтой нь энэ хэрэг Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайд байхад гараад Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч болоход хоёр хүн балмад мэдээллээр шийтгүүлээд төгсгөл болсон. 25 жилийн хугацаанд энэ хэрэгт хэн ч хүрч болохгүй байх шүүх хурал хийсэн.

 

Одоо үүнийг ил гаргах гэхээр гаргаж өгөхгүй байна. Засгийн газрын хуралдаанаар 2-3 удаа оруулж байж нууцаас гаргасан. Тэгээд прокурор дээр очихоор дахиад хэнд ч үзүүлэхгүй. Прокурор гэдэг байгууллага тэндээ бас нууц тогтоодог болчихсон. Тэр бүхэн гараад ирвэл энэ бүх балай юм  дотор нь байгаа учраас нуугаад, хөндөж ярьсан хүнд эрүү үүсгэж, дарамталдаг” гэж ярилаа.

 

Жаахан мушгиж, хэтийдүүлэн ойлговол экс ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нар бие биенийгээ С.Зоригийг хөнөөсөн хэргийн “Захиалагч” гээд хэлчихэв бололтой.

 

М.Болд

Shuud.mn
Сонин хачин
Чнямдоржийн шударга гэж юу байхавдээ элбэгдорж оос дутахгүй гэмт хэрэгтэн шүү дээ ямар сайндаа л хятадын тагнуулын албанд нэр холбогдсон шзү дээ
2019-04-17
зочин:
https://www.facebook.com/Live1.mn/videos/655163644924745/
2019-04-16
elbegee nuhtsiin bishi uu
2019-04-16
Зочин:
хүзүүгүй хүн маш муухай юм хийсэн нь тэнэг хүнд ч ойлгогдохоор байга. Нямдохж харин маш шударга хүн юм гээч
2019-04-16
MD:
Ц.Нямдорж гэдэг хүнээс хүмүүс айдаг энэ хүн яг Берия шиг бүгдийг атгачихсан байна. Зоригийн хэрэг, Алтжинтай холбоотой бүх бузар хэргийг энэ хүн нэг бол хуулийн талаас нь хамгаалж, нэг бол бол үймүүлж байна!!!!!!
2019-04-16
0дгэрэл Энэ хэргийн төлөө үхэн хатан зүтгэж илрүүлэлтийг хууль бус болгох гээд байгаа хүн өөрөө маш сэжигтэй. Мэдээллийг тэгш тэнцүү өгөөд:
хүчингүй болгож бүр альч үгүй болгох гээд байгаа хүн өөрөө маш сэжигтэй. Захиалагчийг удахгүй зарлана гэнгүүт маш их сандарч байгаа нь харагддаг. Үүнийг эрүүдсэн гэдгээр хүчингүй болгох гээд байгаа нь үүнийг нотолно.цаашид шалгаж тогтоох зүйл их байгаа нь тодорхой.
2019-04-16
зочин:
хүзүүгүй дайсныг л хорих хэрэгтэй дээ. тэр бол муу бүхний эхлэл үүр уурхай
2019-04-16
Зочин:
С.Зориг амьд байсан бол Ц.Элбэгдорж хэзээ ч ийм өндөрлөгт гарч чадахгүй байсан, үүнийг хүн бүр ойлгож байгаа. Тэгэхээр хэн захиалагч болж таарахуу??? Ц.Нямдорж гуай цаг үе нь таарахгүй одоо л гаргаж ирж байна,гэхдээ замд дуугай байгаагүй шүү.
2019-04-16
ganzo:
nymka hezee ch tiim ym hiih hun bish
2019-04-16
ganzo:
aluurchin elbegwe
2019-04-16
ganzo:
elbegee bat uul hoer zahialsan gj tenegch hund oilgomjtoi bhad ta nar bitgii hutsaaa
2019-04-16
ganzo:
elbegee bat uul hoer zahialsan gj tenegch hund oilgomjtoi bhad ta nar bitgii hutsaaa
2019-04-16
Элбэгээ гуай болиоч өөрий чинь Зоригий хэрэгийн захиалагч гэдгийг ард түмэн ойлгочихоод бхад чинь хэргээ хүн рүү тохох гээд бдагийн учир юу вэ? Хэргээ Нямка руу тохохоо яасан сүрхий сэтгээ вэ? Чиний атгаж бсан шүүх, поркурор чинь задран унсан болхоор сандарч бх шивдээ. Ард түмэн чамайг аль хэдийн дээлийг чинь нөмрүүлчихсэн шүү дээ мангар минь!!
2019-04-16
нямдорж сайдыг барж идэх аавын хүү байна уу монголд
2019-04-15
Elbegdorjiig mongoliin ard tvmen 8 jil demjij tejeesen daanch yuch hiigeegvi de
2019-04-15
Чилгэр:
Ц.Нямдорж таван удаа Хуулийн системийн бүх байгууллагыг хариуцаж ТӨРИЙН сайд хийж байхадаа яагаад илэрүүлсэнгүй вэ? Юу хүлээв?Яагаад одоо их идэвхи гаргах болов?Нам нь маш олуулаа болох нөхцөлийг хүлээв үү?Энэ хэрэгийг төгөс төгөлдөр мэдэх ёстой хүн Нямдорж.Хэрэв энэ хэрэг буруутаад задарвал Нямдорж л буруутна.
2019-04-15
Увс Ховд 2 үзэлцэж байна... хэн нь ялахыг харая
2019-04-15
Увс Ховд 2 үзэлцэж байна... хэн нь ялахыг харая
2019-04-15
Увс Ховд 2 үзэлцэж байна... хэн нь ялахыг харая
2019-04-15
Увс Ховд 2 үзэлцэж байна... хэн нь ялахыг харая
2019-04-15
Увс Ховд 2 үзэлцэж байна... хэн нь ялахыг харая
2019-04-15
Увс Ховд 2 үзэлцэж байна... хэн нь ялахыг харая
2019-04-15
Увс Ховд 2 үзэлцэж байна... хэн нь ялахыг харая
2019-04-15
Увс Ховд 2 үзэлцэж байна... хэн нь ялахыг харая
2019-04-15
Увс Ховд 2 үзэлцэж байна... хэн нь ялахыг харая
2019-04-15
Увс Ховд 2 үзэлцэж байна... хэн нь ялахыг харая
2019-04-15
Увс Ховд 2 үзэлцэж байна... хэн нь ялахыг харая
2019-04-15
Иргэн:
Ё.Батбаяр: С.Зоригийн амь насыг хөнөөсөн хоёр алуурчинг би тэр орой машиндаа дайж явсан... https://livetv.mn/p/7465
2019-04-15
Иргэн:
https://livetv.mn/p/7465
2019-04-15
Иргэн:
https://livetv.mn/p/7465
2019-04-15