Энэ долоо хоногт болох ДӨРВӨН чухал ҮЙЛ ЯВДАЛ
2019-04-15

Их Британийн төрийн мэдлийн “ВВС” агентлаг шинэхэн долоо хоногт болох чухал үйл явдлыг нэрлэж байна.

 

ПУЛИТЦЕРИЙН ЭЗЭД ТОДОРНО

 

 

Юу болох вэ?

Сэтгүүл зүйн “Оскар” гэгддэг Пулитцерийн шагнал шагналын эзэд маргааш /2019.4.16/ тодрох юм. Уг шагнал сэтгүүл зүйн салбарын хамгийн нэр хүндтэй шагнал ба шүүгчид хөшигний цаадах хууль бус үйл ажиллагааг ичлилж, олон улсын анхаарлыг татахуйц сэтгүүл зүйн бүтээл гаргасан хувь хүн байгууллагыг шагнадаг уламжлалтай.

 

2018 оны Пулитцерийн шагналыг олны танил эрхэм, эрх мэдэлтнүүдийн бэлгийн дуулианыг илчлэхэд голлох үүргийг гүйцэтгэсэн # Ме Тoo хөдөлгөөнд олгосон билээ. Мөн шашны цөөнх роханжи үндэстний эсрэг явуулж буй Мьянмарын эрх баригчдын хатуу бодлого, Филиппин дэх хар тамхины дайны талаарх мэдээлэл бэлтгэсэн байгууллагад тусгай шагнал гардуулсан түүхтэй.

 

Уур амьсгалын өөрчлөлтийн талаар яаралтай хэлэлцэнэ

 

 

Юу болох вэ?

 

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн талаарх телевизийн хөтлөгч, байгаль судлаач Дэвид Аттенбороын төслийг ирэх пүрэв гаригт Их Британи улсад яаралтай хэлэлцэхээр болжээ.

 

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг нэн даруй хэлэлцэж, олон улс нэгэн уриа дор хамтран ажиллахүгй бол “бид тун удахгүй ирээдүйд тохиох томоохон сүйрлийн гэрч болно” гэж тунхаг бичигт дурьджээ.

 

Тэрбээр “ВВС” агентлагт “Би аймшгийн киноны талаар нэг бүрчлэн ярьж чадахгүй. Би ганцаараа тэмцэхэд хэтэрхий том асуудал. Харин олон улс л дэлхийн цаг уурын өөрчлөлттэй тэмцэж чадна” гэж ярив.

 

Олон улс 2015 онд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх “Парисын хэлэлцээр”-ийг амжилттай байгуулсан билээ.

 

Индонез: СОНГУУЛЬ

 

 

Юу болох вэ? 

Индонез улсад ирэх лхагва гаригт Ерөнхийлөгч, парламентын сонгууль зохион байгуулагдах юм. Сонгогчдоос хамгийн их санал авсан эрхэм дэлхийн хамгийн тос исламын шашинтай Индонез улсыг ирэх 2024 онд хүртэл удирдана.

 

Сонгуулийн Ерөнхий хорооны мэдээлснээр “245 мянган нэр дэвшигч нэр дэвшсан” гэлээ. Сонгуулийн насны 192 сая хүн бүртгэлтэй ба сонгуулийн идэвхийг сайжруулахын тулд энэ өдөр орон даяар амралтын өдөр болгожээ.

 

Иргэдийн саналыг авах 800 мянган санал авах байр ажиллах гэнэ. 2014 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Жоко Видодо ялалт байгуулсан юм.

 

УЛААН ӨНДӨГНИЙ БАЯР

 

 

Юу болох вэ? 

Улаан өндөгний баяр ирэх ням гаригт тохиож байна. Христийн шашинтууд энэ өдрийг “Бурхны хүү дахин амилсан өдөр” гэж үзэж, өргөн хүрээтэй тэмдэглэдэг уламжлалтай билээ.

 

Энэ өдөр иргэд сүм рүү мөргөл үйлдэхээр явахаас гадна  зарим оронд шашны үйл ажиллагаа гэхээсээ илүү урин дулаан цаг ирж буйн баяр болгон тэмдэглэж заншчээ.

 

Энэ баярын хамгийн гол үйл ажилллагаа нь өндөг чимэглэж, будах ёслол байдаг. Хүүхдүүдийн энэ өдөр хамгийн их хүсэн хүлээдэг зүйл бол бүх сүм, албан газар, айл өрхүүд хүртэл зохион байгуулдаг нуусан өндөгийг олж цуглуулах. Өнгө өнгийн хоосон өндөгний саванд төрөл бүрийн чихэр, шоколад, амттан хийж том талбайд өвсөн дотор тараан байрлуулах ба хүүхдүүд нэг дохиогоор нэгэн зэрэг эхлэж хэн нь илүү олон өндөг цуглуулахаа үздэг. Энэ өдөр хүүхэд томчуулгүй зуныг бэлгэдэж цэцгэн хээтэй даашинз, цамц, том хүрээтэй сийрсэн малгай зэргээр гоёх ба өндөг түүх гэж гоёмсог сийрсэн сав барьж ирдэг.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин