ЦУЧИЛААС ҮҮССЭН ГАМШИГ
2019-04-15

Өнгөрсөн амралтын хоёр өдөр дараалан нийслэлийн ногоон бүсэд гал түймэр гарч, ихээхэн хэмжээний хохирол учрууллаа.

 

Энэ сарын 13 буюу бямба гаригт Богд Уулын Богинын аманд түймэр гарч, ой мод өртлөө. Түймрийн шалтгаан нь хэн нэгэн иргэн шар өвс шатаасан. Хэн нэгний хайхрамжгүй үйлдлээс үүдсэн түймрийг унтраахаар нийслэлийн Гал түймэр унтраах, аврах 14, 30, 65, 26, 29, 18, 34 дүгээр анги болон нийслэлийн Аврах анги 105-ын нийт 65 алба хаагч, 12 техник хэрэгсэлтэйгээр ажиллав.

 

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Үүнээс гадна энэ сарын 14 буюу ням гаригт Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо “Гоодойн ам”-д их хэмжээний түймэр дэгдлээ. Гагнуурын очноос үүдсэн түймрийн улмаас 16 айлын байшин шатлаа. Түймрийн голомтод Гал түймэр унтраах, аврах 34, 74, 10, 26, 18 дугаар анги болон нийслэлийн Аврах анги 105-ын нийт 102 алба хаагч,  12 техник хэрэгсэлтэйгээр ажиллан, унтраалаа.

 

Хоёрхон өдрийн дотор санамсаргүй байдлаас үүдсэн түймрээс асар их хэмжээний хохирол амслаа. Азаар хүний амь нас эрсдээгүй ч 16 айлын эд хөрөнгө үгүй болов.

 

 

Өнгөрсөн өвөл цас ороогүй учраас хуурайшилт аюултай түвшинд байгааг хоёр өдрийн түймэр хангалттай харууллаа. Багахан хэмжээний болгоомжгүй, санамсаргүй үйлдэл асар их хор хохирол дагуулах түймэр дэгдээхэд “бэлэн” нөхцөл байдал үүссэнийг анхааруулах дохио болов. Цаг агаарын эрсдэлтэй нөхцөл  байдалтай энэ үед ухамсарт иргэн таны болгоомжтой үйлдэл хамгаас чухал. Өөрийн болоод өрөөлийн амь нас, эрүүл мэндээс эхлээд эд хөрөнгө цаашлаад байгаль орчинд асар их хор хохирол учруулахгүй байхын тулд үйлдэл бүрээ хянах шаардлагатай байна. Ганцхан цуцал хүнд, байгальд, улсад асар их хэмжээний хор дагуулж, нөхөж барашгүй гарз хохирол үүсэхийг ч үгүйсгэх аргагүй нөхцөл байдалд байгааг мартаж болохгүй.

 

 

Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр, гал түймрийн шалтгаан нөхцөлийн 78 хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас болж гарчээ. Иргэн та үнс нурмаа ил задгай асгасан, ой хээр газар асаасан галаа бүрэн унтраагаагүй, цахилгааны аюулгүй байдлаа хангаагүй, татсан тамхиа, шүдэнзээ шууд шидсэн буруутай. Зөвхөн 2018 онд гал түймрийн улмаас 77 хүн амь насаа алдсаны 33 нь хүүхэд. Объектын гал түймрийн улмаас 16.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан бол ой, хээрийн түймрийн улмаас 77 тэрбум төгрөгийн хохирлыг амссан байна.

 

Харин 2019 оны эхний 3 сард улсын хэмжээнд обьектын 1200 түймэр гарч, 3.3 тэрбум төгрөгийн хохирол учирч, 20 хүн нас барж, 4 хүн түлэгдэж гэмтэн 58 толгой мал хорогдож, 555 гэр орон сууц шатсан байна. Объектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 25,3  хувиар өсч, учирсан хохирлын хэмжээ 62.9 хувиар нэмэгджээ. Өнгөрсөн амралтын өдөр гарсан гал түймэр энэ үзүүлэлтийг хэд дахин хувиар өсгөх нь тодорхой боллоо.

 

 

Тэгэхээр түймрээс үүдсэн хүний амь насны эрсдэл, эд хөрөнгө, байгалийн хохирол зөвхөн иргэн та биднээс шалтгаална. Ухамсарт хүн та биднээс гал түймрийн 80 орчим хувь нь шалтгаалж, хамаарч буйг алхам тутамдаа анхаарч байх хэрэгтэй.

 

Ганцхан цуцал гамшиг болон дэгдэхэд ойрхон байна, анхаарал болгоомж хэзээ ч илүүдэхгүй.

 

М.Болд

 

Shuud.mn
Сонин хачин
Хамтарч ажилла монголчуудаа:
Жорлонгоор хүрээлсэн зуслангийн байшингаар яана...7 буудлаас хандгайт санзай хүртэл гольфийн талбай хийгээд ашигаа хувааж хүртэх ухаан хайрла бурхан минь бидэнд
2019-04-20
үхэрчин хүү:
хэдэн үхэр минь байсан бол юу гэж ингэж дүрэлзэхэв дээ
2019-04-15
Hhh:
Зусланд өөрөө явдаг 4 хөлтэй эвэртэй өвс хаддаг машинуудыг байрлах зөвшөөрлийг нь олгоо. Хүүхэд багачууд харах юм байхгүй хөгшид сүүгүй хэцүү бна.
2019-04-15
Ёxлп-д:
мал минь энд тэнд онцгойг муулж бичихээ бол эхлээд зөв бичээд сурчих дараа нь хүн гүтгэж давшил энд тэнд гарсан галд онцгой байдлын дарга нар буруутай юм уу? буруугаа бусад руу чихэх ээ боль мал минь чам шиг тэнэг гар сайн явахгүй байх гэж ерөөе
2019-04-15
Ёхлп:
3 САРЫН ДОТОР 20 ГАРУЙ ХҮН ГАЛД АМЬ ЭРСДСЭН ТҮҮХ МОНГОЛД БАЙХГҮЙ ЭНЭ ЮУ БОЛЖ БНА ОНЦГОЙ БАЙДЛЫН МЭРГЭЖИЛИЙН БУС ДАРГА НАРАА ХЭДЭН ГАЛ СӨНӨӨГЧДЫН АРД НУУГДАЖ ХАМАГ БУЛХАЙГ ХИЙДЭГ НӨХДҮҮД АЖИЛ ХИЙХГҮЙ БНА АЖЛАА МЭДЭХГҮЙ БНА . САЯНЫ ГАЛД ОНЦГОЙН ГАЛ СӨНӨӨГЧИД ЯМАРЧ УДИРДЛАГАГҮЙ АЖИЛЛАЖ БНА УДИРДЛАГА БАЙХГҮЙ УЧРААС ОЛОН БАЙШИН ШАТЛАА АЖЛАА МЭДДЭГГҮЙ ДАРГА НАР ГАЛ ӨРДСӨӨР БАЙХУУ
2019-04-15
Ёxлп-д:
мал минь энд тэнд онцгойг муулж бичихээ бол эхлээд зөв бичээд сурчих дараа нь хүн гүтгэж давшил энд тэнд гарсан галд онцгой байдлын дарга нар буруутай юм уу? буруугаа бусад руу чихэх ээ боль мал минь чам шиг тэнэг гар сайн явахгүй байх гэж ерөөе
Ёхлп:
3 САРЫН ДОТОР 20 ГАРУЙ ХҮН ГАЛД АМЬ ЭРСДСЭН ТҮҮХ МОНГОЛД БАЙХГҮЙ ЭНЭ ЮУ БОЛЖ БНА ОНЦГОЙ БАЙДЛЫН МЭРГЭЖИЛИЙН БУС ДАРГА НАРАА ХЭДЭН ГАЛ СӨНӨӨГЧДЫН АРД НУУГДАЖ ХАМАГ БУЛХАЙГ ХИЙДЭГ НӨХДҮҮД АЖИЛ ХИЙХГҮЙ БНА АЖЛАА МЭДЭХГҮЙ БНА . САЯНЫ ГАЛД ОНЦГОЙН ГАЛ СӨНӨӨГЧИД ЯМАРЧ УДИРДЛАГАГҮЙ АЖИЛЛАЖ БНА УДИРДЛАГА БАЙХГҮЙ УЧРААС ОЛОН БАЙШИН ШАТЛАА АЖЛАА МЭДДЭГГҮЙ ДАРГА НАР ГАЛ ӨРДСӨӨР БАЙХУУ
2019-04-15