Гал түймрийн аюулаас сэрэмжлээрэй, иргэд ээ
2019-04-14

Яг одоо нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19-р хороо “Гоодойн ам”-д гарсан түймрийг унтраахаар Онцгой байдлын албаныхан ажиллаж байна. Шар өвс шатаасны улмаас түймэр гарч, улмаар 10 айлын байшин шатаад байгаа юм. Энэ сарын 13-ны өдөр буюу өчигдөр Богд уулын Богинын аманд шар өвс шатаасны улмаас түймэр гарсныг мөн онцгой байдлын албаныхан шуурхай ажиллан унтраасан.

 

Хаврын хуурайшилтай, салхи шуургатай үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гарах гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байгааг албаныхан сэрэмжлүүлж байна.

 

Нийслэлийн Онцгой байдлын газарт он гарсаар зуслангийн чиглэлд болон гэр хорооллын иргэд хашааны өнжмөл шар өвсийг шатааж байгаад гал алдсан 30 удаагийн дуудлага иржээ. 

 

Түймэр гарсан шалтгааныг тодруулбал иргэдийн анхаарал болгоомжгүйгээс үүдэлтэй байгальд ил задгай халуун үнс, нурам хаяснаас шар өвсний түймэр дэгдсэн байна.

 

 Энэ мэт иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэн хашаандаа өнжмөл шар өвс, ногоо шатаасны улмаас өөрийн болон бусдын эд хөрөнгөнд хохирол учруулах, цаашлаад ногоон бүс галд өртөх эрсдэлийг дагуулж байгаа юм.  Түүнчлэн улсын хэмжээн ой, хээрийн түймэр гарсан дуудлага хоногт тасрахгүй ирдэг.

 

Иймд хаврын хуурайшилтын үед иргэд асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байх, түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна. 

 

Мөн иргэд гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх зэрэг гал түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулан сэрэмжлүүлж байна.

Н.Энх

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зусланд мал оруул:
Зусланд иал орохгүй болсноос өвс ихэсч зуслангууд тэр чигтээ шатахахд бэлэн бна. Бас сүү цагаан идээгүй балай болсон.
2019-04-14