Дэлхийн хамгийн урт далавчтай онгоц анхны нислэгээ үйлджээ
2019-04-14

“Stratolaunch Systems” компани дэлхийн хамгийн урт далавчтай нисэх онгоц амжилттай туршилт хийсэн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

Уг туршилт АНУ-ын Калифорни муж улсын Мохава цөлийн дээгүүр болсон ба өнөөдөр сэтгүүлчид болох Мэтт Хартман, Жек Бейер түүхэнд тэмдэглэн үлдэх хамгийн урт нислэгийн талаарх бичлэг болон зургийг нийтийн хүртээл болгожээ.

 

"Дэлхийн хамгийн урт далавчтай онгоцны нислэг амжилттай болж өндөрлөлө" хэмээн сэтгүүлчдийн нэг Хартман твиттер хуудастаа жиргэсэн байна.

 

“"Stratolaunch” нисэх онгоц анхны нислэгээ амжилттай үйлдэж чадлаа" гэж Хартман “Twitter” хуудсандаа жиргэжээ. Түүний бичсэнээр, уг онгоц ниссэн байна. 

 

“Stratolaunch” нь 117 метр урт далавчаар холбогдсон 72 метртэй хоёр их биеэс бүрддэг бөгөөд “Pratt&Whitney” компанийн зургаан хөдөлгүүр суурилуулжээ. “Pratt&Whitney” нь цэргийн болон иргэний зориулалттай нисэх онгоцны хөдөлгүүр үйлдвэрлэгч Америкийн компани юм.  

 

“Stratolaunch” нисэх онгоцыг “Pegasus XL” зөөгч пуужинг гарааны талбайд хүргэх зориулалтаар бүтээсэн байна. Уг зөөгч пуужингийн тусламжтайгаар хиймэл дагуулуудыг дэлхийн тойрог замд оруулдаг. Эхний ээлжинд  “Stratolaunch” нисэх онгоц нэг пуужин тээх бол цаашдаа их биеийн доод хэсэгтээ гурав хүртэл пуужин тээвэрлэх аж.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин