Шувуудыг баярлуулах ШУВУУНЫ ҮҮР хэрхэн хийх вэ
2019-04-15

Шувуудад зориулсан шувууны үүр хийх зөвлөгөөг "www.wikihow.com" сайт мэдээлжэээ. 

 

Алхам №1

 

 

Танд шувууны үүр хийхэд тань 1. Цэвэр мод 2. Хөрөө 3. Гар өрөм 4. Алх 5. Хадаас 6. Зүлгүүр 7. Цагаан цавуу 8. Чамд туслах нэгэн хэрэг болно.  

 

Алхам №2

 

 

Хамгийн эхэнд та ямар шувуунд зориулсан шувууны үүр барихаа шийдэх хэрэгтэй. Хорвоо ертөнцөд маш олон шувуу оршин бий. Сонгосон шувуунаасаа хамаарч үүр хийх нүхний диаметр тодорхойлно гэсэн үг. Тиймээс мэргэжлийн хүнээс асууж,  зөвлөгөө авахыг зөвлөж байна. 

 

Алхам №3

 

 

Үүр хийх модоо олно. Мод нь будаггүй, цэвэр байх хэрэгтэй. Ийм модыг хайх л юм бол мужааны газар, зах, мод бэлтгэх газар, гэрийн харанхуй өрөө гээд хаанаас л бол хаанаас олж болно гээч. Нэг урт банз байхад л хангалттай шүү. Мөн бусад багаж хэрэгслүүдээ олоорой.

 

Алхам №4

 

 

Зургийн дагуу банзаа хэмжиж харандаагаар тэмдэглэгээ хийж байгаад тайрч, нүхлэнэ.

 

Алхам №5

 

 

Модоо зүлгэж өөгүй болгоод, хооронд нь нааж болон хадаж бэхэлнэ.

 

Алхам №6

 

 

Бэлэн болсон шувууны үүрээ ойн мод юм уу цэцэрлэгийн модны дээр хадаж тогтоогоорой. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Өлзийтогтох:
Шувууны үүр их бага хэмжээгээр байгнга хийнэ 88259966
2022-08-08
munkhod:
minii bodloor shuvuuni uur hiih goyshde ba
2022-08-01
Зочин:
Шувууны үүр олныг хийвэл төр засаг байгаль хамгаалах газарууд хувь хүмүүс худалдаж авах боловуу Бас төмөрөөр хийгээд доторыг нь дулаалчихвал олныг нийлүүлж болно шүү 88991450 86991450
2020-09-07
Unshigch:
Tiim uu. Ymar ch setgelgui yum hiih yumdaa.
2019-04-15
иргэн:
Дээр үед жил бүрийн 5 сарын 13-ны өдрийг шувууны баяр гээд үүр хийж модонд байрлуулдаг байлаа даа. Одоо ч мартагдсан юм шиг байна аа
2019-04-15
Зочин:
Богд ууланд байгаа шувууны үүрний нүх их бага, дотор нь шувуу орох боломжгүй юм хийж модонд байрлуулсан байсан, нүхийг нь том болгох хэрэгтэй санагдсан.
2019-04-15
Unshigch:
Tiim uu. Ymar ch setgelgui yum hiih yumdaa.