Түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
2019-04-14

Нийслэлийн Онцгой байдлын газарт Богд Уулын Соёмботой ууланд шар өвс шатаасны улмаас түймэр алдлаа гэсэн дуудлага 11:17 цагт ирсэн.

 

 

Дуудлагын дагуу нийслэлийн Гал түймэр унтраах, аврах 14, 30, 65, 26, 29, 18, 34 дүгээр анги болон нийслэлийн Аврах анги 105-ын нийт 65 алба хаагч, 12 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

 

Түймрийг 12:40 цагт  цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
ЗОЧИН:
ЯВАХ ГАЗАР БАЙХГҮЙ ЮМ БИЛЭЭ. БАЙШИНГУУД НЬ ОЙР ОЙРХОН ХАШААТАЙ. ТЭНЭГ.
2019-04-14