Ажилдаа ДУРЛАХ, АМЖИЛТ гаргах хялбархан алхмууд
2019-04-15

Таны амьдралын салшгүй нэг хэсэг бол яахын аргагүй ажил мэргэжил билээ. Нэг эхээр амьдралын ихэнх хугацаа ажлын ширээний ард өнгөрдөг гэхэд хилсдэхгүй. Тэгвэл таны амьдралын хоёр дахь хэсэг болсон ажилдаа дурлах аргуудыг "www.wikihow.com" сайт нийтэлжээ. 

 

Алхам №1

 

 

Ажилдаа дурлах хамгийн эхний энгийн алхам бол сайн гэгч нь амрах явдал юм. Сайн амарч, эрч хүчээ сэлбэсэн хүн л ажилдаа амжилт гаргадаг хуультай. Тиймээс эрхэм та цагаа сайн зохицуулж, сайн амарч байгаарай. Ажилдаа хоцрохгүйн тулд үргэлж эрт амрах хэрэгтэй.

 

Алхам №2

 

 

Та сайхан амьдрахын тулд л ажил хийж буй гэдгээ мартах учиргүй. Үргэлж тогтсон цагтаа илчлэг сайтай хоол идэж заншаарай.

 

Алхам №3

 

 

Та нэг зүйлийг мартах учиргүй. Ажилдаа дурлах хамгийн чухал алхам бол ажил болон амьдралаа үргэлж хооронд нь ялгаж салгах юм.

 

Алхам №4

 

 

Ажлын цагтаа зөвхөн ажлаа хийж, бусад хүчин зүйлсээс татгалзах нь ажлын амжилт үзүүлэх томхон алхам болно.

 

Алхам №5

 

 

Үргэлж ажлын төлөвлөгөө гаргаж байх. Төлөвлөгөө танд илүү амар тайван байдлыг мэдрүүлэх болно.

 

Алхам №6

 

 

Ажлын хамт олонтойгоо найрсаг харилцаатай байх. Эерэг уур амьсгал таны амжилтад эерэгээр нөлөөлнө.

 

Алхам №7

 

 

Та үргэлж өөрчлөлт, шинэчлэлтэд бэлэн байх хэрэгтэй. Цаг тутам өөрийгөө шинэ зүйлсэд дасгаж, мэдэхгүй зүйлээ сурахад зориулаарай. Энэ нь таныг салбартаа манлайлагчид болоход тусална.

 

Алхам №8

 

 

Ажлын байрандаа уур уцаартай байхаас болгоомжлон үргэлж тайван байж сураарай. Уур хилэнгээс эхлэлтэй стресс таны ажлын амжилтад сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.

 

Алхам №9

 

 

Ажлын цагийг үр бүтээлгүй өнгөрүүлэхээс болгоомжил.

 

Алхам №10

 

 

Ажилдаа дурлах, сэтгэл хангалуун байх нэг алхам бол өөртөө сэтгэл хангалуун байх явдал гэдгийг бүү мартаарай.  Тиймээс өөртөө тохирсон хувцас өмсөх нь энэ бүхний эхлэл юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин