М.Энх-Амар: Гагнуурын очноос дэгдсэн түймэрт 16 айл шатлаа
4-14

 

16:10 цаг:

Нийслэлийн онцгой байдлын газрын Гал унтраах аврах ангийн алба хаагчид Гоодойн аманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна. Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар:

 

-Манай онцгой комиссынхон түймрийг ой руу оруулахгүйгээр барьж, тогтоож, үүргээ гүйцэтгэж чадсан байна. Гэхдээ маш харамсалтай байна. Хаврын их хуурайшилттай үед гагнуурын ажиллагаа хийх нь гэмт хэрэг. 16 айлын байшин, хоёр гэр гээд иргэдийн өмч  хөрөнгө, улсад их хэмжээний хохирол учууллаа. Онцгой байдлын албаныхан, цагдаагийнхан шалгаж, тогтоох байх. 

 

Ийм харамсалтай үйлдэл битгий хийгээч гэж ард иргэдэдээ сэрэмжлүүлж байна. Хүний амь эрсдээгүй байгаа нь сайн хэрэг хэмээлээ. 

Шар өвсны түймрээс урьдчилан сэргийлж байна

 

 

15:50 цаг:

Хаврын хуурайшилтай, салхи шуургатай үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гарах гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байна.  

Нийслэлийн Онцгой байдлын газарт он гарсаар зуслангийн чиглэлд болон гэр хорооллын иргэд хашааны өнжмөл шар өвсийг шатааж байгаад гал алдсан 30 удаагийн дуудлага иржээ.  

Тухайлбал энэ сарын 13-ны өдөр Богд уулын Богинын аманд шар өвс шатаасны улмаас түймэр гарсан бол  өнөөдөр СБД-ийн 19-р хороо “Гоодойн ам”-д шар өвс шатаасны улмаас түймэр гарч, түймрийн улмаас 10 айлын байшин шатаад байна. Түймрийг цурманд оруулахаар ажиллаж байна. 

 

Гоодойн аманд түймэр гарлаа

14:30 цаг:

Богд Уулын Богинын аманд өчигдөр түймэр гарч, нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллан, бүрэн унтраасан. Тэгвэл өнөөдөр Баянзүрх дүүргийн 19-р хороо “Гоодойн ам”-д шар өвс шатаасны улмаас түймэр гарлаа гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт 13:55 цагт  ирсэн байна. 

Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 34, 74, 10 дугаар ангийн алба хаагчид түймрийг унтраахаар ажиллаж байна.

 

Түймрийн улмаас 10 айлын байшин шатсан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
малчин сум:
Зусланг буцаад үхэр малтай болгоо, ядаж өвс их ургахгүй штээ
2019-04-14
Гагнуур хийж байгаад гал алдсан гагнуурчинг баривчилсан гээд бсан яасан. Компаниньтом артай баыв уу
2019-04-14